Нийтлэл 11 сарын 25, 2020

Хадгаламжийн хүү тэглэвэл юу болох бэ?

Маш товчхон дурдъя. Хадгаламжийн хүү тэглэвэл иргэд шууд доллар худалдах авах сонирхол нэмэгдэж долларын ханш өсөж, төгрөгийн үнэ цэнэ буурна. Иргэдийн эрэлтийг банкнууд хангаж чадахгүй тул доллар зарахаа зогсооно. Хамаагүй зарж болохгүй Монголбанкны зохицуулалттай. (арилжаа хийх хэмжээ өөрийн хөрөнгийг 15.0 хувиас хэтэрч болохгүй). Мөн банкнууд их хэмжээний доллар зарсан тохиолдолд Монголбанкны ханш өсөхөд ханшийн тэгшитгэлийн алдагдал хүлээх тул доллар зарах боломжгүй, тийм доллар ч байхгүй. Тиймээс энэ хэрэгцээг хангах үүднээс арилжааны банкнууд Монголбанкны дуудлага худалдаагаар доллар худалдах авах захиалга өгнө. Монголбанк гадаад валютын албан нөөцөө алдахгүйн тулд мөн арилжааны банканд зарахгүй ээ. Олон түмэн паник, шоконд орж USD/MNT ханш хэд хүрэхийг би таашгүй.

Улмаар гадаад төлбөр тооцоо, худалдаа ер нь яаж хийгдэх болдоо.

Ер нь хөрөнгийн гадагшлах урсгал бодитоор бий болно. Яаж гэж үү? Гадаад зах зээлд бонд хувьцаа, алт, нефть, биткойн гээд маш олон төрлийн өгөөж хүртэж болох санхүүгийн үй түмэн хэрэгслүүд бий. Манайхан яг нэг шуурахаараа тэр сайн энэ сайн гээд баахан юм дарж ашиг олно гэж бодох нь гарцаагүй. Зарим мэдлэг, мэдээлэлтэй нь ашиг олох байх (тийм хүмүүс цөөн), харин бусад нөхдүүд хүний амаар эрсдэлтэй зах зээл рүү зөвхөн ашиг гэж хараад эрсдэлийг хойш тавина. Эргээд маш богино хугацаанд баахан алдагдал хүлээх эрсдэл ер нь болно доо.

Эргээд жилийн дараа гэхэд банк ч гүй, мөнгөгүй, эдийн засагчгүй, бие бие рүү гээ буруугаа чихсэн хэдэн гишүүд, уур хилэндээ баригдсан иргэд л үлдэнэ шүү.

Монголбанк хадгаламжийн хүүг тэглэх асуудлыг ултай суурьтай хандаж байгаа нь зөв. Учир тэд Монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох ТӨГРӨГИЙН ТОГТВОРТОЙ байдлыг хангах үүрэгтэй хүмүүс.

Аливаа тогтсон зах зээлд мудак аргаар халдвал үр дагавар нь зүгээр хохирол гэж ойлгох хэрэгтэй, хэн ч хожихгүй!!!

 

Санхүүч Г.Батжаргал

 

Сэтгэгдэл бичих

arrow icon