Японы NHК телевизээс 2020 оны арваннэгдүгээр сарын эхэн хүртэл дэлхий даяар нийтлэгдсэн коронавирус цар тахлын халдвараас сэргийлэх сэдэв бүхий 200 мянга гаруй судалгааны өгүүллийн өгөгдлийг хиймэл оюун ухаан AI технологиор уншуулж хамгийн их давтагдаж байгаа түлхүүр үгсийг тодруулжээ. Тэдгээр үгс ба судалгаагаар гарсан зарим үр дүнгээс орчуулав.
Хамгийн их давтагдсан түлхүүр үгийн тавдугаарт: ЧИЙГ. Доорх зурагт хүний хоолойн гаднын биетийг шүүлтүүр хийх чадвар чийгшил сайтай орчин болон хуурай орчинд хэр ялгаатайг харуулж байна. Хоолой ам хуурайшсан нөхцөлд гаднын биет шүүх эсийн хөдөлгөөн муудаж удааширдаг байна. Өрөөний агаарын чийгшил 40-60% байхад эсэргүүцэх чадвар хамгийн өндөр гэсэн дүгнэлт гарчээ. Түүнчлэн ханиаж найтаахад агаарт цацагдсан вирусээс цаашаа агаарт тархалгүй шууд газар унах хувь чийгтэй орчинд нэмэгддэг байна.
Хамгийн их давтагдсан түлхүүр үгийн хоёрдугаарт: ХЭТ ЯГААН ТУЯА. Хэт ягаан туяа нь эмнэлэг, эрүүл ахуйн ариутгалд угаасаа хэрэглэгдэж ирсэн бөгөөд тэр дундаа 222 нанометр урт долгионтой хэт яагаан туяа нь коронавирусын халдвараас сэргийлэхэд үр дүнтэй, арьсны гүнд нэвтрэхгүй учраас хүнд аюулгүй гэсэн үр дүн нийтлэгдсэн байна. 222 нанометрийн долгионтой хэт ягаан туяагаар ариутгал хийж үзэхэд орчны коронавирусын 90 хүртэлх хувийг 10 хүртэлх секундын дотор устгаж чадсан байна.
Мөн эдгээр өгүүллийн өгөгдлийг уншуулахад хуурайшлаас гадна АГААРЫН ХЭМ гэдэг үг хамгийн олон давтагдсан бөгөөд хуурай хүйтэн агаарт коронавирусын амьдрах хугацаа хамгийн урт, өөрөөр хэлбэл хавар зунаас илүү намар тархалт нэмэгдэх эрсдэлтэй гэсэн үр дүн гарчээ.
2020.11.22-нд нэмсэн коммент: Өвөл хасах хэдэн градус хүртэл тэсвэртэй болох талаар энэ нэвтрүүлэгт гараагүй, нэмж судлах шаардлагатай.
Нүүр зургийн эх сурвалж: wfeo.org
Баярлалаа!