Нийтлэл 04 сарын 25, 2017

Б.Батсайхан: 29-р сургуулийн багш нар сурагчидтайгаа яг л найзууд шиг харилцаатай байдаг

   29-р сургуулийн талаарх мэдээлэл ойрын үед мэдээллийн хэрэгслээр ихээхэн нийтлэгдэж байгаа билээ. Хамгийн анх тус сургуулийн сурагчид багш нарын дохионы хэл хангалтгүй учраас хүүхдүүд эсэргүүцлээ илэрхийлсэн.

   Түүний дараа энэ сарын 1-ний өдөр “Мэдээ.мн” сайтад 29-р тусгай дунд сургуулийн сурах орчин болон хүүхдүүдийн зөрчигдөж буй эрхийн талаар сурагч А-тай хийсэн ярилцлага нийтлэгдсэн. Харин 29-р сургуулийн зүгээс мэдээ.мн-ийг худал мэдээлэл оруулсан хэмээн шүүхэд хандаад байгаа аж.

Энэ талаар trends.mn 29-р сургуулийн Захирал Б.Батсайханаас тодруулга авлаа.

29 дүгээр сургууль дээр гарсан мэдээлэл дээр тодруулга авах гэсэн юм. Ойрын өдрүүдэд интернет орчинд танай сургуулийн талаарх мэдээлэл нэлээдгүй гарах болсон энэ талаар тодруулъя.

   Хамгийн анх 3 дугаар сарын 27 оны өдөр манай сургуулийн хүүхдүүдийн төлөөлөл болон төгсөгчид ирж жагсаал хийснээр сургуулийн талаарх мэдээлэл интернет орчинд буюу олон нийтийн дунд орж ирсэн. Энэ тал дээр манай сургуулийн зүгээс буруу зүйл гэж бодохгүй байгаа. Яагаад гэвэл хүүхдүүд багш нарынхаа дохионы хэлний чадварыг сайжруулах үүднээс жагсаал хийсэн. 

 

 

Яагаад гэвэл хүүхдүүд багш нарынхаа дохионы хэлний чадварыг сайжруулах үүднээс жагсаал хийсэн. 

 

 

Гэхдээ манай багш нарын хувьд огт дохионы хэлний хичээл орохгүй байгаа гэдэг бол худлаа зүйл юм. Харин багш нарын дохионы хэлний чадварын асуудал дээрээс энэхүү асуудал үүссэн гэж үзэж байгаа. Тиймээс бид хүүхдүүдийнхээ шаардлагыг хүлээж аваад цаашид ажиллана.

Хамгийн гол яригдаж байгаа сэдэв бол Мэдээ.мн дээр гарсан сурвалжлага. Энэ тал сургуулийн захиралын хувьд багш нарын ёс зүйгүй гэсэн асуудал байхгүй. Сайтад гарсан нийтлэлд байж болох үндэслэл бараг байхгүй гэж хэлж болно.

Нийтлэлийн хувьд асуудал их байгаа. Ярилцлага өгсөн хүүхдийн үйлдэлийг хэн орчуулсан, яг юу гэж хэлсэнийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтооно.

Багш сурагчийн харилцаанаас үүдэж энэхүү мэдээллүүд олон нийтэд хүрээд байгаа. 29-ээр сургуулийн хувьд багш хүүхдийн харилцаа ямархуу байдаг вэ?

Гаднаас ирсэн хүмүүс  мэндлэх хүндлэх ёс сайтай хүүхдүүд гэж дүгнэдэг. Түүнээс биш нэг нэгнээ дарамтлаад, зодоод байдаг асуудал байхгүй.

Түүнээс биш нэг нэгнээ дарамтлаад, зодоод байдаг асуудал байхгүй.

Сургуулийн хувьд багш сурагч хоёрын дунд нийтлэл дээрх шиг тийм үйлдэл гарна гэдэгт бид итгэхгүй байгаа. Багш нар сурагчидтайгаа яг л найзууд шиг харилцаатай байдаг.

Багш нар сурагчидтайгаа яг л найзууд шиг харилцаатай байдаг.

Эцэг эхчүүдийн үүднээс авч үзвэл сургууль дээр явж болохгүй гэсэн асуудал байхгүй. Хүүхдийнхээ анги танхимд хичээлийн бус цагаар орохыг бид зөвшөөрдөг.

29-р сургууль Монгол улсын хэмжээнд байдаг ганцхан улсын сургууль.

Маш олон сөрөг сэтгэгдэл бичсэн байсан энэ тал дээр танай сургуулийн зүгээс хариу мэдэгдвэл.

29 дүгээр сургууль хаалттай сургууль биш. Хүсвэл бүтэн сараар ч хамаагүй хичээл хэрхэн явагддаг талаар сурвалжлага хийж ч болно.

Сөрөг сэтгэгдэл бичсэн хүмүүст хандаж хэлэхэд “Манай сургууль дээр ирээд хичээл хэрхэн явагддаг талаар харж үзэж сонсож болно”.

 

 

Манай сургууль дээр ирээд хичээл хэрхэн явагддаг талаар харж, үзэж, сонсож болно

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon