Хүн бол нийгмийн амьтан гэдэгтэй адил хүн бол нетворкийн амьтан гэж Ниал Фергусон (Niall Ferguson, Оксфорд, Харвард, Станфорд их сургуулийн профессор асан) 2018 онд хэвлүүлсэн The Square and Tower: Networks, Hierarchies and the Struggle for Global Power номондоо тэмдэглэжээ.
Бидний анатоми өөрөө хэдэн зуун тэрбум эд эсийн нетворк. Бидний тархи тоймгүй олон тооны дэд нетворкуудаас бүрдсэн маш том нейроны нетворк. Хавдар (өвчин, цар тахал хүртэл) хүртэл эсийн нетворк. Замын сүлжээ, автобусны буудал, компьютер, интернет гээд бүгд нетворкүүд. Үүнтэй ижлээр байгаль, хүрээлэн буй орчин нэг нэгэнтэйгээ хэлхэлдэн холбогдсон асар том нетворкууд.
Улстөр, нийгэм, бизнес болон эдийн засгийн бүхий л харилцаа нетворк дээр түшиглэн явагддаг гэхэд хилсдэхгүй биз (Ялангуяа, бизнес, санхүү, мөнгө бол зарчим, итгэлцэл дээр суурилсан нетворкын тоглолт). Фейсбүүк, инстаграм, линкедин зэрэг сошиал нетворкоос гадна ажлын шинэ жил зохион байгуулах комисс, ууланд гарах группээс эхлээд гүйцэтгэх захирлуудын холбоо гээд бид ямар нэг албан эсвэл албан бус нетворкын гишүүн байдаг.
Хүн төрөлхтний түүхийн дийлэнх цаг үеийг иерарх буюу англиар hierarchy (hierarchy нь эртний Грекийн rule of a high priest гэсэн утгатай үг ба монгол хэлэнд шатлан захирах ёс гэж орчуулсан) удирдан чиглүүлж байсан хэдий ч чухал эгзэгтэй мөчүүдэд (шашны шинэтгэл, Гутенбергийн хэвлэх үйлдвэр, Соён гэгээрэл, аж үйлдвэрийн хувьсгал г.м) нетворкууд зоримог, шийдэмгий алхмуудыг хийж чадсан нь бас л нетворкын хүч болохыг Ниал Фергусон номондоо онцолсон.
Нетворк судлал (Network science)
Нетворкын онолын хэлээр нэг хувь хүн, албан байгууллага, улс орныг нэг зангилаа цэг гэдэг.
Нетворкын онолд тухайн зангилаа цэг хэр чухал байр суурьтайг дараах 3 хэмжүүрээр тодорхойлдог аж:
1. Degree centrality буюу нэг цэгээс хэр олон холбоос гарсныг хэмжих. Танилтай бол талын чинээ гэдэгтэй адил хүн дээр зүйрлэхэд хэр их танилтай, олонтойгоо ойр хүн бэ гэдгийг тодорхойлох хэмжүүр
2. Betweenness centrality буюу аливаа нэг цэг, зангилаагаар хэр их мэдээлэл дамжин өнгөрдгийг тодорхойлох хэмжүүр.
3. Closeness centrality буюу аливаа нэг цэг, зангилаа бусад цэг, зангилаа уруу хэдэн алхам дамжиж хүрэхийг тодорхойлох хэмжүүр.
1 хувь хүнийг (улс орон, албан байгууллага, аж ахуйн нэгж г.м) 1 зангилаа цэг гэвэл нийгмийн сүлжээнд дээрх 3 хэмжүүр өндөр үзүүлэлттэй хүмүүс тухайн сүлжээнийхээ төв нь болдог аж.
Франкфуртын Еврей хуарангаас гаралтай Ротшильдын (Rothschilds) гэр бүлийнхэн 18, 19-р зуунд дэлхий дахиныг дамнасан банк санхүү, аж үйлдвэр, бизнесийн асар том хүчийг бий болгож чадсан. Тэдний дэлхийн тавцанд хэрхэн санхүүгийн том тоглогч болсон талаар хуйвалдааны асар олон ном, бичвэр байх хэдий ч онолын зүгээс тайлбарлан бичсэн нь цөөхөн.
