Нийслэлчүүд бид гэр хорооллыг дахин төлөвлөх, ашиглалтын шаардлага хангахгуй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөх асуудлуудыг тойрч эргэлзэж, тээнэгэлзсээр сүүлийн 5-6 жилийн нүүрийг үзээд байгаа билээ.
Улаанбаатар хот аль ч улсын нийслэл хотын туулж ирсэн хүндрэлүүд, шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай асуудлуудтай тулгарч буйгийн нэг л жишээ энэ буюу.
Харамсалтай нь иргэдийн дунд ямар ч асуудал үүссэн манай аль ч цаг үеийн шийдвэр гаргагчид гагцхүү хувийн шунал, эрх баригчид болон бизнес сонирхол дамнасан бүлэг хүмүүсийн эрх ашигт үйлчилж, тухайн асуудлыг улам бүр хүндрүүлж иргэдийг хохироож ирснээс бус урт хугацааны бодлоготой, улс орны хөгжил, эдийн загийн тооцоололтой эрэмбэ дараа, хамгийн чухал нь иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр, бодлого хэрэгжүүлэлтийн зөв зохицуулалт хийж ирсэнгүй.
Аливаа асуудлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлсэн, бодож төлөвлөсөн, дараас хүндрэлгүй, амьдралд бодитой шийдвэрүүд гаргалгүй асуудлыг ужигруулан, хүний амь нас, эд хөрөнгө, нийгмийн харилцааг бүрэн гажуудалд оруулж, бараг санаатайгаар хүмүүсийг цөхрөлд хүргэсний дараа нийгмийн цочирдож, бухимдсан сэтгэл зүй дээр улс төрийн тоглолт хийх замаар хувийн сонирхлуудаа гүйцэлдүүлж ирсэн гэхэд хилсдэхээргүй билээ.
Дээрэм
Өнөөдөр үүний нэгэн томоохон жишээ бол гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хувийн өмчийг хуулийн нэрийн дор эрээ цээргүй дэрэмдэх болсон төрийн дарангуйлал тогтоод байгаа явдал юм. Үнэн хэрэгтээ төр хүний амьд явах амьдралын баталгаа болсон хувийн өмчийн эрсдэл дагуулах энэ төрлийн төсөл хэрэгжүүлэхэд нэлээн няхуур процесстэй, хууль эрх зүйн бүхий л хамгаалалттай нөхцөлд аливаа аюул, эрсдэлээс бүрэн хамгаалсан орчныг зохицуулж байж хэрэгжүүлэх учиртай. Гэтэл аль болох тодорхойгүй, хууль эрх зүйн зохицуулалт бүрэн хангагдаагүйн дээр аливаа эрсдэлийг хариуцах эзэн биегүй байлгах замаар иргэдийн хөрөнгө рүү дайран, балмад хүчирхийлсэн аргаар төрийн нэрээр түрэмгийлэх болов.
Энэ байдалдаа урамшсан гэх үү, төсөв мөнгөөр гараа угаагсдын нөхцөл боломж хумигдсанаас болсон уу, эрх мэдэл атгах хугацаа нь хязгаартай болсоных уу, дээрх бохир бөгөөд башир аргаа Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгууд дээр гаргаж дахин ил цагаандаа гарч, улайран дайрч эхлэв.
Үүний нэгэн жишээ бол Улананбаатар хотын анхны орон сууцны барилгууд болох 1, 2 дугаар 40 мянгатын орон сууцны барилгуудыг нураахаар улайрсан, бараг хууль бус, гэмт хэргийн шинж чанартай дайралт, түрэмгийлэл юм. 2016 оны 1 сарын 06-ны өдөрийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 02-07-112/12 тоот шийдвэрээр хотын төвийн 1, 2 дугаар 40 мянгатын зарим байруудыг дахин төлөвлөж, барилгажуулах тухай Нийслэлийн засаг даргын орлогч Н. Батаагийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/76 тоот захирамж гарч мөн өдөртөө Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас энэ тухай мэдэгдэх хуудсыг сууц өмчлөгчдөд ирүүлээд байгаа юм. Эл шийдвэрийн процесс бараг нэгэн зэрэг нэг өдөрт багтан ар араасаа шуурхайлан гарсан нь манай Нислэлийн захиргааны байгууллагуудын ажлын гайхамшигт хурдыг илтгэсэн ажгуу
. Харамсалтай нь улс орон, хотын иргнэдийн нийтлэг эрх ашиг, нэн тулгамдсан асуудлуудыг шийдвьэрлэхэд эл хурд замхарч, он жилийг дамнадаг нь мөн гайхмаар.
Тухайн орон сууцнууд 1950-д оноос баригдсан Улаанбаатар хотын хамгийн анхны хорооллын журмаар төлөвлөн барьсан орон сууцны барилгууд бөгөөд аливаа улсын Нийслэлийн үүсмэл суурин түүхийн үнэт чанаруудыг хадгалан үллдсэн цорын ганц дүүрэг юм.
Тухайн барилгууд насжилтаараа Улаанбаатар хотын ууган барилга, байгууламжуудад зүй ёсоор тооцогдох төдийгүй Улсын нийслэлийн анхны үүсмэл оршлоос өнөөгийн дүр төрх хүртэлх органик хувьслын амжилттай үр дүнгийн бодит баталгаа болсон хотын нийгэм- эдийн засгийн харилцааны үндсэн цөм билээ.
