Мэлхийг буцалсан усанд хийхэд үсэрч гараад амь аврагддаг. Харин бүлээн усанд хийж байгаад температурыг нь аажмаар өсгөхөд шалзарч үхдэг. Бид бэлэн мөнгө тараах бүлээн усны бодлогод хэр удаан тэсэхийг та бидний "Мэлхийний тархи" л мэдэх байх.
300 мянгыг авахын төлөө очерлоход хэдийг зарлагадах вэ?
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагийн үнэлгээ нь 1428,6 төгрөг
. 1072 хувьцааны 300 мянгыг авахын тулд хүн дунджаар ТҮЦ машинд 1 цаг, банкинд 4 цаг оочерлож бүртгүүлээд түүнийхээ гуравны нэгийг буюу 100 мянгыг авахын тулд 4 цаг оочерлоно гэж бодоход Та 12 857,4 төг зарцуулна. Хэрвээ Та сард 500 мянгын цалинтай бол 24 мянгын зардал, сая төгрөгийн цалинтай бол 50 мянга буюу мөнгөний тал нь ашиггүй болно. 2 саяын цалинтай бол энэ нь үр ашиггүй хөдөлмөр болно. Ард иргэдээ 2 саяас бага цалинтай байлгаж байгаад худалдаж авах нь улстөрчдийн зорилго уу???
300 мянгыг төсвөөс авах нь оффшорт данстай байхтай ижил
Та хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалинтай байхад сард 24 мянган төгрөгний ХАОАТ төлөх ба энэ нь жилд 288 мянган төгрөг болно. Түүнийг 300 мянга болгож буцааж өгөх нь татваргүй бүс болох нүгэлт оффшорт данстай байхтай бараг ижил болно.
Стокгольмийн синдром:
Дээрэмчин танаас 500 мянган төгрөг дээрэмдээд буцааж 300 мянгыг өгөхөд
та дээрэмчнийг ямар өгөөмөр сайхан сэтгэлтэй болохыг магтан дуулахыг хэлнэ.
Засгийн Газар танд өгөх 300 мянгаа өгөхийн тулд 15% хүүтэй бонд гаргалаа гэж бодоход Та жилдээ 45 мянгын хүүтэй хамт нийт 345 мянгыг буцааж төлөх юм
. Явж явж нэг нам таньд 15% хүүтэй зээл зуучилж өгөөд Таны саналыг авах юм байна
. Сайхан бизнес.Танай гэр бүлийн гишүүн Таны өмнөөс мөнгө зээлж Таньд өгөөд Таны өмчийг авахад Та түүнийг хайрласаар байх уу?
Жижиг ба том хэмжээний зээлдүүлэгчдэд зориулж далайн зээлдүүлэгчид ба барьцаат зээлүүд 2% -ийн хүүтэй. Бизнесээ эхлүүлэх, эсвэл төлбөрөө төлөхөд танд зээл хэрэгтэй юу? Бид бүх төрлийн зээл, хувийн зээл, арилжааны болон хувийн зээлийг маш бага хүүтэй хүүтэйгээр дэлхийн аль ч улс оронд жилийн 2% -иас 25 хүртэл жилийн хугацаатай эргэн төлөх хугацаатай. Бид 1000 хүртэл хүссэн хэмжээний зээлийг санал болгож өнөөдөр бидэнтэй холбоо барина уу И-мэйл; [email protected] [email protected] [email protected] +1 518 502 5732
iim too bodood hor urshgiig ni oilgochih hun l tsoohon bga geheer ireedui burheg bnda...yamar ch gesen bayarlalaa!