Нийтлэл 06 сарын 12, 2024

Экс Ерөнхийлөгч Их хуралд дэвших нь зөв үү?

 

Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн,

УИХ-ын сонгуульд өрсөлдөж болох уу?

 

Болно.

Хуулиар хориглосон зүйл байхгүй.

Иргэний сонголт.

Сонгох, сонгогдох эрх.

 

Ерөнхийлөгчид дахин нэр дэвшиж байгаа бол ӨӨР. 

Үндсэн хуулиар хориглосон.

Өмнө нь 1 удаа дахин нэр дэвших хязгаарлалт байсан.

Одоо нэг л удаа 6 жилээр Ерөнхийлөгчөөр ажиллана.

 

Эсрэгээрээ Их Хурлын гишүүн болоход хязгаарлалт байхгүй.

Хэдэн ч удаа нэр дэвшиж, сонгогдон ажиллаж болно.

Үндсэн хуулиар хязгаарлаагүй.

Экс Ерөнхийлөгч дэвшихийг хориглосон заалт байхгүй. 

 

Магадгүй Улсаас хамгаалалт,

тэтгэмж авч байгаа бол

үүнтэй нь холбогдуулан хязгаарлалт тогтоож болох юм.

Гэтэл энэ талаар бид огт зохицуулаагүй.  

 

Өмнөхи Ерөнхийлөгчид УИХ-д нэр дэвшиж байгаагүй. 

Улс төрийн энэ соёлыг хадгалах зүйтэй.

Уг  улс төрийн соёл нь Монгол төрийн уламжлал.

Монгол төрийн уламжлал бол хууль,

үүнийг хадгалж үлдэх нь зарчим гэж үзэж болох юм.

 

Гэтэл Н.Энхбаяр нэр дэвших гэж оролдож байсан.

Их ч зүтгэсэн.

Хуйвалдаж,

үгсэж

хуулиа буруу, зөв уншиж байгаад дэвшүүлээгүй.

Шүүх ч ерөнхийлөгчөөр ажиллаж байсан учраас

нэр дэвших эрхгүй гэж шийдээгүй.

 

ЗАРЧИМ бол иргэний сонгох, сонгогдох эрх.

Үндсэн Хуулиар л хязгаарлалт тогтоож болно.

Бусдаар бол хэнийг ч нэр дэвших,

сонгогдохоос хааж болохгүй.

Улс төрийн соёл,

Монгол төрийн уламжлал байсан

ялгаагүй.

 

Тиймээс Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн,

УИХ-ын сонгуульд нэр дэвшиж болно.

Техникийн хувьд шүү!

 

Парламентын засаглалтай орнууд байна.

Ерөнхийлөгч нь Парламентаасаа сонгогддог.

Тэнд Ерөнхийлөгч нь

Парламентад нэр дэвшиж харагддаг л юм.

Яахав их ховор.

 

Ерөнхийлөгчийн засаглалтай гэвэл

Бараг л үгүй.

Хэдэн байнга хувьсгал,

дотоод мөргөлдөөн тасардаггүй улсууд,

эсхүл авторитар дэглэмтэй орнуудыг

эс тооцвол,

Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн,

дахиад тууж яваа харагддаг.

Гэхдээ л үгүй.

 

Монгол Улсын засаглал их өвөрмөгц,

Ерөнхийлөгч нь их солгой.

Нийт ард түмнээс сонгогдоно.

Нэмээд  

Төрийн тэргүүн,

ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч,

зэвсэгт хүчний ерөнхий командлагч.

Зүгээр бэлгэдэл биш.

Бараг л №1 этгээд.

 

Бүрэн эрхийг нь харахад ойлгомжтой.

Хууль санаачилна,

Хориг тавина,

Засгийн газарт чиглэл өгнө,

Цэрэг дайчилна,

Онц байдал зарлана,

УИХ-ыг тараана,

Уучилна.

 

Бүх  шүүгчийг томилно,

Ерөнхий прокурорыг, орлогчтой нь томилно,

Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлнэ,

Жанжин штабын даргыг томилно.

ҮАБ-ын зөвлөлийг тэргүүлнэ,

Элчин сайдуудыг илгээнэ.

 

Монгол ийм хүчтэй Ерөнхийлөгчтэй.

№ 1.

Хариуцлагын ард сууж байгаад

дохиураар улсаа удирддаг,

хүссэн шийдвэрээ гаргаж чаддаг.

Хонгилын эзэн

эсхүл төрийн тэргүүн.