Эдгээр барилгууд чанар, эдэлгээний хувьд ашиглалтын шаардлага хангахуй байж болох ч бүтцийн хувьд ямар ч өөрчлөлтөд аливаа барилгын инженерчлэлийн хатуу нөлөөлөлд баригдахааргүй хамгийн амархан хувьсан өөрчлөгдөх чадвартай тоосгон барилгууд байх атал эдүгээ барилгын бүү хэл технологийн дээд үедээ хүрээд байгаа инженжер технологийн эрин үед гуравхан давхар тоосгон барилгын хүчитгэл, бэхлэлтийн инженерийн төсөл дээр бус харин цэвэр бизнес-санхүүгийн ашиг сонирхол агуулсан арилжааны төсөл хэрэгжүүлэхээр улайран, уугуул оршин суугчдийн өмч рүү дайрах шалтгаан юунд байна вэ?
Яагаад зөвхөн 40 мянгат гэж?
Үнэхээрийн тус барилгуудыг дахин төлөвлөх шаардлагатай юм бол энэ хотод 7-8 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартай гэж тооцогдож байгаа хуучны барилгуудыг хамгийн нэгдгүгээрт тогтоож гаргаад, дүгнэлтээ өөрийн толгойгоор хариуцах чадвартай универсал мэргэжилтэн байгаа юу гэдгийг асуумаар байна. Бүтцийн хувьд ханын бетон блок бэлдэцээр угсарч барьсан барилгууд газар хөдлөлтийг тэсвэрлэх ямар ч чадваргүй гэгддэг. Тэгвэл ийм төрлийн 70-80-д оны угсармал барилгууд Улаанбаатар хотын хэдэн хувийг эзлэж байна вэ? Давхартаа 2-4 айлтай, нэг блоктоо 20 ч хүрэхгүй өрхтэй 40 мянгатын барилгатай харьцуулахад нэг байранд нь л гэхэд 100-аад айл өрхтэй, олноор буюу хэт массаар орон сууцжуулах төлөвлөгөөний анхны бүтээлүүд болсон угсармал байрнуудын оршин суугчдын амь нас газар хөдлөлтөд ямар ч үнэгүй болж таарч байна уу? Үүнээс дүгнэхэд газар хөдлөлтөөс иргэдийнхээ амь насыг хамгаалахыг зориод байгаа хотын сайхан сэтгэлт удирдлагуудад маань 40 мянгатынхан л хүн гэж харагдаад бусад нь харх болж таарч байх шиг байна. Үнэхээрийн газар хөдлөхөд үүсэх эрсдэлийг тооцох гээд байгаа бол аль болох олон хүний амь нас үрэгдэхээс хамгаалах биш харин аль амархан үнэтэй хөрөнгийн эрэмбэ дараагаар авч үздэг болж таарч байна уу?
Аливаа улс, үндэстэн газар хөдлөлт болон байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, зохих арга хэмжээ авч байх нь зүйн хэрэг. Үнэхээрийн 40, 50 мянгатын эдгээр байрууд эрсдэлт нөхцөлд байдалд хүрээд байгаа юм бол иргэд, хөрөнгө эзэмшигчид аль болох хотын эрх баригчдын гаргаж буй шийдвэрийг дэмжиж, боломжит бүхий л арга шийдлийг хайж, процессийн ажлыг хөнгөвчлөхийг л хичээж, хамтран ажиллах нь мэдээж.
Гэтэл НИТХ-ын 90 дүгээр тогтоол болон түүнийг үндэслэн гарсан дагалдах журмаар аюулт нөхцөл байдал үүсэхэд ашиглалтын шаардлага хангахгуй болсон гэх барилгыг илрүүлэн шинжлэж байгаа явц, хэрэгжүүлэх процесс нь бүхэлдээ хүний өмчийг булаахад чиглэжээ. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцанд амьдарч буй иргэдийн өмчийг хэрхэн яаж эрх зүйн хувьд баталгаажуулах, барилга нурааж дахин төлөвлөх үйл явцад өрх айлуудын өдөр тутмын амьдрал, захиргааны харьяалал, нийгмийн үйлчилгээ, санхүүгийн зардлын хариуцлагыг хот өөр дээрээ бус харин төсөл хэрэгжүүлэгчид үүрүүлж, иргэдэд ямарваа нэгэн баталгаа нь болохгуйгээр зөвхөн хөндлөнгийн этгээдийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэх гэнэ. Иргэд өмчөө алдаж, төсөл саатаж, төсөл хэрэгжүүлэгч санхүүгийн чадамжаа алдах гэх мэт ямар нэг форс мажор үүсэхэд иргэд л гудамжиндаа олон жилээр өөрсдийн хохийг үүрээд явах юм байна гэж ойлголоо.
Дахин төлөвлөлтийг яаж хийдэг вэ?
Нэн түрүүнд дахин төлөвлөлтийн төлөвлөгөө үнэхээр хийгдэх шаардлагатай бол тухайн бусийн дахин төлөвлөлтийн албан ёсоор батлагдсан цогц зураг төслийг танилцуулж, иргэдээр бүрэн дэмжигдэж, иргэд, олон нийт, засаг захиргаа, орон сууц өмчлөгчид, сургууль цэцэрлэг болон нэн ялангуяа хотын маань түүхэн төв, айлаар гал голомт, хоймор болж буй уугуул өвийн хөрөнгөтэй холбоотой асуудлыг бүр хотоороо ч хамаагүй хэлэлцэн, хамгийн тохиромжтой, сайн, зураг төслийг сонгон шалгаруулж байж тухайн төсөлтэй холбоотой зохих шийдвэр батлан соёрхогдох учиртай.
