Сонгуулиас өөрчлөлт хүлээх улам л холдсоор. Үндсэн Хууль өөрчлөөд, гишүүдийн тоо нэмээд, тойргоо томсгоод, намын шинэ хууль батлаад л байсан. Үүнийгээ ардчиллыг бэхжүүлж байна, парламентын засаглалаа сонгодог болгож байна, жалганы гишүүдийг төлөөлөгч болгож байна, улс төрийн намыг бодлогын нам болгож байна гэж тайлбарласан. Гэтэл намуудын дүрэм, ялангуяа гишүүдээ нэр дэвшүүлж байгаа арга барил нь хэвээр. Нөгөө л даргад ойрхон, даргын хүн л нэр дэвшдэг, харин жирийн гишүүд нь сонгуулийн өдөр саналаа өгдөг нөхцөл байдал хэвээр.
Намаас нэр дэвшүүлэхийг “намын их хурал” эсхүл “төлөөллийн төв байгууллага”-аас нууц санал хураалтаар шийдэж ирсэн. Энэ зохицуулалт 2005 оны улс төрийн намын тухай хууль дээр үг үсгээрээ байгаа. Яг үүнийгээ байгаа чигээр нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд анх удаа хуулсан. Энэ бол нэг талаараа дэвшил. Нэр дэвшүүлэх асуудлыг сонгууль гэдгийг ойлгож, хүлээж авсан том ололт. Гэтэл намаас нэр дэвшүүлэхийг төлөөллийн төв байгууллага шийдэх хэвээрээ байгаа нь нөгөө талаараа бол ухралт.
Төлөөллийн төв байгууллага нэр дэвшүүлэхийг 30 жил шийдэж ирсэн. Өнөөдөр ч төлөөллийн төв байгууллага шийдэх нь хэвээр. Хэвээр байгаа учраас энэ сонгуулиас өөрчлөлт хүлээх хэрэггүй. Хэрэггүйгээс гадна бид эсрэгээрээ улам л арчдчилалд халтай өөрчлөлт рүү уруудсаар. Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлт болгон Засгийг, Ерөнхий сайдыг, Намын даргын байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн. Гэтэл энэ супермэнийгээ хянах механизмаа сайжруулж чадсангүй. Супермен нь бүгдийг л шийдэхээр: хэнийг гишүүн, хэнийг хулгайч болгох гэх мэт. Одоо суперменийхээ хүн чанарт л найдах, хамгийн дор найдлагатайгаа хэвээр үлдлээ.
Бүгд хэвээр. Төлөөллийн төв байгууллага гэдэг нь МАН-ын хувьд бага хурал, АН-ын хувьд үндэсний бодлогын хороо, ХҮН намын хувьд төлөөллийн зөвлөл. Жишээ нь, МАН-ын дүрэмд, намын бага хурал нь 369 гишүүнтэй байна. Бага хурлын гишүүдийн дийлэнх олонхыг сонгуульт албан тушаалтнуудаас сонгохоор зохицуулсан. Үүний зэрэгцээ бага хурал нь намын удирдах зөвлөлийг 29 гишүүнтэйгээр байгуулах эрхтэй. Харин намаас нэр дэвшүүлэх асуудлыг бага хурлаас баталсан журмыг баримтлан “бага хурал” шийдвэрлэнэ.
Харин Ардчилсан Намын дүрэмд намын их хурал нь эрх барих дээд байгууллага бол үндэсний бодлогын хороо (ҮБХ) нь төлөөллийн төв байгууллага. Үндэсний бодлогын хороо нь УИХ-ын сонгуулийн тойргийн мандатын тоог 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү тооны гишүүдтэй байна. Үүнд дээр 76 гишүүнээр нэмэгдүүлж болохоор тогтоосон. Харин дүрэмд зааснаар, зөвхөн ҮБХ-ын гишүүн УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Үндэсний бодлогын хороо нь “Аймаг, дүүргийн намын хороо, УТЗ-ийн саналд үндэслэн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг батламжлах” эрхтэй гэжээ.
