(Хүн бүр уншаасай. Цааш түгээгээсэй.)
Өвөр Монголын Шилийн аймгийг үзэж сонирхлоо. Үзэж сонирхож, бидний мах цусны тасархай болсон хүмүүсийн аж байдалтай танилцаж, нутгийн иргэдийн амнаас Монгол гэсэн нэрээ хамгаалж, Монголын нүүдэлчин аж ахуй, Монгол ёс заншлаа хадгалж, мал маллах арга ухаан, бэлчээрийн ёс заншлаа алдаагүйгээрээ их бахархдаг хүмүүсийг үзэж сонирхоно гэдэг надад их сайхан санагдсан юм.
Үзэж сонирхсон газар нутгаас илүүтэйгээр өөрийн нутгийн талаар, Өвөр Монгол хүмүүсийн талаар та нарт надаас илүү ярьж өгөх Өвөр Монгол найзтайгаа хөөрөлдсөн яриагаа одоо бичиж оруулж байна. Надтай ярилцаж байгаа залуу Тал хэмээх нэртэй бөгөөд миний нэр бол Өвөр Монголын орчин үеийн нэр. Танайд Билгүүн, Дөлгөөн, Ану гэдэг нэрүүд их моодонд орж дэлгэрсэн шиг манайд Тал, Үндэс, Чоно, Уудам, Энэрэлт, Бишрэлт хэмээх нэрүүд их моодонд орж дэлгэрсэн юм шүү гэснээр бидний яриа эхэлсэн юм.
Тал нь манай "Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангид 5 жил суралцаж төгсөөд Өвөр Монголын Шилийн аймгийнхаа "Мэргэжил сургалтын дээд" сургуульдаа үндэсний хөгжмөө зааж багшилж байгаа юм. Тэгээд тус аймагт монголын үндэсний морин хуур худалдаалдаг дэлгүүрээ анх удаа нээж, тэндээ манайхаас эсгий урлал, эсгий тавчик, морины эмээл, хазаар, ногт чөдөр худалддаг бизнес эрхэлдэг юм байна.
Тал:
- Жа сайн явж байна уу? Дөлгөөн үү?
- Тийм байна гэж би гар барьж уриалагхан танилцлаа. Чи өөрийнхөө талаар танилцуулаач ?
- Намайг Тал гэдэг. Би Ар Монгол "Хөгжим бүжгийн коллеж"-д яагаав танай нөгөө Камертон хамтлагийн ЭБА-гийн аавын анги байж морин хуур заалгуулсан юм. Одоо өөрийн нутагтаа очоод хөгжим зааж багшилж байна. Би дээрээ нэг ахтай. Ах минь мөн биеийн тамирын багш хийдэг.
- Энэ Шилийн аймгийн онцлог ч гэх юм уу тэр зүйлийнхээ талаар яриач хө.
- Манай
шилийн аймаг бол яг цэвэр Монголоороо ярьдаг, монголын түүхийн хичээл ордог цөөхөн аймгуудын нэг
. Манайх Өвөр Монголын баруун аймгуудын нэг. Зүүн аймгууд нь ихэвчлэн газар тариалан эрхэлдэг. Харин манай жүүн аймгууд бол мал малладаг.- Танайх чинь мал маллах бэлчээрийн талбайгүй боллоо гээд, бүх малчид нь мал бэлчээх талбайгаа төмөр тороор татаж бэлчээрээ тусгаарласан байсан шүү дээ.
- Манай аймагт тийм зүйл байхгүй ээ. Тэр ногоо тарьдаг зүүн аймгууд л тэгж хашаагаар тор татсан. Манайх бол яг л Ар Монголтойгоо адилхан малаа бэлчээдэг юм шүү. Манай чагаан идээ бүр амттай шүүдээ. Бараг ар Монголоос илүү гоё байж магадгүй.
Би дотроо жоохон голонгүй, амтаар үнэхээр илүү гэж үү гэж дотроо эргэлзэж байлаа.
- Хятадууд нэг хүүхэд нэг айл гэсэн бодлого баримталдаг. Өвөр Монголчуудыг яадаг юм бэ?
- Одоо энэ бодлого бүр больсон шүү. Учир нь нэг айл нэг хүүхэдтэй байхаар өнөөх хүүхэд нь үхчихвэл тэр айл яана вэ? Бүр баларна. Тиймээс хоёр хүүхэдтэй Хятад хүн байж болно гэсэн хууль баталсан. Харин
Өвөр Монгол хүнийг бол 3 хүүхэдтэй байхыг зөвшөөрдөг. Тэрнээс илүү бол өндөр торгууль төлдөг
.- Талаа нээрээ хүүхэд гэснээс та нар гэр бүл зохиохдоо яаж ханддаг вэ?
- Манайхан аав ээжээсээ их айдаг. Монгол уламжлалаа алдаагүй гэж би боддог. Заавал Монгол бүсгүйтэйгээ сууна. Мөн манай Дундад улсын хуулиар гэр бүл болоогүй, баталгааны бичиг аваагүй бол үр хүүхэдтэй болохыг хоргилдог. Хэрэв зөрчих юм бол өндөр торгууль төлдөг.
- Тэгээд мэдсээр байж хүүхэдтэй болбол яах уу?
- Найж нь нэг жүйлд их эмзэглэж явдаг. Манайд үр хөндөлт их байна. Ялангуяа оюунтнууд үр хөндүүлэлт их хийлгэж байна. Тэд чинь жоосгүй юм чинь авахуулахаас өөр арга байхгүй шүүдээ. Би чинь ааваасаа үнхэлцгээ хагартал айдаг. Надаас гадна бүгд тийм. Хятад хүнтэй суусан хүнийг бүр үздэггүй. Бид нар чинь та нартайгаа адилхан Монгол хүн шүү дээ.
- Монголд чамайг суралцаж байхад Хужаа гэж хүмүүс дээрэлхэж байна уу?
- Үгүй ээ хэхэ. Гэхдээ жаахан л. Дэнжийн 1000-ын атаманууд их ирж дээрэлхэнэ. Гэхдээ эвийг нь олбол жүгээр юм билээ. Дуулаачийн ангийн оюутнуудад их чохиулдаг байсан. Сүүлдээ найзууд болоод жүгээр болсон. Намайг эхэндээ хужаа, хужаа гэж их дууддаг байсан. Муу хужаа минь гээд л. Дөлгөөнөө манай Өвөр Монголд түүхийн хичээлийг танай ар Монголоос илүү сайн ордог. Дэлхийн түүх бол бараг ордоггүй. Би багшаасаа дэлхийн түүхийн хичээл яагаад ордоггүй юм бэ гэж асуухаар
Монголын түүх бол дэлхийн түүх шүү дээ
гэж хэлдэг. Хүннү гүрнээс ахуулаад Хабул хаан, Чингис, Өгөөдэй, Зүч, Цагаадай, гээд л Богд хаан хүртэл бүх Монголын түүхийг үздэг. Би чамд цөмийг нь ярьж өгч чадна шүү. Намайг хужаа гэж дээрэлхдэг байсан хүмүүст би энэ талаар хэлэхээр ойлгодог болсон. Өөрсдөө танайхан Монгол, Монгол гэж цээжээ дэлдэх хирнээ түүхээ сайн мэддэггүй. Жишээлбэл би дээд курсийн ахдаа хужаа гэж байнга доромжлуулдаг байхдаа Тогоон Төмөр хааны талаар асуусан чинь чимээгүй болчихсон.Ар Монголын Ерөнхийлөгч айл болгон гэртээ Монголын нууц товчоотой байгаарай гэхэд манайх Дундад улсын бодлогыг дагадаг хирнээ Ар Монголчуудтайгаа адилхан бараг бүгдээрээ л Нууц товчоог гэртээ хадгалсан. Манай номын дэлгүүрт Монголын нууц товчоо, Алтан товч, Хөх судар гээд номууд цөм бий.
- Танайд түүхийн хичээл орохдоо Монголын түүхийг их гуйвуулж заадаг гэж би сонсож байсан. Жишээлбэл Хубилай хааныг өөрсдийн хаанаа гэж их үздэг.
- Дөлгөөнөө би чамд нэг жүйл хэлье. Манай өвөр Монголын хөөмий Ар Монголоос хол илүү гэж би баталгаатай хэлж чадна. Уг нь манайх хөөмийг ЮНЕСКО-д дэлхийн өвд бүртгүүлэх гэж бэлдэж байсан.
Тэрэнтэй ижилхэн Хубилай ч гэсэн манай Өвөр Монголын хаан байсан юм шүү. Гэвч Бээжинг нийслэлээ болгож түүний бүтээсэн зүйл нь бүгд энд байгаа болохоор Хятад хүмүүс ч гэсэн манай хаан гэж үздэг. Хубилай хаан бол даян дэлхийн хаан байсан юм байна лээ. Түүний байгуулсанГэвч Өвөр Монголчууд хөөмийг бүртгүүлэхэд Хятадууд л гэж дэлхийд хүлээн авах учир бид нар Ар Монголд найр тавин Хөөмийг Монгол гэсэн нэрэн дээр бүртгүүлэх тал дээр дэмжсэн юм.
Юань гүрнээр Хятадууд мөнгөн тэмдэгтээ Юань гэж нэрлэсэн шдээ
.- Тэр ч тийм шүү... Үнэндээ надад энэ залууд хэлэх үг олдсонгүй. Хэзээ нэгэн өдөр танай манай хоёр Монгол нэгдвэл ёстой сайхан аа гэж машины тааз ширтэн санаа алдан би хэллээ.