Ингээд нэгэнт батлагдсан зураг төсөлийн хүрээнд нэн түрүүнд шинэ барилга, хүн ам зүйн нягтаршлыг даахуйц тооцоог гаргаж, түүний дагуу дэд бүтэц, шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх шинэтгэлийн зураг төсөлийн ажил, тооцоо орж ирдэг. Үүнтэй зэрэгцэн нэгэнт нягтаршил нэмэгдэж байгаа тооцооны дагуу хүн техникийн хөдөлгөөнийг зохицуулах зам харилцааны зураг төсөл батлагдана. Үүний дараа сул чөлөөтэй, амарч зугаалах, нийтийн зам талбай ногоон байгууламжийн төлөвлөлт, түүнийг арчлах шугам сүлжээний зураг, тооцоо гарна. Эцэст нь эдгээрийн гэрэлтүүлэг, кабель, шон гээд бусад нарийвчлалтай зураг, дизайн явна. Ингээд энэ бүх нарийн ажлын шат дамжлага явагдсаны дараа л барилга байгууламж руу орж батлагдсан зураг төслийн нэгж блок, байшинд оногдох санхүүгийн өртөг зардлыг тооцож, үр ашигтай байх таамаг тооцоог хийсний үндсэн дээр хувийн салбаруудад гүйцэтгэл, хөрөнгө оруулалтыг санал болгох нь зүй.
Гэтэл хуучин барилгууд оршиж байгаа нутаг дэвсгэрт нэгдсэн цогц зураг төсөл байгаа эсэх нь тодорхойгүй ч байшин тус бүрээр нь салгаж, сонгох замаар акт гарган барилгын компаниудад хувь хүртээх хэлбэрээр иргэдийн өмчийг бэлэглэх зорилготой ийм процессийг хуулиар хүч хэрэглэн хэрэгжүүлэх гэж улайрч байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт нь тодорхой тооны нэгж байрууд дээр гарч өрхүүдэд мэдэгдэх хуудас илгээсэн байх юм. Насжилтын хувьд хотын төвийн хуучин барилгууд адихан цаг хугацааг элээгээд байхад ямар байшинг нь нурах аюултай, ямар нь нурахад аюулгүй болсоныг тэрхүү байцаагч яаж тооцоод байна вэ?
Эсхүл энэ хотын цөөхөн тооны зарим иргэдийг л байгалийн гамшигт үзэгдлээс аврах ёстой, бусад нь амь эрсдэх хувь тавилантай болж байна уу?
Угтаа хот төлөвлөлт олон жижиг хэсэг бүрэлээс бүрдсэн, өөр хоорондоо нягт уялдаадтай хүмүүний амьдралын хөдөлгөөнт мөчлөгийн бүхий л хэлбэрийг, нийгмийн гишүүдийн бүхий асуудлуудын хоршлыг хангасан, нэгдсэн төлөвлөлт байх байтал нэг нэг байшин тус бүрээр ангилан, салгаж дахин төлөвлөх гэж байгаа нь ямар хүмүүсийн толгойд багтаж боловсруулагдсан төсөл болж таарах вэ? Энэ мэтээр бид эмх замбраагүй, төлөвлөлтгүй, амьдрах орчингүй хот үүсгэснийхээ эхний горыг эдэлж дуусаагүй байтал хотын хамгийн үнэт өв, хамгийн эвдрээгүй төлөвлөлттэй, эдийн засгийн нягтаршилтай хэсгийн амин чанарыг хувийн шуналаар устгах гэж улайрагчдын ард хэн байна вэ?
Хамгийн энгийн жишээ нь Хот төлөвлөлтийн захиргааны байгууллагаас хотын иргэдэд эн тэргүүнд дахин төлөвлөлтийн зорилго, зураг төслийг танилцуулж, сурталчлах үүрэг бий. Гэтэл бүх мэдээлэл нууц байхын дээр энэ талаар мэдээлэл хүсэхэд хэнд ч гаргаж өгдөггүй нь ямар учиртай вэ? Ийм байтал тухайн байрны СӨХ-өөр дамжуулан иргэдээс санал авсан гэх нэрийдлээр хуурамч эсэх нь тодорхойгүй, ямар ч хууль эрх зүйн үйлчлэлгүй баримт гарын үсэг цуглуулсан гэх цаасаар иргэдийн өмчийг нураах, эрх зүйн байдлыг нь алдагдуулах захирамж гаргаж, бусдын өмч рүү хууль бусаар дайрч байх жишээний.
Дахин төлөвлөлтийн хууль нь иргэдийн нүүлгэн шилжүүлэг, хөрөнгийн баталгаа, төсөл хэрэгжих хугацааны амьжиргааны үеийн баталгаажилтыг хангах үйл явц, процессыг хангасан зүйл заалт байхгуй шахуу хэр нь хувийн өмчийг суллах, булаах, зөвшөөрөхгуй толхиолдолд тэдгээрийн хэрэглээ, ашиглалтын эрхийг хязгаарлаж, амь насанд нь аюул учруулах замаар зөвхөн албадлагын зүйл заалтуудыг нэг бүрчлэн тусгагдсан байх юм. Өнөөх Ардчилсан зарчим, Үндсэн хуулиар хамгаалагдсан Хүний эрх, эрх чөлөө, амьд явах эрх, хувийн өмчтэй байх эрхийн зарчмуудыг хангасан зүйл заалт нь тийм балархай байдаг байнаа?
