Ардчилсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод царай таних камер суурилуулах тухай холбогдох албан тушаалтнууд 2020 оны хавраас ярьж эхэлсэн. Царай таних камерыг ямар нэгэн зорилгын төлөө байрлуулах нь хүний эрхийн асар том зөрчил. Дэлхий улс орнууд датаны аюулгүй байдлын төлөө хүйтэн дайны эхэн үеэс ажиллаж эхэлжээ. Их гүрнүүд өөрийн датаг аюулгүй хадгалах, гадны дайралтаас сэргийлэх зорилгоор жил бүр энэ салбар дахь төсвөө нэмж буй юм. Зарим философичид 21-р зууны нефть бол дата хэмээн үзэж байна. ОУХ-ны судлаачид ч 21-р зуунд хэн мэдээлэлтэй байна , хэн дататай байна тэр ОУХ-нд хүчийг олж авч чадна гэжээ.
Манай улсын хувьд хууль тогтоомж , аюулгүй байдлын хувьд сулын зэрэгцээ их хэмжэний датаг цуглуулах нь Үндэсний Аюулгүй Байдалд нөлөөлж болохуйц , тусгаар тогтнолтой холбоотой асуудал юм. Энэ тухай дэлгэрүүлж Цэнтум подкастын 5,6 дахь дугаараас сонсох боломжтой. 2020 оны 7 сарын 28 наас эхлэн change.org ашиглан царай таних камерын эсрэг үзэл бодолтой залуусын гарын үсгийг цуглуулсан юм. Улмаар 8 сарын 10 нд нийт цугларсан 76 хүний гарын үсэг , сэтгэгдлийг хавсарган албан бичиг бичин уг асуудалтай холбогдох байгууллагууд болох Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монгол Улсын Ерөнхий Сайд , Нийслэлийн засаг даргын түр орлогч Ж.Батбаясгалан нар руу илгээсэн. Өнөөдрийн байдлаар буюу 2020 оны 10 сарын 16-ны байдлаар царай таних камерын эсрэг change.org дээр гарын үсэг зурсан хүний тоо 530-д хүрчээ. Та ч бас царай таних камерын эсрэг байгаа бол гарын үсэг зурах боломжтой.
Царай таних камерын эсрэг олон залуус өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж буй бөгөөд твиттерт бүлэг үүссэн байна. Мөн бид царай таних камертай холбогдуулан салбар салбарын мэргэжилтнүүдийг урин “ЦЭНТУМ" подкастыг 8 сараас эхлэн бэлтгэн хүргэж байгаа ба өнөөдрийн байдлаар /2020 оны 10 сар /6 дугаарыг нийтэд цацжээ. Мөн энэ асуудлаар ХЭҮК-т хандаж, 2020 оны 8 сарын 10 нд илгээсэн албан бичгийн хариу ХЭҮК-с ирсэн байна.
ХЭҮК-д хүргүүлсэн албан бичгийн эх хувь:
ИРСЭН ХАРИУ:
Технологи, өгөгдөлтэй холбоотой зарим хуульд өөрчлөлт орсон , технологийн зарим байгууллага бэлэн гэж үзсэн тохиолдолд царай таних камерыг суурилуулах боломж гарч ирж байна. Мөн царай танилтын нэгдсэн системийн нэрийг “Аюулгүй, аз жаргалтай Улаанбаатар” хэмээн өөрчлөөд царай таних камерыг байршуулсан байвал яах вэ гэхчлэн олон асуудал үүсэж буй юм.
Хууль тогтоомж , технологийн бэлэн байдал хангагдсан байлаа ч НҮБ-н түгээмэл тунхаглал болон Монгол Улсын Үндсэн Хуульд бичигдсэн Ардчилсан улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх суурь эрх хөндөгдөх ёсгүй.
Царай таних камер бол Монгол улсын аюулгүй байдлын, Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал.
Дээр дурьдсанчлан албан бичгийг ХЭҮК, ЕС,Нийслэлийн Засаг Даргын түр орлон гүйцэтгэгч нар руу илгээсэн. Ерөнхий сайд болон Нийслэлийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч нараас ямар нэгэн хариу ирээгүй байна. Өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хуульд 30 хоногийн дотор өргөдөл гомдолд хариу өгнө хэмээн заажээ. Гэвч 8 сарын 10 наас хойш өнөөдрийг хүртэл 2 сар болжээ.
Нийслэлийн засаг даргын 2020 оны А/622 дугаар захирамжийн Нэгдүгээр хавсралтын нэгдүгээр хэсгийг хаанаас унших боломжтой вэ? Нэрийг нь өөрчлөөд хэрэгжүүлж болно гэж байгаа бус уу? Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс хүний эрх талаас нь ямар ч хариулт өгөөгүй нь царай таних камертай холбоотой ашиг сонирхлын зөрчил байна уу хэмээн хардаж сэрдэхэд хүрч байна.