Нийтлэл 05 сарын 28, 2015

Төв цэвэрлэх байгууламжаа үтэр шинэчилж Туул голоо аваръя!

    

 

 Хатан Туул  хэмээх үүх түүхтэй энэ гол Хэрэйдийн Ван Тоорилын өсөхөөс өтөл болтлоо нутагшсан газар билээ. Хан богдын ар хормойг сувд адил эмжин урсдаг цор ганц гол юм.  “Цогт тайж” кинонд  дүрслэхэд  Цогтын цэргүүд Туулын уснаас аяга аягаар залгилж харагддаг.  Өдгөө кинонд мөнхөрсөн эрэлхэг цэргүүдийг бодож, урсгал усанд бохир байдаггүй гэж өвгөчүүлийн ярьдаг байсныг санаж, уснаас нь хээгүй царайлан ундаалалтгүй болсон байна.  

    Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх  албан байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн бохирын  усыг дахин шүүн цэвэрлээд Туул голд нийлүүлдэг юм.  Туул бол Нийслэлчүүдийн ундны усны гол нөөц билээ. Угтаа цэвэрлэх байгууламж  бидний хэрэглэсэн усыг 95 хувиар шүүж цэвэршүүлдэг байсан ба энэ нь нэлээд боломжийн үзүүлэлтэд тооцогддог байсан цаг саяхан. 

Төв цэвэрлэх байгууламж химийн цэвэрлэгээ хийх боломжгүй
 

   Тус байгууламж нь 1972 онд ЗХУ-ын тусламжтайгаар шахуургын станц элс баригч, цацрагт тунгаагуур бүхий механик цэвэрлэгээ хийж байх зориулалтаар байгуулагдсан байна. Харин байгуулагдсанаасаа гурван жилийн дараа өргөтгөл хийж саармагжуулах станц нь хромын найрлагатай бохир ус хүлээн авах, химийн найрлагатай бохир усыг тус тусад нь тунгаах боломжтой болж хоногт 13865 ам метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай болжээ. Гэтэл хэдэн жилийн өмнө арьс ширний үйлдвэрүүдийн тогтворгүй үйл ажиллагаанаас болж “Харгиа” компани хоногт 2-3 мянган ам метр бохир ус хүлээн авч байсан хэрнээ зөвхөн “лаг”-ийг ялган, химийн цэвэрлэгээ хийхгүйгээр төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байжээ. Тэр  үед Засгийн газрын өмч хувьчлах тогтоолын дагуу “Харгиа” пүүсийн хувьцааны 40 хүртэлх хувийг арьс, ширний чиглэлийн 12 үйлдвэрт хуваан эзэмшүүлж байсан боловч “Анд”, “Чимбай”, “Монгол шир”, “Гутал” зэрэг арваад компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахаа больжээ. Тиймээс ийнхүү бүрэн цэвэршээгүй усны найрлага дахь элдэв төрлийн химийн бодис байх ёстой хэмжээнээсээ 1.2-16.5 дахин илүү байсан нь төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээнд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй биологийн идэвхтэй зарим биетүүдийг шууд үхүүлж эхэлжээ. Учир нь төв цэвэрлэх байгууламж зөвхөн биологийн цэвэрлэгээ хийдэг, химийн цэвэрлэгээ хийх төхөөрөмжгүй тул “Харгиа”-гаас ирж буй химийн бохирдолтой усыг шууд тэр хэвээр нь туул голд нийлүүлж, энэ нь голыг бохирдуулах үндэс болсон ажээ.
Сүүлийн жилүүдэд Туул голоос ундаалдаг мал, амьтанд саажих, орингот, хээлийн хүндрэл, булчин цайх, малын үс унах, хэт давжаа төл гарах болсон нь голын ус хром болон бусад химийн бодисоор хордсонтой холбоотой нь тогтоогдоод байна.

 Шинэ төв цэвэрлэх байгууламжийг барихад 500 гаруй  тэрбум төгрөг  шаардлагатай    

   Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барихгүйгээр Туул голоо бохирдлоос хамгаалах боломжгүй болсон тухай асуудлыг өнөөдөр Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр талууд хөндсөн. Гэвч Ус сувгийн удирдах газрын инженерийн бодлогын хэлтэсээс гаргасан судалгаагаар шинээр төв цэвэрлэх байгууламж барихад 500 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн дүгнэлт бий. 

Ашиглалтад орсноосоо хойш 50 гаруй жил болж байгаа Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн хүчин чадал нь 170.000 м3 усыг хоногт цэвэрлэнэ. Гэвч хүчин чадлыг нь давсан бохирдлыг цэвэрлэж байгаа нь цаашид ажиллах боломжгүй болж, эвдрэлд орсон нь энэ аж.   

   Урсгал гол хайрга, элс, чулуугаараа өөрийгөө цэвэрлэдэг тогтолцоотой. Гэтэл Туулын сав дагуух газрууд хайргыг нь тонн, тонноор хонхойж, хотойтол нь олон  жил зөөлөө. Уг нь арваад жилийн өмнө Төв цэвэрлэх байгууламжаас доош Туул гол төв аймгийн Алтанбулаг сум ороод цэвэршдэг байв. Харин одоо Лүн сумаас цааш л арай гайгүй болж байгаа аж. Өнөөдөр Туул голын бохирдол Сонсголон, Сонгинын чиглэлд зургаагаас дээш буюу хамгийн дээд хэмжээгээр бохирдсон нь олон удаагийн шинжилгээгээр тогтоогдсон. “ Түүнчлэн зөвхөн бохир усанд амьдрах чадвартай шавьж хорхойгоор Туул гол дүүрч байна” хэмээн мэргэжилтнүүд анхааруулж буй. 

    Уул, ус, ургамлаа хамгаалсан хууль Монголд хангалттай бий. Туул голын эрэгт 500 метр ойр ямар ч барилга, байшин барьж, мод огтолж болохгүй гээд тун тодорхой заачихсан байдаг. Харамсалтай нь хэрэгждэггүй. Угтаа бол байгалиа хамгаална гэдэг ганц төр, яам агентлаг, төрийн бус байгууллага, мэргэжлийн хяналтынхны хийх ёстой ажил биш юм. Хүн бүхэнд хамаатай асуудал. 

   Ийнхүү Нийслэлчүүд бидний ундны усны гол охь болсон Хатан Туулаа хамгаалж нөхөн сэргээхийн тулд ахуйн болон үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийг тусгаарлах, үйлдвэрийг хотоос гадна шинээр барих ажлыг түргэтгэх, арьс шир боловсруулах, ноос угаах үйлдвэрийг хотоос гаргах, саарал ус, хөрсний усыг эргүүлж ашиглах технологийг нэвтрүүлэх зэргээр яаралтай арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгаа юм.  

 

Сэтгэгдэл бичих

    • albaker
    • 2020-04-12

    АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙНА, ЖЕНЖИНИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй [email protected], би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна ([email protected]) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно ([email protected]) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болтугай.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой ([email protected])

arrow icon