Тэнгэр бүрхээд л... тэр тэнгэрийн доор бүртэлзэх хэдэн монгол нэг л учраа олохгүй... хөөрхий дөө. Хэсэгтээ л бүртэлзэнэ дээ. Тэр үеэ даван туулж, тэсэж үлдэх эсэх бол үндэстний оршихуйн бодлого. Оршихуйн бодлогыг хаана хэн гээч галзуу солиотой нь соошил медиад хамгийн чанга орилж, хараал зүхэл болж бн тэрийг дагаж бодохгүй!!! Нам сууж бат тунгааж аядуу хэлэлцэж чимээгүй бодно.
Нэг хэсэг мояа гэгдэх фракц хятадууд Монголд гэсэн сэдэвтэй эсэн бусын гаж видео тарааж орилолддог байлаа. Ойрын жилүүдэд Орос зайл гээ л орилолдоод бн. Мэдээж энэ үзэл сурталд нэг насны амьдралаа зориулсан Баабар хөдөлгөөнийг тэргүүлж бн. Түүний сүүдрээс хэзээ ч гардаггүй Артгаа гэх мэт нийтлэлчид нэмэгдэнэ. Улс удирдаж явсан байж С.Баяр нэмэгдээд далдаганах болов. М.Энхсайхан бол бүр ичиж үхмээр, унтавч сэрэвч Оросын тухай тролл мэдээ тарааж суудаг дайны фронтын сурвалжлагч болсон. Тэр зүгийн бас нэг соошил нь фронт нь М.Зоригт. Плэитаимыг хуурамч мэдээгээр троллдож зогсоосон байдлаасаа л улаан цагаан улстөрийн тролл, фэик ньюсээр дагнасан хаяг болсон. Нөгөөдүүл нь өөрсдөө эгороод гаргахгүй муу мэдээгээ Зоригт руу хаядаг. Ц.Элбэгдорж нь хилийн чинадаар акц хийнэ. Соошил медиад элийрэгч Уянга гэх мэт яахаас ч буцахгүй экстрим троллууд хөгжүүлж, слава хөдөлгөөнөөр Монголхүү Цацрал гэх мэт гудамжны боиз гёрлз хөгжүүлж гаргасан. Ингээд төр нийгэм удирдаж явсан толгойноосоо эхлээд үзэг барьсан тархи угаагчид, гудамжны тэмцэгчид, соошил тролл гээд бүх фронтоор Монголын нийгэмд босоо хэвтээ тэнхлэг бүхий геополитикын акц хийдэг бүтэц бий болсон. Энэ бүтцийнх нь сценарийг задалж бичдэг над руу хэчнээн жил naming shaming, targeted harassment, collective bullying зохион байгуулж буй.
Эд нар бүлэглэн дээр дурдсан монголчуудын оршихуйн бодлого дээр амьдрах аргаа сэтгэж байгаа нь туйлын жигшүүртэй. Оросыг шүтээд, Оросыг өмөөрөөд байх юм нэг ч алга. Угаасаа унаж яваа улс. Угаасаа Монгол сүүлийн 33 жил луу баавгай хоёрын суган доогуур шургас бултас гээд баруун талаа барьсгээд хөгжөөд явж бн. Цаашдаа ч тэгээд явна. Гол нь ардчилсан ертөнцтэй харилцахад манай улсын ОХУ, БНХАУ-тай харилцах дипломат харилцаа bargaining power буюу хэлэлцээрийн чадвар, ширээн дээрх хөзөр болж өгдөг. Хойд Солонгос гэж бас л одоогийн Орос шиг дэлхийн улстөрийн хатиг болсон хөндүүр цэг бий. Монгол Улс энэ хөндүүр газартай нь дипломат харилцах чадвартай гэсэн хөзрөөр хэчнээн жил Японтой, баруунтай тоглосон. Цаашид дэлхийтэй учраа олохгүй 100 жил болох Оростой ч адилхан ийм бодлого бодно.
Дээр дурдсан нэр бүхий хүмүүс Монгол Оросын дипломат харилцаанд яс хаяж, хагаралдуулах улстөр өдөр шөнөгүй хийж, монголчуудыг Оросын эсрэг турхирч, үзэн ядах үзэл экстримизм, hatred тарааж байгааг би үндэсний эрх ашгаа бодсон үйлдэл гэж бодохгүй байна. Монгол Улс гартаа хөзөргүй болоход аль улсад ашигтай байх уу, аль улс дэлхийн түүхэнд ийм задралын геополитик бодсоор ирсэн бэ, бод!!! Юм уншихгүй, юм бодохгүй. Тэгээд тэхээс тэх гэж өөрсдийг нь сүйрэл рүү чирэх чаралбаанууд тодруулж дагаж хуйларна. Хөөрхий монголчууд минь нэг л хачин чөтгөр дагаж, чөтгөрлөг элий галзуу хүмүүс шүтдэг болцон, бодвол сөнөх сүйрэх эз нь хатгаад байгаа бололтой.
Эд нарын зорилго биеллээ олж, Монгол Оросын дипломат харилцаа нэг өдөр зогсоход оросууд биш монголчууд өөрсдөө л хохирно. Баруун тийшээ харилцах нэг хэлэлцээрийн хөзөргүй болж, мөнхөд хөрш орнуудтайгаа зөрчил мөргөлдөөний асуудалтай Афганистан, зарим бусад станы орнууд, Ойрх Дорнодын орнууд шиг болно. Ялангуяа Баяр, Элбэгдорж, Энхсайхан гурав бол буусан хойноо ч улс орны гадаад бодлогын тэнцвэрийг хадгалж байх үүрэгтэй хүмүүс. Энэ үүргээ хөсөр хаяна гэдэг өөрсдөд нь итгэж найдаж улсаа удирдуулсан, бүх юмаа, итгэлээ өгсөн ард түмний үндэсний эрх ашгаас, оршихуйн бодлогоос урваж байгаа л хэлбэр. Баабар бол бүр насаараа ийм ажил хийж бга улаан цагаан геополитикын үзэл суртлын агент. Shame on all of you!!! Одоо бас нэг элий галзуу нь Ардчилсан намд эмэгтэйчүүдийн дарга болно гээд явж бн. Тэрийгээ дээр дурдсан бүх фронтоороо дэмжиж байгааг хараарай. Улаан цагаан үзэл суртлын агентууд оршихуйн бодлого дээр чинь Ардчилсан намаар дамжин суух юм байх. Битгий давар гэчих өөрийн гэсэн толгой, оршин үлдэх зөн билэг энэ намд бга гэж найдаж бн. Монголын заяа их гэдэгсэн...