Гудамжинд гарахаар дахин төлөвлөгдсөн нь
Өнөөдөр хууль тогтоомж нь бүрэн бус, иргэдийн өмчийн баталгааг хангасан эрх зүйн харилцаа, эрх үүрэг эзэнгүйгээс болж хохирол үзээд байгаа үй олон айл өрхүүд хэмжээлшгүй эрсдэл үүрээд байгаа ч ямарч төр захиргаа, хувь хувьсгалын эрх зүйн этгээдүүд хариуцлага хүлээхээргүй байдалд байна. ХХААЯ-ны эсрэг талд байрлаж байсан 44 дүгээр байрны иргэдийн хувь заяаг өнөөдөр хэн хариуцаж байгаа вэ? Тэдгээрийн айлуудыг буулгаж суурин дээр нь өндөр сайхан байшин барьж, нөхцлийг нь сайжруулсан байрандаа оруулна гэсэн нөхцөлөөр тохиролцсон. Гэсэн хэдий ч агаар дээр өмч эзэмшиж байсан ч газрын өмчлөлгүй иргэдийн өмчийн эрх зүйн байдал байшинг буулгаснаар алга болж хэнтэй хаана, яаж заргалдаж, хэрхэн эрхээ хамгаалуулж, амьд явах баталгаагаа олж авахаа мэдэхээ байгаад 8 дахь жилийн нүүрийг үзэж байна. Эдгээр иргэдийн ихэнх нь айл амьтан, ах дүүсээрээ хоног төөрүүлэн, айлын хаяа хатавчинд амьдрал залгуулж байгаа ч тэдгээрийн хувь заяа өнөөдрийг хүртэл хөсөр хаягдсан байдалд байгаа. Нэхмэлийн шар, Төмөр замын шар гэж нэршиж заншсан, яг ийм ижил хувь заяа үзэж яваа олон байрны иргэд өнөөдөр гудамжинд гарчихаад байгаагаас ялгаагүй байдалд явна. Тэдгээр иргэдийн өмнө төр ямарч үүрэг хүлээхгүйгээ ч мэдэгдээд байгаа. Нэгэнт хууль эрх зүйн хамгаалалтгүй хоцорч, хувийн өмчийг хамгаалах үүргээ төр биелүүлэхээс татгалзах болсоноор иргэд болон хэсэг барилгын компаниудын хоорондын эцэс, төгсгөлгүй маргаан он жилийг дамнан шүүхээс шүүх рүү дамжин ирлээ.
Үгүй дээ гэхэд Төрийн өөрийнх нь хэрэгжүүлж буй Түлэнхийн төвийн барилгын дахин төлөвлөлтийн төсөл бол бэлэн жишээ. Өнөөдөр хамгийн найдваргүй түншлэгч бол төр гэдэг хэлц зүгээр ч нэг үүсээгүй. Бүх төрлийн төрийн институциуд бол гэрээний эрх зүй бүү хэл хуулийн эрх үүргээ огтоос тоож, дагаж мөрддөггүйн дээр иргэн, ААН, бусад хуулийн этгээдийг хөнгөхөн нугасладаг, бүхий л гэрээ хэлцлийн үүргээсээ зугтдаг, дур мэдэн өөрчилдөг, бултдаг, эсвэл зүгээр ширэн нүүрлээд сууж байх бүрэн эрхтэй хуулийн этгээд болоод байгаагаас иргэдийн маргаашдаа итгэх итгэл арилж, хорсол бухимдалтай хэрцгий байдал нэгэнт газар аваад байгаа билээ.
Бид алийн болгон энэ байдалд ноомой хандаж, төрийн увайгүй дээрмүүдийг хүлцэн тэвчиж, өмчийг тань булаахад хүртэл тулаад байхад хэзээ болтол дуугүй сууж, хаа хүртэл дасан зохицох ёстой вэ? Эл асуудал хотын төвийн хуучин байшинд орон сууц өмчилж байгаа хэдхэн айл өрхийн асуудал огтоос биш. Зөвхөн гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн дор өнөөдөр хичнээн иргэд орон гэргүй гудамжаар хэрэн хэсүүчилж, хувь заяа нь хэрхэх нь тодорхойгүй байдалд хоног өдрийг айлын хатавчинд толгой хорогдон бэдэрсээр яваа билээ? Эхний асуудлуудаа энэ мэт хүчирхийллийн хэлбэрт оруулахыг зөвшөөрсөөр байх аваас нэг л өдөр иргэдийн өмч, төрийн бүх л албан тушаалтанууд болон тэдгээрийн компаниудын хамтарсан дээрэм хуулийн нэрийн дор булаагдаж байх жишиг нэр мөр тогтох болоод байгаа юм. Цаашлаад улс, хот хэзээ бие даасан мэргэжлийн бодлого, төлөвлөгөөтэй, түүнийг хэрэгжүүлэхэд хүний эрх, хувийн өмчийн эрхийн харилцааг хангасан, эрх зүйн баталгаат зохицуулалттай болох эсэх нь энэ хэргийн хувь заяанаас хамаарна. Иймд Улаанбаатар хотын иргэд төдийгүй иргэн бүр өмчийнхөө хамгааллын төлөө эвлэлдэж, энэ төрлийн увайгүй дээрмийг эсэргүүцэх цаг үе нэгэнт тулаад байгаа тул та бүхэн эл асуудлыг чухалчлан үзэж, дуу хоолойгоо нэгтгэхийг хичээнгүйлэн хүсье.