 

Ер нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн,

парламентад дахин нэр дэвшдэггүй.

Түүнийг

улс төрийн үзэл санаа,

итгэл үнэмшил,

ёс зүй нь

адаглаад ухамсар нь,

үлдэх нэр нь хязгаарладаг.

 

Ийм зүйлгүй хүн бол болно.

 

Хуулийн засаглал.

Бие даасан институт.

Ардчилсан улс төрийн тогтолцоо.

Иргэний эрх, эрх чөлөө

,

,

,

Явж явж

Ямар хүн ажиллахаас их хамаардаг.

 

Ардчиллыг шошго,

Сонгуулийг тархидалт,

Ардчилсан институтийгг төслийн баг,

Хуулийн засаглалыг зэвсэг,

Ардчилсан улс төрийн тогтолцоог “нүүрс,”

Монгол төрийг захын муж,

Монгол хүний эрх, эрх чөлөөг

толгойгүй,

захиргаагүй,

дэглэмгүй,

дүрэмгүй мал

гэж хардаг хүн Ардчиллын дайсан байдаг.

 

Үнэт зүйлгүй,

Үзэл санаагүй,

Зарчимгүй,

Ёс зүйгүй,

Хүн ардчилсан институтийг нураадаг.  

Хуулиар Ерөнхийлөгчид

эрх мэдэл,

хүч чадал,

нөөц бололцоо хангалттай өгсөн.

Гэхдээ энэ бүгдийг ашиглах,

шавхан ажиллах ёстой гэсэн үг биш.

 

Эрхтэй,

хэмжээтэй,

хүчтэй байна гэдэг нь түүндээ дулдуйдна гэсэн үг биш.

 

Ялангуяа хуулинд тийм байгаа учраас,

хуулиар хориглоогүй учраас,

хуулиар зөвшөөрсөн тул,

бүгдийг хийж  болно гэсэн үг ОГТ биш.

Ийм хандлага, арга барилтай нэгэн ардчиллыг ганхуулдаг.  

 

Экс Ерөнхийлөгч тийм л байсан.

Бүрэн эрхээ шавхаж ажиллаж байсан.

 

Хуульд хориг тавих эрхтэй.

Гэтэл тавиагүй хориг байхгүй.

Хамгийн олон хориг тавьсан.

Хоригийг хүлээж авахгүй тогтоолд ч

хориг тавьж байсан.

 

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч.

Цэрэг эрсээр бүтээн байгуулалт хийж,

төмөр зам бариулж,

Үндэсний аюулгүй байдлыг бизнес болгож

Улсын нууцаар шошго хийж,

Татвар төлөгчдийн мөнгийг,

Хөшигний цаана хяналтгүй зарцуулж байсан.  

 

Өндөр албан тушаалтныг нэр дэвшүүлж, томилохдоо

Үндсэн хуулиа зөрчөөд,

Шаардлага хангаагүй нэгнийг

Цэцийн гишүүнд дэвшүүлж,

3 цагийн дотор томилчихож байсан.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч атлаа

Иргэнийхээ хувьд авлигыг хэргийн шалгуулж, 

Хавтастай материал барьчихаад,

Бусдыг ялла, түүний шийтгэ гээд

Томилдог прокурор дээрээ гүйгээд очиж бсан.

 

Хуулиар олгосон бүрэн эрхээ

шавхаж ажилласан.

Ардчилсан институтийг

нурааж,

тарааж,

бусинуулж явж бсан.

 

Энэ хүнээс салах гээд

Ардчилсан институтээ

Үндсэн хуулиа,

Суурь зарчмаа,

Иргэний сонгох, сонгогдох эрхээ, 

Хуулийн засаглалаа,

Цэцээ

Монголоо нураах шахсан.

 

Гэтэл одоо

Яг л адил.

Хуулиар хориглосон зүйл байхгүй,

Би дэвшиж болно гээд,

Ардчилсан институтийг шавхаад,

Нураагаад гүйж байна.

 

Ардчилал,

Хүний эрх,

Үндсэн хууль,

Ардчилсан институт,

Бидний ирээдүй,

Монголын тусгаар тогтнол

Энэ хүнд хамаагүй юм байна. 

 

Түшээт хан,

Дайчин Ван,

Булганыхандаа,

Монгол төрийн жудаггүй түүнд,

Ардчилсан төрийн сонгуулиар,

Болихыг, болохыг сануулна уу...  

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon