Интернэт хэмээх их сав хэдэн триллионоор үнэлэгдэх үнэгүй мэдлэг, мэдээлэл агуулж буй гэгддэг. Хүүхдийн боловсрол хүмүүжилд ч хэрэгтэй арга хэрэгсэл, ном, видео зөндөө бий. Энэ удаа бага насны хүүхдэд та өөрөө уншиж өгөх юм уу, зөв англи дуудлагаар уншиж өгдөг аудио үлгэртэй вэбсаит МeeGenius!-ийг танилцуулж байна
.
MeeGenius! эндээс
Хүүхэд багадаа тухайн хэлний зөв дуудлагыг сонсож байсан бол том болоод шинээр сурахдаа ч цэвэрхэн дуудлагатай сурдаг. Таны хүүхэд англи хэл суралцаж буй бол өвөр дээрээ суулгаж байгаад эдгээр номноос сонсгоорой. Хүүхэд асуувал монгол хэлээр тайлбарлаж, харилцан ярилцах хэрэгтэй
. Нэг номыг нэг орой уншаад өнгөрөөх биш хэд хоног завсарлаад дахин уншиж өгөх, хүүхэд эргээд өөрөө танд ярьж өгч чадахаар болтол нь давтан унших нь үр дүнтэй байдаг. MeeGenius-ээс гадна доорх вэбсаитуудаас үнэгүй хүүхдийн номнууд унших боломжтой. Өөрөө уншихгүй, унаган англи хэлтний уншсаныг сонсгоно гэвэл аудио тэмдэгтэй номыг сонгоорой. Амжилт хүсье.
MagicKey, Storynory, Online Talking stories, Storyline Online, Children's Storybooks, Books Should Be Free
good luck,thank you!
Утсаар
Утсаар
Jmtjpw5475579078058903565605780520
Маш их баярлалаа Амжилт хүсьe!