Харин нетворкын онолын зүгээс харахад Ротшильдийнхний хувьд технологи, бизнес болон улс төрийн өргөн бөгөөд гүн сүлжээг үүсгэж чадсан нь (улс дамнасан асар том нетворкын төв) тэд бусдаас илүү хурдан найдвартай мэдээллийг олж авах, тараах боломжийг олгосон. Бүх хүч, мэдээлэл төв рүү тэмүүлнэ бас төвөөс урган гарна.
Дэлхийн 1-р дайны өмнөхөн Их Британийн эзэнт гүрний хүн ам 375 сая, газар нутаг 18 сая метр квадрат байсан ба Британийн арал ердөө 45 сая хүн, 120 мянган метр квадрат газар нутагтай байжээ.
Түүнчлэн энэ нүсэр аппаратыг ердөө 200 мянга хүрэхгүй цэрэгтэй эх газрын арми, 200 мянга орчим цэрэгтэй тэнгисийн флот удирдаж, хамгаалж байсан нь нийт хүн амтай харьцуулахад өчүүхэн тоо юм.
Их Британийн эзэнт гүрнийг нүсэр том иерарх бус харин далайн дээрэмчид (эзэнт гүрний эхэн үед оролцоо ихтэй байсан), худалдаачид, санхүүчид, Христийн санваартнуудын тив дамнасан нетворкуудаар дамжуулан нэгтгэж, засаглаж байсан тухай олон баримтыг Ниал Фергусан ил болгосон.
Нетворк ба инноваци, шинэ мэдлэг, шинэ санаа
Аливаа шинэ мэдлэг, шинэ санаа, тэр ч бүү хэл вирус олон нийтэд хэрхэн тархах нь тухайн нетворкын бүтцээс шалтгаалдаг аж. Аливаа нэг улс орон, албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс өөртэйгөө ижил төрлийн хүнтэй илүү байхыг эрмэлзэж, өөрөөс ондоо нэгнээс зайгаа барьж өөрсдийгөө тусгаарлах нь шинэ төрлийн мэдлэг, инноваци тухайн группээс гарах эсвэл орох гарцыг хаахад түлхэц болдог.
Харин гадаад ертөнцтэй холбогдсон нэг л сул холбоос байхад тухайн нетворкын бүтцэд асар том өөрчлөлтийг авчрах ба энэхүү үзэгдлийг нетворкын онолд “strength of weak ties” буюу сул холбоосны хүч гэж нэрлэдэг.
Зах зээлийн хувьд, цөөн хэдхэн хүн эсвэл группийн дунд л мэдээлэл эргэлддэг гэвэл тухайн зах зээлийн хэмжээ маш хязгаарлагдмал бас хавчиг байх нь мэдээж. Байнгын хардлага сэрдлэг бас тасрахгүй. Харин мэдээлэл улам нээлттэй болохын хирээр зах зээл дэх итгэлийн хэмжээ нэмэгдэж, оролцоо өсөж, шинэ санаа, шинэ мэдлэг, инновацийн тоо нэмэгдэхээс гадна түүний солилцоо эрчимждэг талаар нетворкын онолд онцолжээ.
Номын 7 гол санаа
1. No man is an island буюу ганц мод гал болохгүй ганц хүн айл болохгүй. Өөрөөр хэлбэл, нэг ч хүн цор ганцаар оршин байдаггүй тухай. 1 хүнийг цэг гэж үзвэл, өөр нэг цэгтэй заавал холбогдож байдаг ба ямар нэг нетворкын нэгэн бүрэлдэхүүн байх нь элбэг. Тэгэхээр аливаа хүнийг хэр их танилтай вэ (degree centrality), бусад цэгүүдийг холбогч гүүр нь үү (betweenness centrality), нэр хүндтэй, олны танил цэгтэй хэр ойр вэ (eigenvector centrality) зэрэг нетворкын хэмжүүрээр тодорхойлох боломжтой. Түүхэнд хамгийн чухал үүргийг лидерүүд бус холбогч гүүрнүүд гүйцэтгэсэн байх нь элбэг байдаг.
2. Birds of a feather flock together буюу нэг тэрэгний дугуйнууд. Аливаа нэг нийгмийн нетворкыг ижил нь ижилдээ татагдахын хуулиар хэсэгчлэн тайлбарлах боломжтой. Ургийн холбоонд суурилсан нетворк уу, чин сэтгэлийн нөхөрлөл дээр суурилсан уу, эсвэл танилын сул хамааралтай нетворк уу гэх мэтчилэн нетворк дахь цэгүүдийн хамаарал тухайн нетворкын мөн чанарыг тодорхойлж болно. Эсвэл нетворк дунд солилцогдож буй зүйлээр тодорхойлж болно (мөнгө, мэдлэг, мэдээлэл г.м). Эсвэл хоёр цэгийг холбох шугамын чиглэлээр тодорхойлно. (А Б-д тушаадаг г.м. Иерарх нь дээрээс доошоо 1 урсгалтай нетворкын нэг л төрөл)
3. Weak ties are strong буюу сул холбоосууд хүчтэй байдаг. Аливаа нэг нетворк хэр нягт вэ, бусад төвүүдтэй хэр их холбоотой, нетворкууд хооронд сул орон зай бий юу зэрэг нетворкын бүтцийн тухай энд дурдагдсан. Нетворк бүр ямар нэг өөрөөсөө том нетворкын нэг бүрэлдэхүүн хэсэг байх тул том зургаар харвал нетворк хоорондын динамикийг ойлгоход дөхөм. Шинэ мэдлэг, шинэ санаа, инновациар зогсохгүй гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт нь гадаад орчны нетворкуудтай сул ч байсан ямар нэг цэгээр, гүүрээр холбогдох нь чухал юм. (Брокер, дилер, ченж зэрэг бидний мэдэх зах зээлийн тоглогчид нь нетворк хоорондын сул орон зайг холбодог гүүрнүүд байдаг) Түүнчлэн тухайн нетворк хэр том эсвэл жижиг эсэхийг дурын 2 цэг хэдэн шугамаар холбогдож буйгаар нь тодорхойлох боломжтой. Интернетээс өмнөх үед дэлхийн дурын хоёр хүн 6 хүнээр дамжуулан (6 degrees of separation) нэг нэгтэйгээ холбогдох боломжтой хэмээгдэж байсан ба фейсбүүкээс хойш энэ тоо 3-аас 4 болж багассан аж.
4. Нетворкын бүтэц нь тархалтыг тодорхойлно. Түүхчид саяхныг болтол аливаа шинэ санаа, идеологи хэрхэн тархах нь тухайн санаа эсвэл идеологийн контентод байдаг гэж байж. Харин орчин үеийн нетворкын онолоор нетворкын бүтэц тархалтын хурд, хүрээг тодорхойлдог болохыг баталсан. Дээрээс доошоо нэг урсгалд чиглэлтэй иерарх төрлийн нетворкод шинэ санаа, инноваци тархах магадлал хамгийн бага ба харин peer-to-peer хэвтээ бүтэцтэй нетворкод амаараа дүүрэн гоймон будаа чихэж буй хүний бичлэг хэр хурдан тархдагийг бид бүгд мэднэ.
5. Нетворк хэзээ ч унтдаггүй. Нетворк нь статик бус динамик шинжтэй ба тогтмол шилжиж, өөрчлөгдөж байдаг. Хэдхэн цэг нэмэхэд нетворк төрөл арилжсан мэт өөрчлөгдөх боломжтой.
6. Нетворкууд хоорондоо нетворк хийдэг. Нетворкууд хамтран ажиллахад үр дүн нь инноваци, шинэ нээлт байх нь элбэг. Чулуужсан иерархыг нетворк маш хурдтай орвонгоор нь эргүүлж болдгийг түүх харуулсан. Харин дөнгөж бүрэлдэж буй хэврэг нетворкыг иерарх хүч, цаг заралгүй нураах чадалтай.
7. Нетворк нь баяныг улам баяжуулж, амжилт дээр амжилтыг дууддаг. Ижил ижилдээ татагдахын хуулиар нетворкууд тэгш бус байдлыг өөхшүүлэх хандлагатай байдаг аж.
Зам дагаж хөгжил гэж ярьдаг. Автозам бас нэг л төрлийн нетворк.
Монгол улс, Монгол компаниуд хөгжлийн замдаа орохын тулд дэлхийн мэдлэг, шинжлэх ухаан, технологи, санхүү, мөнгө, худалдаа, улстөр, ёс зүй гээд олон төрлийн нетворкуудтай холбогдох холбоос, гүүрүүдийг үүсгэх шаардлага бий.
Мэдээж нетворк бүхний учир шалтгаан, тайлал биш ч гэсэн түүнийг зөв ойлговол олон боломжийн үүд нээгдэх нь гарцаагүй.
Гагцхүү нетворкын оршин тогтнох үндэс юу?
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай [email protected] +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)