Нийтлэл 04 сарын 27, 2022

JAPANTIMES ПОДКАСТЫН ТОЙМ: Иен суларч байгаа шалтгаан юу вэ?

Иенийн ханш ам.долларын эсрэг сүүлийн 20 жилийн доод түвшинд хүрээд буй. 1USD=130JPY дѳхѳѳд байна. Сүүлийн 6 долоо хоногийн дотор гэхэд л 10% орчим огцом суларсан нь анхаарал татаж байна. Энэ үед Японы Сангийн сайд болон Тѳв банкны Ерѳнхийлѳгч нар "аман интервенц" хийсэн ч зах зээлд тѳдийлѳн нѳлѳѳ үзүүлээгүй. Йен яагаад ингэж сулраад байгаа, цаашид яах хүлээлтийн талаар энэхүү подкаст маш сайн тайлбарлаж.

1) Иен суларч буй шалтгаан: Японы эдийн засагт экспорт чухал үүрэг гүйцэтгэдэг тул эдийн засгаа сэргээхийн тулд йенийг сулруулах бодлого 2013 оноос эрчимтэй хэрэгжиж эхэлсэн байдаг (Абеномикс). Харин ѳнгѳрсѳн 1 жилд Америкт инфляц хурдтай нэмэгдсээр 8.5% буюу сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрсэн. Энэ нь Америкийн тѳв банк бодлогын хүүгээ ѳсгѳх гол шалтгаан болж буй. Америкт суурь хүү ийнхүү ѳссѳнѳѳр ам.долларын хѳрѳнгѳ оруулалтын ѳгѳѳж нэмэгдэх хандлагатай болсон. Харин Японы инфляц маш бага хэвээр буюу 1% орчимд байна. Иймд инфляцыг 2% хүргэх зорилттой Японы тѳв банк (BOJ) суурь хүүгээ ѳсгѳхгүй байгаа. Энэ нь йенийн хѳрѳнгѳ оруулалтын ѳгѳѳжийг бага байлгах нѳхцѳл болж буй. Америкийн тѳв банк хүүгээ дахин ѳсгѳх тѳлѳвтэй, харин Японд инфляц (нефтийн үнийн нѳлѳѳгѳѳр түр зуур 2% хүрч болох ч) BOJ хүүгээ ѳсгѳх хэмжээнд хүртэл нэмэгдэхээргүй байгаа тул хѳрѳнгѳ оруулагчид йенээ зарж, улмаар ханш нь суларч байна.

2) Гэхдээ иен хямрал/эрсдэлтэй үед ханш нь чангардаг нѳѳцийн валют биш үү? Үнэхээр ч ѳмнѳх хямрал буюу 2008-09 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр хѳрѳнгѳ оруулагчид мѳнгѳѳ найдвартай хадгалах нэг хэрэгсэл нь йен байсан тул иенийн ханш чангарах үзэгдэл байсан. Харин энэ удаа гол тѳв банкуудаас BOJ хүүгээ ѳсгѳх магадлал маш бага тул йенээс зугтаах хандлага ажиглагдаж, ханш нь унаж буй. Японы тѳв банкны зорилт нь "2%-ийн инфляц", харин иенийн ханшийг хариуцдаггүй тул ханшаас болж хүүгээ ѳсгѳх магадлал ч бага байна. Мѳн түүнчлэн, Япон улс эрчим хүчээ гаднаас ам.доллараар худалдаж авдаг. Дэлхий дахинд эрчим хүчний үнэ ѳсч байгаа тул тѳлбѳрѳѳ хийхийн тулд илүү их йен зарж, ам.доллар худалдаж авах шаардлагатай болно. Тэгэхээр, ийм 2 шалтгаанаар иенийн ханш энэ удаад суларч байна.

3) Иенийн ханш унахаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэрхэн нѳлѳѳлж байна вэ?

