МАН-ын бүлэг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийг буцаах нь зүйтэй гэж үзжээ. Учир нь Шүүхийн тухай хуулийн төслийг Засгийн газраас мөн өргөн бариад байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг асуудлаар хоёр хууль өргөн барьсан тохиолдолд Дэгийн тухай хуулиар хууль санаачлагчид концепцийн хувьд нэгдэж буй бол хамтатгаж, нэгдээгүй тохиолдолд аль нэгийг нь буцаадаг. Тиймээс Ерөнхийлөгчийн өргөн барьсан шүүхийн тухай хууль нь өөрийнхөө томилгооны нөлөөллийг хадгалах гэсэн байр суурь, хандлага уг хуулинд байсан учир буцаах нь зүйтэй гэж үзжээ.
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг буцаах үндэслэлийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр тайлбарлалаа.
"Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийг буцаах болсон шалтгаан бол санаачилсан хуулийнх нь 80 хувь нь Засгийн газраас оруулж ирсэн хуультай ижил буюу хуулбарласан байсан. Мөн Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл дэх өөрчлөлтийг хийхдээ томилогдсон этгээд болон улстөрчдөөс хараат бус байлгахын тулд өөрчилсөн. Гэтэл өргөн барьж буй хуулийн төсөлд хуульчдаас шүүгчдийг олж сонгох чиг үүрэгтэй ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд дахиад өөрийн томилгооны нөлөөллийг хадгалах байр сууриуд байгаа учраас бид Үндсэн хуулиа баталсан үзэл санаандаа нийцүүлж цаашдаа хуулийн агуулгыг хийх нь зүйтэй гэдэг үзэл санаагаар энэхүү хуулийн төслийг буцаах санал гаргалаа”
гэлээ.
Эх сурвалж: УИХ дахь МАН-ын бүлэг
Daranguilal gulsaltiig zogsooh naidvar. Huuli hchnii baiguullagiig uls turchid ashiglana gedeg mafia system bolno