Нийтлэл 05 сарын 28, 2015

ДҮҮ НАРТАА

Интернет сүүлийн 30-д жилийн дотор дэлхий ертөнцийг өөрчилчихлөө. Өмнө нь боломжгүй байсан олон гайхамшигтай зүйлийг дэлхийн бүх хүнд, тэр дундаа дэд бүтэц муу хөгжсөн 3-хан сая хүнтэй Монголчуудыг ч ялгалгүй, өглөө. Бидэнд өгсөн сайн зүйлсийг тоочоод баршгүй.

 

Интернет бидэнд өөр бас юу өгөв? Мэдээж facebook, twitter, email, instagram, line … ерөөсөө дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд байгаа хүүхэдтэй шууд л нүүр нүүрээ хараад харилцах боломжийг олгочихов. Хүмүүсийг аймаар ойртуулав. Аа бас, нөгөө өрөөндөө байгаа эгчтэйгээ шууд очоод биш, утсаараа мессенжер бичих боломжийг ч үлдээв. Хүмүүсийг аймаар холдуулав. Одоо идэх гэж байгаа хоолныхоо зургийг ангийхандаа шууд цацах боломжийг бий болгов. Чамайг аймаар "алдартай" болгов. Уур хүргээд байсан хүүхдийг гэртээ ганцаараа сууж байгаад бүгдийн нүдэн дээр шоолох боломжийг олгов. Чамайг аймаар "хүчтэй" болгочихлоо. Чамайг интернет хүмүүстэй ойрхон, "алдартай", "хүчтэй" болгочихсон ч юм шиг.

 

Уйдсан үедээ уйдлаа гээд л бичихэд, найзууд лайк дараад л, нэг л гоё. Миний шэйр хийснийг бусад хүмүүс бас шэйр хийгээд л, лайк дараад л. Шэйрлээд л, статус бичээд л баймаар. Би алдартай, мундаг болоод л.

 

Тэгэхээр ийм байна аа дүү нар минь ээ, интенрет, facebook, twitter … гоё ч гэсэн, тэрний хажуугаар чиний мэдэхгүй сөрөг олон зүйлс байнаа. Гэхдээ чамайг битгий хэрэглэ гэх гэсэнгүй, гол нь интернэтийг зохистой хэрэглэ гэх гээд байгаа юм. Яагаад гэдгийг залуу ах нь одоо тайлбарлъя. Энийг мэдэхгүй байгаа нь та нарын буруу огтоос биш. Харин сайн тайлбарлаж ойлгуулж чадаагүй ах эгч нарых нь буруу.

 

1) Яагаад facebook, twitter гэх мэт  social network сайтуудад хамаагүй юм бичиж болохгүй вэ? Ойлгож байна аа. Энэ чинь хүн болгон л хэрэглэдэг, хүн болгон л хүссэнээ бичдэг талбар биш гэж үү? Тийм л дээ. Тийм. Чиний харж байгаа талаас харахад тийм. Гэтэл нөгөө талаас энд чиний бүх мэдээлэл хадгалагдаж байгаа гэдгийг ойлго, дүү минь. Тэр мэдээллүүдийг чи өөрөө хянах боломж маш бага. Нэг л том алдаа интернет орчинд хийлээ гэхэд тэр чинь тэр чигээрээ тэнд бүхний нүдэнд үлдэх аюултай. Өөрийнхөө өмнө байгаа маш том өөдрөг ирээдүйг чи хүүхэд насны тоомсоргүй алдаанаас болж булингартуулж болохгүй. Тийм ч болохоор чи интернетийг хэрэглэхдээ маш хариуцлагатай байх ёстой. Нэгэнт хийсэн алдаа чинь интернетэд үүрд үлдэнэ. Хаа ч үлдээлгүйгээр устгана гэдэг маш хэцүү.

 

2) Зөвхөн чи л алдаа хийхгүй бол, бүх зүйл аюулгүй гэж бас ойлгож болохгүй. Интернетэд чиний найз нар гэсэн хэдхэн гэнэн цайлган хүмүүс байдаг гэж ойлгож болохгүй. Энд сайн муу бүх хүмүүс байдаг юм. Чиний талаар мэдээлэл цуглуулаад, чамайг уруу татах, буруу зүйлд уриалах гэсэн нөхөд чиний төсөөлж байснаас ч олон бий гэдгийг сана.

 

3) Дүү минь, аав ээж чинь архи тамхи хэрэглэж болохгүй, донтдог юм гэж зөндөө  хэлдэг байх. Харин хэн нь ч интернетээс болгоомжтой байгаарай гэж хэлж байгаагүй байж магад. Интернет ч гэсэн хүнийг өөртөө донтуулдаг зүйл. Хэт донтсоноос зожиг болох, ямар нэгэн зүйлд анхаарал төвлөрөхгүй болохоос эхлээд чиний ирээдүйг баллаж болох маш их сөрөг талтай. Сүүлийн үеийн зарим судалгаагаар тархиний эсийн бүтцийг хүртэл өөрчилдөг байж магадгүй гэсэн үр дүн гарсан байна.