- Тэгвэл сайхан л байна. Гэтэл Дундад улсын цэргүүд аймар. Жоохон зүйл болохлоор л буутай цэргүүд хүрээд ирнэ. Одоо тэр Уйгар Шинжаанд чинь 200м зайтай буутай цэргүүд гудамжинд байрлаж байна. Манай Өвөр Монголд ч тэр. Бүх шатандаа дээш нь Хятад руу мэдээлэл дамжуулдаг, ольдог хүнтэй. Танай ар Монгол хүчтэй байсан бол хэчнээн сайхан. Танайх ар
Монголчууд эрх чөлөөтэй хирнээ эрх чөлөөтэй, бие даасан улс шиг байж чаддаггүй
. Хамаг бүдүүн даргаа муулаад л. Өнөөдүүл нь идээд...- Нээрээ ч манайд нэг намынхаа хийсэн бодлогыг нөгөө нам нь дэмжиж нэгдсэн улс шиг байж чаддаггүй шүү. Хятадууд 10 жилд нэг удаа төрийн тэргүүнээ сонгож хэчнээн шинээр сонгогдсон хүн нь шинэ ч гэсэн өмнөх хийж байсан хүнийхээ ажлыг улам төгөлдөржүүлж хийх юм даа. Манайхан АНУ- Орос шиг мундаг удирдагч даанч алга даа. Нэгдэж, эвтэй сайхан байж чадахгүй юм.
- Харин тийм ээ Дөлгөөнөө. Бид нар бол Хятад улсын хэчнээн хараанд байгаа ч гэсэн ядаж бичиг соёл, үүх түүхээ хойч үедээ үнэн хэвээр нь авч үлдэхийн төлөө чармайдаг. Би дуу хөгжмийн багш болж морин хуур зааж байгаа нь ч гэсэн үүнтэй холбоотой. Манайхан морин хуураа тоглож л байвал миний хийсэн ажлын үр дүн тэр байх болно. Шинжаан Уйгарын Монголчууд одоо хүртэл хуучин босоо бичигтэй. Танай хөгжим бүжгийн коллеж бол үнэхээр сайн. Бид нар Монгол хөгжмийн зэмсгээ сайн эзэмшье гэвэл Ар Монголд очиж суралцдаг.
- Нутаг орныхоо талаар яриач хө.
- Би дэлгүүртээ эмээл хазаар саяхнаас зарж эхэлсэн. Тэгэхгүй бол манай нутагт эдгээр зүйлүүд их үнэтэй. Харин танай Нарантуул зах дээр бол хямдхан шүү. Манайд 1-ийг авах үнээр танайхаас 5 авч болно. Танайхтай л адилхан малтай. Сайхан тал газартай. Тариалан гэхээсээ илүүтэйгээр хүмүүс малаа маллаж амьдарч байна.
Шилийн аймгийн хүмүүс л бусад аймгаа бодвол яг цэвэр Монголоороо ярьж байна.
Ийнхүү бид хоёр олон зүйлийг ярилцаж Эрээн хотоос 6 цагийн зайд байх нутаг руу нь явсан юм. Би бодлоо.
Бид Монгол Монгол гэдэг хирнээ манай 10-жилийн боловсролын ном дээр яагаад монголын түүхийг маш сайн ухаж тайлбарлаж, сонирхолтой хэлбэрээр хүмүүст хүргэдэггүй юм бол? Би анх 1997 "Цэнхэр горхины өглөө" гэдэг Монгол хар цагаан комикс номоос л монголын нууц товчоог ойлгож байсан. Тиймэрхүү зурагтай номыг хүүхдүүд тэр дундаа шинээр орж байгаа энэ 6 настайчуудад үзүүлбэл яасан их зүйл ойлгож авах бол? Хятад, Англи, Солонгос хэлтэй олон дээд сургуулиуд байгуулагдаад байгаа хирнээ яагаад ЦЭВЭР МОНГОЛ хэлний сургуулиуд цөөхөн байдаг юм бол? Намайг залуучуудад зориулсан түүхийн ном бичихээр томчууд яагаад хүлээж авч ойшоодоггүй юм бол...Яагаад хойч үедээ анхаардаггүй юм бол? Бид нар Өвөр Монголчуудыг хужаа, хужаа гэж адалдаг хирнээ түүхийн тухай мэдлэгээр тэднээс дутмаг байгаад их харамсаж, өөрсдөөсөө олон асуулт асуусаар л байлаа.
АХА цэнгээнт нэвтрүүлгээр орсон хүүхдээс Монголын нууц товчоог хэн зохиосон бэ гэхэд Бавуугийн Лхагвасүрэн гэж хэлдэг эмгэнэлтэй, инээдтэй ирээдүй биднийг угтаж байна гэж үү гэж бодохоос санаа минь зовж байв.
Ингээд аян замын тэмдэглэлийн эхний хэсгийг та бүхэндээ хүргэж байна. Удахгүй 2-р хэсгээ бичнэ ээ. Намайг үргэлж уншиж байдаг та нарт баярлалаа.
sain uvurmongol humuus zondooo baidag shde. ta nar bitii ereeneer tosoolood bailda. olon humuustei uulz. nudee nee.
unench yum u hudlach yum u. bolson yavdalch yum u . bodol sanaanaas zohioson ch yum u .