Хоосон тархитай, аймшгийн бүдүүлэг хүүхний ямарч дүгнэлт, судалгаагүй ховын яриаг нийтэлдэг нь юуны учир вэ
ЭНЭ ҮНЭН ҮНЭН ҮНЭН ХОТЫН ТӨВИЙН БАЙРНУУДЫН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ДУУСГААД ОДОО ХУУЧИРСАН ГЭЭД БАЙРНУУДЫГ НЬ НУРААЖ БӨӨН БӨӨНӨӨР НЬ ГАЗАР ЧӨЛӨӨЛЖ ДЭЭРЭМДЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ГЭТЭЛ НУРААХ ГЭЭД БАЙГАА БАЙШИНГУУД МААНЬ 1-РТ, ХОТЫН ТҮҮХ СОЁЛЫН ӨВ 2-РТ, ЖИНХЭНЭ БАЙГАЛИЙН МАТЕРИАЛ ЭЛС ЧУЛУУ МОДООР БАРЬСАН ЭКОЛОГИЙН НОМЕР 1, ОДОО БОЛ ХААНААС Ч ОЛОХГҮЙ АМЬСГАЛДАГ АГААРЫН СОЛИЛЦОО ДЭЭД ЗЭРГЭЭР ЯВАГДДАГ БАЙРНУУД ЮМ ШҮҮ ДЭЭ ХҮМҮҮС ТА НАР ЖООХОН Л СЭРГЭЭН ЗАСВАРЛААД Л ДАХИН ХЭДЭН ЗУУН ЖИЛ БАЙЖ Л БАЙХ ОРОН СУУЦ ГЭЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
ЭНЭ ҮНЭН ҮНЭН ҮНЭН ХОТЫН ТӨВИЙН БАЙРНУУДЫН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ДУУСГААД ОДОО ХУУЧИРСАН ГЭЭД БАЙРНУУДЫГ НЬ НУРААЖ БӨӨН БӨӨНӨӨР НЬ ГАЗАР ЧӨЛӨӨЛЖ ДЭЭРЭМДЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ГЭТЭЛ НУРААХ ГЭЭД БАЙГАА БАЙШИНГУУД МААНЬ 1-РТ, ХОТЫН ТҮҮХ СОЁЛЫН ӨВ 2-РТ, ЖИНХЭНЭ БАЙГАЛИЙН МАТЕРИАЛ ЭЛС ЧУЛУУ МОДООР БАРЬСАН ЭКОЛОГИЙН НОМЕР 1, ОДОО БОЛ ХААНААС Ч ОЛОХГҮЙ АМЬСГАЛДАГ АГААРЫН СОЛИЛЦОО ДЭЭД ЗЭРГЭЭР ЯВАГДДАГ БАЙРНУУД ЮМ ШҮҮ ДЭЭ ХҮМҮҮС ТА НАР ЖООХОН Л СЭРГЭЭН ЗАСВАРЛААД Л ДАХИН ХЭДЭН ЗУУН ЖИЛ БАЙЖ Л БАЙХ ОРОН СУУЦ ГЭЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
ЭНЭ ҮНЭН ҮНЭН ҮНЭН ХОТЫН ТӨВИЙН БАЙРНУУДЫН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ДУУСГААД ОДОО ХУУЧИРСАН ГЭЭД БАЙРНУУДЫГ НЬ НУРААЖ БӨӨН БӨӨНӨӨР НЬ ГАЗАР ЧӨЛӨӨЛЖ ДЭЭРЭМДЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ГЭТЭЛ НУРААХ ГЭЭД БАЙГАА БАЙШИНГУУД МААНЬ 1-РТ, ХОТЫН ТҮҮХ СОЁЛЫН ӨВ 2-РТ, ЖИНХЭНЭ БАЙГАЛИЙН МАТЕРИАЛ ЭЛС ЧУЛУУ МОДООР БАРЬСАН ЭКОЛОГИЙН НОМЕР 1, ОДОО БОЛ ХААНААС Ч ОЛОХГҮЙ АМЬСГАЛДАГ АГААРЫН СОЛИЛЦОО ДЭЭД ЗЭРГЭЭР ЯВАГДДАГ БАЙРНУУД ЮМ ШҮҮ ДЭЭ ХҮМҮҮС ТА НАР ЖООХОН Л СЭРГЭЭН ЗАСВАРЛААД Л ДАХИН ХЭДЭН ЗУУН ЖИЛ БАЙЖ Л БАЙХ ОРОН СУУЦ ГЭЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
ЭНЭ ҮНЭН ҮНЭН ҮНЭН ХОТЫН ТӨВИЙН БАЙРНУУДЫН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ДУУСГААД ОДОО ХУУЧИРСАН ГЭЭД БАЙРНУУДЫГ НЬ НУРААЖ БӨӨН БӨӨНӨӨР НЬ ГАЗАР ЧӨЛӨӨЛЖ ДЭЭРЭМДЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ГЭТЭЛ НУРААХ ГЭЭД БАЙГАА БАЙШИНГУУД МААНЬ 1-РТ, ХОТЫН ТҮҮХ СОЁЛЫН ӨВ 2-РТ, ЖИНХЭНЭ БАЙГАЛИЙН МАТЕРИАЛ ЭЛС ЧУЛУУ МОДООР БАРЬСАН ЭКОЛОГИЙН НОМЕР 1, ОДОО БОЛ ХААНААС Ч ОЛОХГҮЙ АМЬСГАЛДАГ АГААРЫН СОЛИЛЦОО ДЭЭД ЗЭРГЭЭР ЯВАГДДАГ БАЙРНУУД ЮМ ШҮҮ ДЭЭ ХҮМҮҮС ТА НАР ЖООХОН Л СЭРГЭЭН ЗАСВАРЛААД Л ДАХИН ХЭДЭН ЗУУН ЖИЛ БАЙЖ Л БАЙХ ОРОН СУУЦ ГЭЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ
ХААЯ-НЫ 44-Р БАЙНЫХААН
Ene aimaar huuhniig trendiihen autor listeesee hasaachee, hend ch hamagui bichih erh ogood baij bolohgui biudee, joohon shalguurtai baimaar yumaa,,,
Ene huuhniig gaigui gej dagadag unshdag bsn chin unelgee navs unasan daa...huniig aismhigtai muuhaigaar doromjildog, bah tavaa hangadag, hel yrij baigaa ug n buur neg gudamjnii shinjtei, eruul bus, tsochmog zantai,,,ser n setgetsed n yum baih shig bn lee shuu, suuldee hun doromjlood bgaa yumnuudiig n harhaas durgui hureed unfollow bolson,,,ene saraachsan yum n ch bas ooriin businesee hamgaalah gsn sanaa bolhoos neeh unendee busdad sanaa zovood bicheed bgaa ch yum bish l dee,,,unen dood tuvshnii huuhen bn lee dee,,,
