Евклидийн геометрийн сууринд 5хан аксиом байдаг. Хавтгай дээрх дурын хоёр цэгийг дайрсан цорын ганц шулуун татаж болно гэх мэт. Энэ тавхан аксиомоос бүхэл бүтэн систем бий болж чиний өнөөдөр хэрэглэж байгаа өнцөг булантай гэр орон, шулуун муруй зам харгуй юм бүхний суурь болж өгдөг.
Зөвхөн энэ биш ер нь хүний сэтгэсэн ямар ч систем, шинжлэх ухаан, цогц үзэл санаа өөрийн гэсэн аксиомууд дээр суурилдаг. Евклидийн бус геометр ч суурь аксиомууд дээрээ л тогтоно. Гол нь хүний төсөөллөөс төрсөн суурь аксиомуудыг хүний төсөөллөөр л хамгаална.
Улс орон гэдэг ч хүний төсөөллөөс төрсөн систем. Тийм ч болохоор тулгуур аксиомуудыг нь төсөөллөөрөө, оюун санаагаараа, сонголтоороо хамгаалж байж энэ систем чинь оршин тогтноноо. Хүнийг хүний зэрэгт үзье, улс улс нь иргэнээ хамгаалдаг байя, хүнд амьд явах, нутаг дэвсгэртээ орших эрхийг нь өгье, энэ аксиомуудаа Үндсэн хууль болгож дархлаад үзэл санааны болон шүүх хуулийн системээрээ хамгаалъя. Ингэж тохироод улс болсон бус уу?
Өөрөө далий дүрс төсөөлчөөд өө дурын хоёр цэгийг дайруулаад 3 шулуун татчия, эсвэл дурын нөхцөлд тохируулаад 2+2 тэнцүү 9 гээд шийдчье гээд явж болох уу? Үүссэн нөхцөл байдалд тохируулаад тусгаар улсын тулгуур зарчмууд, үнэт зүйлсээ уландаа гишгэдэг төр улс байж болох уу? Эхлээд аксиомоо хүлээж авах, дараа нь тэрэндээ нөхцөл байдлаа тааруулахгүй бол бүх систем чинь утгаа алдаж байна. Иргэн нь эх орондоо ирэх эрх бол аксиом. Төрөөс тусгаарлах байр бэлдэж чадахгүй аксиом чинь зөрчигдөөд байвал гэрт нь хөл хорих горимд шилжүүл! Аксиомыг баталдаггүй, дураараа өөрчилдөггүй, зүгээр хүлээж аваад хамгаалдаг. Учир нь тэр энгийн, наад захын зарчмуудад хүний сэтгэсэн, тэмцсэн, бүтээсэн бүхний түлхүүр нь бдым шүү үмбүү улстөрчдөө, үхээнц хулчгар Содбаатараа!!!