Энэ нартай зураг бүүр нэг загатнасан газар маажаад болдоггүйэ, хоббины юмаа ярья. Монсударын Энхбат захирал нэг удаа ингэж ярьсан: Дэлхийд хамгийн их зарагддаг хүүхдийн ном Монголд зарагддаггүй гэнэ. Тэр нь яахав нэг царай муутай ногоон авгалдайн зурагтай ном. Монгол хүн хүүхдэдээ навчин дээр явж байдаг ногоон авгалдайтай ном авч өгдөггүй юм байна л даа. Тэрний оронд ямар нэг "хөөрхөн" юм хайдаг. Өө энэ хөөрхөн юм байна, ямар хөөрхөн юм бэ, ёстой хөөрхөн юм бн гэж үнэлсэн өнгө будагтай үлгэрийн баатраа авч өгдөг. Монголын нэг их гоёж чимсэн, тэгсэн хэрнээ хаа нэгтээ худал хуурмаг ертөнц ингэж эхэлдэг байна.
Энэ бүтээлийг харъя. Уран бүтээлч нь "Ухамсар" гэж нэрлэсэн. Яагаад ингэж нэрлэснийг, бүтээлийг ойлгохын тулд нэрнээс нь эхэлнэ. Монгол хэлэнд ухамсар гэдэг үг ёс зүйн нюанс агуулна. Буруу юм хийсэн хүнийг -Ямар ухамсаргүй хүн бэ! гэнэ. Тэр утгаараа англи хэлний consciousness, conscience гэсэн хоёр үгний сүүлийнхэнд нь илүү ойр утгатай. Consciousness бол ухаан-д илүү ойр. Харахад сэрүүн хэрнээ үг үйлдлээ хянахгүй байгаа хүнийг -Өөрийн ухаан бн уу? гэнэ. Conscience нь бол хүн буруу юм үйлдсэн бол өөрөө өөрийгөө шүүн тунгааж, гэмших чадвартай илүү холбоотой. Япон хэлээр ч гэсэн эхнийх нь сэрж мэдэж байх гэсэн 意識(ишики)、知覚(чикаку) гэсэн ханз руу бууна. Conscience нь бол гэмшил, нүгэл буян сайн мууг ялгах 道義心(доогишин) гэсэн утгаар бууна. Гэхдээ аль аль нь маинд буюу хүний оюун санааны үйл ажиллагаа. Гэмших, өөрөө өөрийгөө шүүх яллах шинжийг агуулдаг учраас ухамсар жоохон хүнд, ухамсар жоохон баргар. Тийм ч учраас ухамсар нэмэгдэхийн хэрээр доош татагдаад бөхийнө. Хүний тархи гэдэг хүний биеийн энергийн 20 хувийг иддэг тийм хүнд эрхтэн байх аа? Ямар ч сүм хийдийн мөргөлийн танхимд нэг их гэрэл гялбалзаад байдаггүй байх аа? Нүдээ аниад бясалгахад наранд гялбаад сэтгэл өөдрөг сууж байхаас илүү өөрийн буруугаа мэддэг байх аа?
Энэ хөшөө яагаад бөхийж байна? Өөрөө өөрийгөө шүүн тунгаасан байна. Ухамсар ажлаа хийсэн байна. Ёс зүйн хувьд ямар нэг гэмшил уншигдаж байна. Заавал хулгай хэлж, худал хэлээгүй байж болно. Гэхдээ л бясалгаж дуусаад бүх ертөнцийн өмнө бөхийж байна. Нөгөө талаар надад энэ бүтээлээс ориэнтализм буюу дорнын хүний сэтгэлгээ уншигдаж байна. Өрнөд бол оюун санааг зөвхөн тархины үйл ажиллагаатай холбох, эсвэл ухамсартай байснаар чи өөрөө өөрийгөө сэрж мэдсэн хувь бодгаль болно гэж үзэх нь түгээмэл. Нөгөө индивидуализм чинь эндээс эхтэй. Харин энэ хөшөөнөөс хүний ухамсар бүх эд эсэндээ нэвчсэн байдал, эсвэл сав шим ертөнцтэй магадгүй хязгааргүй шижмээр холбогдож байгааг харуулж байна. Олуулаа бөхийж байгаа зургийг харъя. Өөр хоорондоо ижилхэн байгаа нь ухамсар биднийг нэг нэгнээс нь өөр болгох биш харин ч ухамсар төгөлдөржихөд хүн нэг ижил идеалд хүрэх тухай харуулж байж ч магадгүй. Хомосапиэнс буюу асар хүчтэй оюун санаа бүхий бодгаль эд эс бүхнээрээ шүтэлцээтэй байгаль дэлхийгээ сүйтгэсэндээ бөхийж байна гэж уншиж ч болох юм. Хэн ч юу ч гэж уншиж болно.
Фото зураг ч гэсэн аарт. Артист Очирболд өөрийн ертөнцийг үзэх үзлээр аарт бүтээсэн. Зураач Идэрбат өөрийн ертөнцийг үзэх үзлийн өнцгөөс зураг авчээ. Үзэгчид харин нар гялбасан зургийг хүлээж авсан. Учир нь монгол хүн ухамсарт амьтан биш. Эмоцтой амьтад. Тархиндаа биш зүрхэндээ жин өгдөг. Бясалгадаггүй, дотогшоогоо өнгийдөггүй, гэмшдэггүй, бөхийдөггүй. Хэзээд нар руу харж гараа сарвалзуулж инээж байдаг балчир хүүхэд шиг бодит үнэнээс зугтаж яваад хүүхдээрээ үхнэ. Үүнийгээ монгол хүн 60 хүрч үхээд 61 хүрч үхнэ гэсэн үгээр илэрхийлдэг. Сэтгэлдээ нартай, зүрхэндээ галтай юу юу билээ тиймэрхүү хэлц, илэрхийлэл их олон.
Гэхдээ нэг удаа хүний бүтээгээд өгсөн уг аарт дээр нь төвлөрөөд бясалгачих. Нэг удаа хэн хүнээс том сэтгэл зүрхний эмоорлоо, нүд гялбасан худал хуурмаг, аз жаргалаа хойш тавиад гэмшээд үзчих. Нэг газар нь гялбахаар нэлэнхүй орчлонгийн тухай бясалгалт чанар нь алга болчоод байна. Нэг эрхтэн, нэг моментыг гялбуулах байсан бол анхнаасаа артист нь тэрийгээ бүтээлдээ шингээцэн байгаа штэ. Ингэтэл нь илэрхийлээд өгсөн "Ухамсар" хоёр нүдээрээ хараад ч ухамсар чинь ажиллахгүй бол тэгээд бүр авралгүй болохоор гуйжийна!