Цөвүүн цагаа гэж, хэн хулгайч,луйварчин,явдалтай тэр л баатар мэт байдаг болж дээ, эсвэл бид энэ мэт хүмүүсийг улам сурталчилаад байна уу? Уянгийг хулгайч банзал гэдэгээр н бол мэдэх юм бна, Айл гэр үймүүлдэг адгийн новшууд одоо тэгээд танай сайтийн од уу ? Бурууг сурталчилахаа боличихвол
setgegdeluud bol tasarhai baina shuu, uyangaa tanai hugshin hurandaa taliij chamd heden bor yum uldeevuu,yavalddag bsan uvgun chini, esvel ene door bgaa Seb gedeg nuhuruus salgaa yu.joomkim goy ner baina ha ha
МАНАЙ 120 МЯНГАТЫН 13-14-Р БАЙР ДАХИН ТӨВЛТӨНД ОРХООР БОЛСОН ШҮҮ ОРГИЛ СӨХ-МЭДЭЭД ХУУЧИН СУУРИН ДЭЭР НЬ 16-Н ДАВХАР ОРОН СУУЦ БАРИНА ГЭСЭН ШҮҮ
МУУ ШҮҮ
ХХААЯ-ны эсрэг талд байрлаж байсан 44 дүгээр байрны иргэдийн хувь заяаг өнөөдөр хэн хариуцаж байгаа вэ? Тэдгээрийн айлуудыг буулгаж суурин дээр нь өндөр сайхан байшин барьж, нөхцлийг нь сайжруулсан байрандаа оруулна гэсэн нөхцөлөөр тохиролцсон. Гэсэн хэдий ч агаар дээр өмч эзэмшиж байсан ч газрын өмчлөлгүй иргэдийн өмчийн эрх зүйн байдал байшинг буулгаснаар алга болж хэнтэй хаана, яаж заргалдаж, хэрхэн эрхээ хамгаалуулж, амьд явах баталгаагаа олж авахаа мэдэхээ байгаад 8 дахь жилийн нүүрийг үзэж байна. Эдгээр иргэдийн ихэнх нь айл амьтан, ах дүүсээрээ хоног төөрүүлэн, айлын хаяа хатавчинд амьдрал залгуулж байгаа ч тэдгээрийн хувь заяа өнөөдрийг хүртэл хөсөр хаягдсан байдалд байгаа.
Хотын үнэ цэнэтэй байршилруу дайрч байгаа луйварчдын дайралт
Улаанбаатар хотын анхны бүтээн байгуулалтын өнгө төрхийг хадгалсан түүхийн чанартай гэдэг утгаар нь сайн сэргээн засварлаад байлгаж байвал зүгээр гэж боддог. бүр нурж унах гээд байгаагүй л юм бол. Тэгээд ч төв замтай наалдуулаад замынхаа урд талаар өндөр өндөр барилга бариад бид ямар Гонг Конгд амьдарч байгаа биш дээ. Иргэд төөрөгдөлд ороод байх юм. Өндөр байшингийн эрсдэлийг 20 жилийн дараагаас л мэдэрнэ дээ. Газар хөдлөх, олон нийтийг хамарсан гамшигт үйл ажиллагаануудад нэг дор олон айл, олон хүн эд хогшил эрсдэх аюултай юм.
iim elii balai yumaar yum bicuuleel bj bdag neeree, zugeer nisvanisiin emiin san luu alhsan duug zoruilaal ,belgevch belgeleech dee, esvel belgevchnii chanar shalgagch ch yum uu,
iim elii balai yumaar yum bicuuleel bj bdag neeree, zugeer nisvanisiin emiin san luu alhsan duug zoruilaal ,belgevch belgeleech dee, esvel belgevchnii chanar shalgagch ch yum uu,
hulgaich aa hulgaichaa hulgaichaa ,
setgegdel ustgahaa boliyoooo trendiinhan, ene virusiin bichseniig yaagaad bidend tulgaad, unen fact bichseniig ustgaad bgaan. ene chini tertei tergui uvchtei, tembuu taraaj bsan, joachim viagra hergeldeg unen sh tee.
hunii nuhurtei untchihaad zuultiig n avaad garchihdag hulgaich hulgaich uyangaaa
Seb-iin 10 dollariin huuhen, joachim chamaig zarsaar l bna uu, muuhai humuus dee ta 2 ,nugel chini nudeeree garah biz dee.
TEMBUUCHIK,TEMBUUCHIK,TEMBUUCHIK,TEMBUUCHIK,TEMBUUCHIK
pee,ene huuhen chini aimaar shunaltai, yostoi mungunii tuluu yu ch hiine, batuuliin uvurt orood hevtsen ch chadna, aimshigiin shunaltai har avgai sh tee, Bat-Orgil nad shig undur biy haa, zadgai setgehui,zadgai hormoind durtai gesen ,hihihi. Trend chini ene har avgainh gesen biz dee bas ,
DAHIN TULUVLULTUND ORUULSAN DEER, GEHDEE DEED TAL N 4 DAVHAR, END TUUH GEJ YU BDAGIIN,HEDEN HYATAD BARIA L BIZ, TER BAITUGAI TUUHEE USTGACHIHDAG BSAN BIZ DEE , HYATAD UVUU,EMEE N BARISAN BOL ARGAGUI SETGEL N UVDUH N, GETEL BID DOTOR N 40 JIL AMIDARLAA,ODOO BOL SHUGAM SULGEE,ORTS,NEG DAVHARIINHAN, SUNGAJ TSOOLSOOR BGAAD MUUDAJ DUUSLAA.
