Нийтлэл 08 сарын 11, 2020

Монгол Улсын нэр хүндийг ОУ-д доош татаж буй хүчин зүйлс

Монгол Улсын имиж, нэр хүнд нь The Good Country индексээр дэлхийн 153 улсаас Индонезийн дараа, Шри Ланкийн урд 88-д жагсаж байна. Дундаас доошоо буюу ер нь олигтой нэр хүнд олон улсын тавцанд байхгүй л гэсэн үг л дээ.

Хамгийн гайгүй үзүүлэлт нь олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр байна. Энэ үзүүлэлтээрээ нөгөө 153 улсаас бүр 9 дүгээр байранд жагсжээ.

Хамгийн хамгийн муу үзүүлэлт нь:

1. Байгаль орчин байна. Дэлхийн бусад улсуудтай харьцуулахад эх дэлхийгээ хамгаалах үйлст бид бараг хуруугаа ч хөдөлгөдөггүй юм байна. Тийм ч учараас 143 дугаар байранд эрэмблэгджээ.

2.  Шинжлэх ухаан, технологийн салбарт Монголын оруулж буй хувь нэмэр байна. 118-т жагсаж байна. Яагаад гэвэл гадаад оюутнууд, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэл, судалгааны тоо, дэлхийд эзэмшдэг патентийн тоо болон Нобелийн шагнал авсан хүнгүй зэргийн улмаас мань хэд дэлхийд үнэлэгддэггүй юм байна.

3. Монгол Улсын нэр хүндийг дэлхийд доош татаж байгаа дараагийн муу салбарууд нь дэлхийн бусад оронд туслаж буй манайхны байж байгаа байдал, манай эрүүл мэндийн салбарын чадамж болон өөрсдөөсөө хүртэл харамладаг нөгөө зөвхөн Монголын, зөвхөн Монголдоо соёл, уламжлал болж таарч байна даа.

Байнга бусдаас авдаг биш хааяа бас боломжоороо өгчихдөг, үхэх гэж буй мэт үргэлж өрсөлдөх биш хааяа хэн нэг хүнд итгээд хамтарчихдаг улсууд л сайн нэртэй, гоё имижтэй байдаг юм уу даа.

Сайн нэрийг олж авах амархан. Зүгээр л, бас жинхнээсээ сайн бай, зөв бай гэж энэ ах хэлсэн байдаг.

Дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж үзээрэй.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2020-08-17

    3дагч хөршийн бодлого алдагдсанаас болж мояа омгийнхон төрийн эрхэнд гарсанаас болж ийм бдалд хүрсэн.

    • Politically
    • 2020-08-13

    Bie daasan ardchilsan uls boloh ni gedeg itgel ulam dundarch neeree l Oros Hytadiin Bugluu ar tal, Terneesee garah undesnii chadavhgui bas neg Central Asian Stan bolj medeh oron yum baina gej oilgoh yanztai bolj ehelj bain daa. Husleng ni har l daa Below!

    • Хүслэн
    • 2020-08-12

    Энэ бол чөлөөт зах зээлийн буруу.

arrow icon