ХҮН намын дүрэмд “намын удирдах дээд байгууллага нь намын их хурал, төлөөлөх зөвлөл нь намын төлөөллийн төв байгууллага.” Төлөөлөх зөвлөлийн төлөөлөгчид бас л албан тушаалын болон сонгуулийн зарчмаар сонгогдох бол сонгуулийн зарчмаар сонгогдсон төлөөлөгчдийн тоо нь албан тушаалын зарчмаар сонгогдсон төлөөлөгчдийн тооны 50 хувиас хэтрэхгүй гэж. Үүнээс гадна УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг төлөөлөх зөвлөлийн хуралд Намын дарга санал оруулж батлуулах, магадгүй ерөнхий нарийн бичгийн даргатай зөвшилцөж болох юм гэнэ.
УИХ-д суудалтай энэ гурван намын дүрмийг харахад нөгөө ардчиллыг бэхжүүлэх, парламентын засаглалыг сонгодог болгох, жалганы гишүүдийг төлөөлөгч болгох, улс төрийн намыг бодлогын нам болгох өөрчлөлт огт харагдахгүй байна.
Намын нийт гишүүдийн оролцоо нэр дэвшүүлэхэд тун хангалтгүй хэвээрээ. Нөгөө л төлөөллийн төв байгууллага нэр дэвшүүлэхийг шийдэхээр хэвээр. “Төлөвшсөн” гэх намуудын жишээ ийм байна. Бусад намуудын дүрэм ч нээлттэй байхгүй энэ үед сонгууль бохир, өөрчлөгдөхгүй хэвээрээ.
МАН-ын дүрмээр намын бага хурал нь нэр дэвшүүлэх асуудлыг тусгай журмаар зохицуулахаар заасан. Энэ нь эсрэгээрээ дахиад тусгай журам руу шилжүүлж, тодорхойгүй байдал бий болгож байна. Энэ бол МАН-д байсан, байгаа хуучин арга барил, өмхийгөө тавихгүй хэвээрээ. Түүнчлэн ХҮН намын хувьд намын дарга, нарийн бичгийн дарга нар нэр дэвшүүлэх асуудлыг бие даан шийдвэрлэхээр зохицуулсан нь үнэндээ Үндсэн хууль, шинэ намын хуультай шууд зөрчилдөж байх жишээтэй. Учир нь ХҮН намын дүрмээр “төлөөллийн төв байгууллага” нь нэр дэвшигчийг батлах буюу намын даргын оруулсан нэрийг батлах л төдий нэгж. Үүгээрээ ах, эгч нам нараасаа ялгарахааргүй, бохир сонгуулийг бэхжүүлсэн нам хэвээрээ. Ардчилсан намын хувьд Үндэсний Бодлогын Хорооны гишүүн л УИХ-д нэр дэвших эрхтэй, бас ҮБХ хороо нь нэр дэвшүүлэхийг биш, харин батламжлах л төдий эрхтэй хэвээр.
Эцэстээ төлөөллийн төв байгууллага ч биш, намын удирдлага нэр дэвшүүлэх асуудлыг шийдэх хэвээр. Төлөөллийн төв байгууллага ёслолын индэр хэвээр. Нөгөө л өнгөрсөн 30 жил хэвээр. Нэр дэвшүүлэх харилцаа хөшигний цаана л үргэлжлэх нь бүх намуудын хувьд хэвээр.
Уул нь ҮХНӨ (2019)-өөр нам бодлогын нам болох, сонгогчдодоо нээлттэй байх, үйл ажиллагаа нь ардчилсан зарчимд үндэслэх гээд олон эерэг өөрчлөлт хийсэн. Улс төрийн намын тухай хуулиар нам гишүүдээ ялгаварлахгүй байх, гишүүддээ нэр дэвших тэгш боломж олгох, нийт гишүүдийнхээ оролцоонд тулгуурлах зэрэг олон зөв алхам гаргасан. Эцсийн бүлэгтээ Сонгуулийн тухай хуулиар намаас нэр дэвшүүлэх асуудлыг УИХ сонгууль гэж үзэж, Монгол Улсын иргэдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдлүүлэхэд зорьсон чухал шинэчлэлт хийсэн.