DAHIN TULUVLULTUND ORUULSAN DEER, GEHDEE DEED TAL N 4 DAVHAR, END TUUH GEJ YU BDAGIIN,HEDEN HYATAD BARIA L BIZ, TER BAITUGAI TUUHEE USTGACHIHDAG BSAN BIZ DEE , HYATAD UVUU,EMEE N BARISAN BOL ARGAGUI SETGEL N UVDUH N, GETEL BID DOTOR N 40 JIL AMIDARLAA,ODOO BOL SHUGAM SULGEE,ORTS,NEG DAVHARIINHAN, SUNGAJ TSOOLSOOR BGAAD MUUDAJ DUUSLAA.
neg l ih hugshin europ duuraisan yumnuud, uuriin gesen idea gui yumnuud busdiig l dagagch bolno, uvurt n ch orno, uvchin ch avna ,
Gadaad heden hunii bair ,erh ashigiig hamgaalah geed ulairaad, chi ch uudtei amitan bish l bna daa. joachimiin umnuh ehneriig ta 2 shutej yavah heregtei bh shuu,
enenii eej n gej neg banzal avgai bsan, ene bas ijilhen biz . bur tembuutei yumuu haashaan, yamar ch bsan hulgai bol hiichdeg hhuuhed bsan bh shuu.
TEMBUUCHIKA, LUIVARCHIN FRANCE CHINI HUMUUS LUIVARDDAG BAISAN,ODOO BUR ULAANBAATARIIG MINI LYUVARDAH N UU? SEBASTIANII OHIN TOM BOLSON BAINA LEE. JOACHIM ERUUL BISH HARAGDAAD BAIGAA SHUU.
Угаасаа ашиглалтын хугацаа дууссан барилгууд. Хэрэв нэг байр нураад унавал төр засаг буруутай болж таарна биз дээ
Yamar muuhai hun doromjildog humuus ve. Tanar uursdiiguu l hicheegeed amdiraach imgej yardag humuus ataarhsandaa iim yum yarj yavdag yum. Hotiin tuluvlult geed humuusiin umch hurungluu dairch bolohgui shdee orshin suugchid n zuvshuurch bval bolno. Harin yamar zuvshuurulgui dairch bgaad hamag uchir bn. Huuj gargah geed bn shdee. Ingej bolohgui bizdee.
buulgaad shiniig barih ni zow shde
yaana da huuhed mini naad bichsen niitlel chine gazar avahgui ee asuudaliiig hunduj baigaa bol jaahan logik gargalgaatai yum bich bitgiii uuriinhuuu harsan neg taliin untsugiiig bariad bai ulsiin bodlogo hotiin bodlog gants chine yrij bgaagaar neg asuudalaas hundugddugui l baih shuu
Зочин
ХХААЯ-ны эсрэг талд байрлаж байсан 44 дүгээр байрны иргэдийн хувь заяаг өнөөдөр хэн хариуцаж байгаа вэ? Тэдгээрийн айлуудыг буулгаж суурин дээр нь 24 сарын хугацаанд өндөр сайхан байшин барьж, нөхцлийг нь сайжруулсан байрандаа оруулна гэсэн нөхцөлөөр Орчлон Констракшн ХХК-ын захирал Ганзоригтой тохиролцож гэрээ байгуулсан. Гэсэн хэдий ч агаар дээр өмч эзэмшиж байсан ч газрын өмчлөлгүй иргэдийн өмчийн эрх зүйн байдал байшинг буулгаснаар алга болж хэнтэй хаана, яаж заргалдаж, хэрхэн эрхээ хамгаалуулж, амьд явах баталгаагаа олж авахаа мэдэхээ байгаад 8 дахь жилийн нүүрийг үзэж байна. Эдгээр иргэдийн ихэнх нь айл амьтан, ах дүүсээрээ хоног төөрүүлэн, айлын хаяа хатавчинд амьдрал залгуулж байгаа ч тэдгээрийн хувь заяа өнөөдрийг хүртэл хөсөр хаягдсан байдалд байгаа.
ХХААЯ-ны эсрэг талд байрлаж байсан 44 дүгээр байрны иргэдийн хувь заяаг өнөөдөр хэн хариуцаж байгаа вэ? Тэдгээрийн айлуудыг буулгаж суурин дээр нь өндөр сайхан байшин барьж, нөхцлийг нь сайжруулсан байрандаа оруулна гэсэн нөхцөлөөр тохиролцсон. Гэсэн хэдий ч агаар дээр өмч эзэмшиж байсан ч газрын өмчлөлгүй иргэдийн өмчийн эрх зүйн байдал байшинг буулгаснаар алга болж хэнтэй хаана, яаж заргалдаж, хэрхэн эрхээ хамгаалуулж, амьд явах баталгаагаа олж авахаа мэдэхээ байгаад 8 дахь жилийн нүүрийг үзэж байна. Эдгээр иргэдийн ихэнх нь айл амьтан, ах дүүсээрээ хоног төөрүүлэн, айлын хаяа хатавчинд амьдрал залгуулж байгаа ч тэдгээрийн хувь заяа өнөөдрийг хүртэл хөсөр хаягдсан байдалд байгаа.