Эхний ээлжинд экспортлогч том компаниудын борлуулалт нэмэгддэг. Жишээ нь ам.доллараар гадаадад зарсан автомашины борлуулалтыг йенээр тооцоод үзэхээр нэмэгдэнэ гэсэн үг. Түүнчлэн, гадны жуулчид Японд аялахад хямд санагдах тул тоо нь нэмэгддэг. Жишээ нь 2011 ба 2018 оны хооронд жуулчдын тоо 500% нэмэгдсэн нь тухайн үед йенйн ханш суларсантай ихээхэн холбоотой. Гэхдээ одоо жуулчид орж болохгүй тул энэ эерэг нѳлѳѳ алга байна.

Нѳгѳѳ талаас, ихэнх компаниуд түүхий эдээ гаднаас авдаг тул импортын орцын зардал нь ѳсѳж байна. Түүхий эдийн үнэ аль хэдийн ѳсчихсѳн үед йен нэмэж сулрах нь зардлыг улам ѳсгѳж байна.Тоёота шиг том компаниудын хувьд олон газар үйлдвэрлэдэг, олон бизнестэй, ханшийн хѳдѳлгѳѳн дунд маневр хийх боломжтой. Харин зѳвхѳн дотооддоо борлуулалт хийдэг, эсвэл цѳѳн бизнестэй компаниудын хувьд сонголтгүй хохирол хүлээх тохиолдол ч байна. Ялангуяа эрчим хүч их ордог гангийн үйлдвэр, дотооддоо борлуулалт хийдэг хүнсний үйлдвэрүүдэд хүнд тусч байна.

4) Компаниудын зардал нь ѳсѳѳд байхад Японд яагаад инфляц ѳсѳхгүй байна вэ? Бензин, тог, газ гээд үнэ ѳссѳн байна. Мѳн Старбакс кофе, гурил, бэлэн гоймон, шою соусны үнэ ч ѳсѳѳд байна. Гэхдээ Японы хувьд хэтэрхий удаан хугацаанд дефляц буюу үнэ буурах үзэгдэлтэй явж ирсэн. Сүүлийн 30 жил эдийн засгийн ийм орчинд явж ирсэн тул компаниуд ч үнээ ѳсгѳх дургүй, алдагдлаа ѳѳрсдѳѳ үүрцгээж байна. Хэрэв үнээ ѳсгѳчихвѳл хэрэглэгчээ, зах зээлээ алдчихна гэсэн том айдас бий. Энэ нь зѳвхѳн ритейл зах зээл дээрх компаниуд тѳдийгүй, том компаниудад үйлчилдэг жижиг компаниуд, b2b бизнес эрхлэгчдэд ч хамаатай зүйл юм. Япон даяараа л үнээ ѳсгѳж болохгүй гэдэг хүчтэй сэтгэхүй суучихсан гэсэн үг.

5) Иенийн ханш цаашид унаад байвал хэн, яаж арга хэмжээ авах вэ? Энэ 7 хоногт эхэлж буй ОУВС-гийн хаврын уулзалтаар юу яригдахаас хамаараад иен 130, түүнээс цааш ч унах боломжтой. Сангийн сайд, магадгүй BOJ-ийн Ерѳнхийлѳгч ямар нэг зүйл хэлэхээс хамаарна. Тѳв банкны хувьд, инфляц гол зорилт нь учраас ханш дээр үйл хѳдлѳл хийхгүй байх. Харин ханш үргэлжлэн сулраад байвал олон компани үнээ нэмээд хэрэглэгчид, сонгогчдод мэдрэгдээд эхэлбэл Засгийн газарт улстѳрийн дарамт нь нэмэгдэх магадлалтай. Японд интервенцийг Сангийн яам хариуцдаг учраас Сангийн сайд ямар нэг шийдвэр гаргаж болох юм. Гэхдээ энэ нь амаргүй, Япон шууд дангаараа шийдчих асуудал биш. Эхлээд Америктай зѳвшилцѳх хэрэгтэй болно. Хамгийн сүүлд 2011 оны Их газар хѳдлѳлтийн үед том гамшиг болсон гэж үзсэн учраас иен дээр интервенц хийж болно гэж үзсэн байдаг.

Podcast link: yen-fallen-20-year-low

 

Сэтгэгдэл бичих

arrow icon