Гэвч намууд энэ эерэг өөрчлөлтийг хүлээж аваагүй хэвээр. Намуудын дүрэм бол тод жишээ. Намын гүйцэтгэх байгууллага, намын дарга, түүнийг хүрээлсэн бүлэг намаас нэр дэвшүүлэхийг шийдэх хэвээр. Намын нийт гишүүдийн төлөөлөл, гишүүдийн оролцоо, тэдний санал үнэндээ сонгуулийн өдөр л нэр дэвшигчийг сонгох хэмжээнд л үнэтэй байх хэвээр. Тогтолцооны том том өөрчлөлт ярьчхаад, намынхаа дүрэмд хулгайгаа булсан улс төрчдийн царай хэвээр.
Намаас нэр дэвшүүлэхийг ядаж л намын их хуралд, намын их хурлын гишүүдэд, намын их хурлын хуралдаанаар шууд, чөлөөтэй шийдэх боломжийг тогтоож өгөхгүйгээр бодитой өөрчлөлт гарахгүй. Үгүй бол бохир, сонголтгүй сонгуулиуд үргэлжилсээр байх хэвээрээ.
Д.БАЯР
test
test
test
test
Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Марагад гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө APradhan улсын эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан түүхээсээ хуваалцах гэсэн юм. Олон жил ядууралтай тэмцэж, бөөрөө зарах найдвартай эмнэлэг хайж явлаа. Эцэст нь би нэг найзтайгаа уулзаж, намайг APradhan эмнэлэгтэй танилцуулсан. Бид үнээ тохиролцсон бөгөөд тэд миний бөөрөнд 780 мянган доллар төлөхөөр болсон. Хагалгаанд орохын өмнө төлбөрийн хагасыг нь авсан. Хагалгааны дараа үлдэгдэл мөнгийг надад өгсөн. Ядуурал дарамт болж, мөнгө нь аюулгүй байдлаа хангадаг болохоор би одоо эрүүл саруул, амьдралдаа сэтгэл хангалуун байна. Хэрэв та бөөрөө зарж, эрүүл мэндээ хамгаалах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй [[email protected]] хаягаар холбогдож болно. Заримдаа та хэрэгтэй зүйлээ олж авахын тулд өөрт байгаа зүйлээ ашиглах хэрэгтэй бөгөөд эрүүл хэвээр байж чадна гэдгийг санаарай. Ядуурал бол зовлон боловч мөнгө нь хамгаалалт болдог. Өнөөдөр [[email protected]] хаягаар эмнэлэгтэй холбогдоно уу.
Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Марагад гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө APradhan улсын эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан түүхээсээ хуваалцах гэсэн юм. Олон жил ядууралтай тэмцэж, бөөрөө зарах найдвартай эмнэлэг хайж явлаа. Эцэст нь би нэг найзтайгаа уулзаж, намайг APradhan эмнэлэгтэй танилцуулсан. Бид үнээ тохиролцсон бөгөөд тэд миний бөөрөнд 780 мянган доллар төлөхөөр болсон. Хагалгаанд орохын өмнө төлбөрийн хагасыг нь авсан. Хагалгааны дараа үлдэгдэл мөнгийг надад өгсөн. Ядуурал дарамт болж, мөнгө нь аюулгүй байдлаа хангадаг болохоор би одоо эрүүл саруул, амьдралдаа сэтгэл хангалуун байна. Хэрэв та бөөрөө зарж, эрүүл мэндээ хамгаалах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй [[email protected]] хаягаар холбогдож болно. Заримдаа та хэрэгтэй зүйлээ олж авахын тулд өөрт байгаа зүйлээ ашиглах хэрэгтэй бөгөөд эрүүл хэвээр байж чадна гэдгийг санаарай. Ядуурал бол зовлон боловч мөнгө нь хамгаалалт болдог. Өнөөдөр [[email protected]] хаягаар эмнэлэгтэй холбогдоно уу.
Энэ бол үнэн сонгуулийн үр дүн намын дарга нарын тоглоомын дүрмээр явна.ард түмэн сэтгэл гонсгор үлдэнэ. Тогтолцоог өөрчилж байж монгол өөдлөн дэвжих боломж бий.