ХХААЯ-ны эсрэг талд байрлаж байсан 44 дүгээр байрны иргэдийн хувь заяаг өнөөдөр хэн хариуцаж байгаа вэ? Тэдгээрийн айлуудыг буулгаж суурин дээр нь өндөр сайхан байшин барьж, нөхцлийг нь сайжруулсан байрандаа оруулна гэсэн нөхцөлөөр тохиролцсон. Гэсэн хэдий ч агаар дээр өмч эзэмшиж байсан ч газрын өмчлөлгүй иргэдийн өмчийн эрх зүйн байдал байшинг буулгаснаар алга болж хэнтэй хаана, яаж заргалдаж, хэрхэн эрхээ хамгаалуулж, амьд явах баталгаагаа олж авахаа мэдэхээ байгаад 8 дахь жилийн нүүрийг үзэж байна. Эдгээр иргэдийн ихэнх нь айл амьтан, ах дүүсээрээ хоног төөрүүлэн, айлын хаяа хатавчинд амьдрал залгуулж байгаа ч тэдгээрийн хувь заяа өнөөдрийг хүртэл хөсөр хаягдсан байдалд байгаа.
Дахин төлөвлөлт гэсэн луйварийг энэнд өртсөн иргэд л ойлгоно бусад нь хүний зовлонгоор жаргагсад,,,ядаж доромжлохгүй бж сур
Би лав гадныхныг дагуулаад хотын төвөөр явахдаа жоохон ичдэг , 40 50 мянгатууд одоо цагт нэг тийм навтгар эгнүүлээд тавьсан өрөвдөлтэй амбаарууд шиг харагддаг нь үнэн үү гэвэл үнэн. Дээрх нийтлэлийг бол уншсангүй, нийтлэгчийн царай сэдэв хоёрын хоршил унших сэдэл төрүүлсэнгүй уучлаарай.
neg udur hiih l ajil! gehte ehleed ehluulsen ajilaa duusgajchadnaa gedgee neg haruulaad ger horoolol-n dahin tuluvlultuu duusgaadah uchnuun zuun hun ger orongui tureesleed amidraadbna bat uulee tanai huu amgalang shoroon oromj bolgood arilaad uglluu ene ajilaa duusgaadahaach
Монголчууд иргэд бид нэг болохоор хэнд ч итгэдэггуй эсвэл бур тэнэг мунхаг хулцэнгуй болжээ
Дээр нь энэ 40,50к чинь хамгийн муу барилгууд гэдгийг бүгд мэдмээр юм. Бас паланцагийн хотын түүх өв соёл бэ!!!!!! наад үлгэрээ тэр цэцэрлэгийн хүүхдүүдэд л очиж ярь. Ийм худлаа гарууд бас улс төрд орж дэвшинэ гээд явж байх нь хамгийн аюултай самраачид гарахын цондон. Монгол гэж юу байдгаа эхлээл мэд орж гардаг өөрийн үнэт зүйлгүй хүмүүс бол жинхэнэ аюул
Уянга боль л доо! чи бол үнэндээ жинхэнэ популист сайндаа ч ийм нийтлэл бичээд байгаа биш. Энэ хавиар баахан байртай тэрийгээ гадныханд түрээсэлж мөнгө олдог тэгээд бизнес.нь зогсох гээд худлаа ард түмний нэр барьж худлаа баахан юм бичих юм, хэцүү нь юмаа мэдэхгүй хэд нь даган баясах нь олон юм. Жаахан юм уншацгаа тэгээд бусдыг даган баяc
Dahin tulubluj bno. gehdee yag ene hev myaga yag ene baidlaar dahin tulublubul zugeer. ternees dahin tulubluj bna geed tes uur bolgood hayachihbal bas hetsuu. 40, 50K-g yagaad ene heveer ni bailgaj bolohgui gej. medee orson tsagaasaa ene horoolold usuj tornij odoo ch amidarch bna. manai 40, 50K shig buh zuiliig saihan shiidsen horoolol haana bna bhgui sh dee.
zov gazariin deerem yavagdaj bn
Улаанбаатар хотын анхны бүтээн байгуулалтын өнгө төрхийг хадгалсан түүхийн чанартай гэдэг утгаар нь сайн сэргээн засварлаад байлгаж байвал зүгээр гэж боддог. бүр нурж унах гээд байгаагүй л юм бол. Тэгээд ч төв замтай наалдуулаад замынхаа урд талаар өндөр өндөр барилга бариад байхаар зам чинь өвөлжингөө коток болж байна. Төлөвлөхдөө ч учиртай төлөвлөж баймаар юм.
Зөв зөв, хотын удирдлагын баг, тэр олон орлогч дарга нар дэлхийд хаа ч байхгүй мэдлэг боловсролгүй, ёс зүйгүй хүмүүсийн нэгдэл. Эрх мэдэлтэй байгаа дээрээ мөнгө цохих л зорилготой улс. Хийж байгаа зүйлс нь гоё сонсогдох ч үнэндээ сонсогдохоосоо шал эсрэг. Ингэж тэмцэх хэрэгтэй. Хэдийг болтол хог шааруудад дээрэлхүүлж явахав.
Энэ Батүүл гэдэг хүн гэр хорооллын газрыг Барилгын компаниудтай нийлж дээрэмдэж гаршаад одоо хуучны барилгын газрыг дээрэмдэх үйл ажиллагаагаа эхэлж байгаа юм байна даа. Анх сонгуульд нэр дэвшихдээ юу гэж ярьж явлаа. Та нар газраа битгий барилгын компаниудад зараарай. Би халуун хүйтэн усны шугамыг үүдэн дээр чинь авчираад өгнө. Тэгээд та нар хаусаа барьж амьдар гээд хуцаад байсан. Одоо бол хашаа байшингийг нь шууд булааж авч байна.
En hun hot tuluwlultiin talaar niisleliin tuluwluguug googlees olj unshaad daraaa n iim zuil bichih heregtei bj dee
Энийг цаасан дээр хэвлээд 40, 50 мянгатын бүх айлаар тарааж уншуулбал таарна. Цаадуул чинь юугаа ч мэдэхгүй шаардсан болгонд нь гарын үсгээ зураад сууж байгаа.