 

4) Энэ бичлэгийн эхэнд би интернет ашиглаж боловсрол олох, хэрэгтэй мэдээллээ олох ямар их боломж байгааг товч бичсэн. Харин нэг таагүй мэдээ дуулгахад, интернетэд худал, хуурмаг, хүмүүсийн анхаарлыг л татах зорилготой мэдээ, мэдээлэл, зураг тэрнээс хэдэн мянга дахин их гэдгийг ойлгоорой. Интернетээс юм олж уншаад мэдлэгтэй мундаг хүн болно гэж бодож байвал түр азнаарай дүү минь. Хэрэгтэй, бодит мэдээллийг интернетээс олно гэдэг зөвхөн та нарт ч биш, томчуудад хүртэл маш хэцүү зүйл болсон. Ялангуяа монгол хэлээр хүүхэд насны дүү та нарт хэрэг болох мэдээлэлтэй сайт харамсалтай нь байхгүйтэй ижил.

 

5) Чиний цахим хуудас чамайг бусдад илэрхийлэх нэг талбар. Өмнө нь чамайг ямаршуухан зан ааштай хир сайн хүүхэд вэ гэдгийг чамтай уулзаж байж л найз нөхөд чинь дүгнэдэг байсан бол, одоо давхар чамайг интернетэд юу бичиж байгаагаар чинь дүгнэдэг цаг үе ирсэн байна. Энэ хирээр өөрийгөө чи бусдад мундаг харагдуулъя гэж бодож байж ч магад. Харамсалтай энэ байдлыг хэтрүүлбэл эсэргээрээ чамайг сөргөөр ойлуулж ч болно. Нарциссизм гэдэг гадаад үг байх. Энэ нь өөрөөрөө бахархах байдлыг хэлдэг бөгөөд, нарциссист гэвэл өөрөөрөө бахархахын дон туссан хүнийг хэлж байгаа юм. Нэгэнт өөрийнхөө мундаг сайхныг ганц товчлуур дараад л үй түмэн хүнд хүргэх боломжтой болсон энэ үед, интернет нь хүүхэд та нарыг нарциссист болгоход түлхэж байж магадгүй шүү. Өөртөө бас хяналт тавьж байгаарай. Чамайг нарциссист болж байгааг интернетээр харсан хүмүүс дотроо л шоолно уу гэхээс, шууд чамд хэлэх нь маш ховор. Нэг л мэдэхэд найзуудынхаа дунд нарциссист гээд шоолуулж байж магадгүй шүү.



Тэгвэл интернетийг яаж хэрэглэх хэрэгтэй вэ?

 

1) Юу бичиж байгаагаа маш сайн бодож бай. Бичиж байгаа зүйл чинь интенетэд тэр чигээрэээ үлдэж байгаа гэдгийг маш сайн ухамсарлаж байж бичээрэй.

 

2) Хэзээ ч хэнийг ч битгии интенретээр муулж бичиж бай. Үнэхээр хэн нэгнийг зэмлэмээр байвал өөрөө шууд очоод хэлсэн нь хэцүү юм шиг санагдаж байв ч, чиний ирээдүйд үзүүлэх хор хохиролоороо хамаагүй бага.

 

3) facebook, twitter, instagramm гэх мэт social network-д хэн чамтай найз байна, хэн чамайг дагаж байна гэдгийг маш сайн мэдэж бай.

 

4) Өдөрт хэдэн цаг интернетэд орж байна гэдгээ байнга хянаж бай. Би нэг орчихоороо интернетээс гарж чадахгүй хэдэн цагаар ч хамаагүй сууж бна уу гэдгээ анзаар. Интернетээс гадна хүүхэд насандаа л амжуулж байх хэрэгтэй сонирхолтой, хөгжилтэй зүйлж олон шүүдээ. Спортоор хичээллэ, найзуудтайгаа уулз, тогло, тоо бод, хичээлээ хий, шинэ сонирхолтой юм сур…

 

5) Интернетээс мэдээ уншаад бараг хэрэггүй шүү дүү нар минь. Тэнд одоохондоо чамд хэрэг болохуйц юм тун ховор. Оронд нь үлгэр, уран зохиолын ном уншиж байсан нь тархины чинь хөгжилд хэрэгтэй. (Дараа нь, би интернетээр яаж юм сурж болох талаар бичье)

 

6) Өөрийнхөө хувийн мэдээллийг хэт дэлгэж байна уу гэдгээ сайн бодож бай. Би өөрийгөө бусдад мундаг харагдуулахын дон (нарциссисм) тусаж байгаа юм биш  байгаа гэж үе үе тунгааж үзэж байгаарай.

 

 IBM корпорацын инженер Г.Амгалан

Сэтгэгдэл бичих

    • albaker
    • 2020-04-12

    АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙНА, ЖЕНЖИНИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй [email protected], би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна ([email protected]) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно ([email protected]) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болтугай.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой ([email protected])

arrow icon