Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор жиргээчдийн ертөнцөд Ерөнхийлөгчийн сонгуулийн сэдэв өрнөж эхэлжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид тодорхой болохтой зэрэгцэн энэ удаагийн сонгууль ямар болох бол гэсэн бодол, таамаг ч олон байна.
Гол нь Ерөнхийлөгчийг ямар шалгуураар сонгох вэ гэдэг хамгийн чухал сэдэв болоод байна.
Д.Энхбат ёстой “ёоонк” гэтэл хэлчих вүү дээ. Муу өнгөтэй сайн агуулга, сайн агуулгатай муу өнгө чинь юу байдаг билээ гээд бөөн амьдралын ухааны бодолд жиргээчид орооцолдов. Сайхан хүүхэн, сайн морь, шударга Ерөнхийлөгч гээд хэлэхээр нээрээ бүгдээрээ сайхан ч юм шиг. Гэхдээ одоо сайн морь, сайхан хүүхэн биш шинэ Ерөнхийлөгчөө сонгох гэж байгаагаа мартаж болохгүй.
Элийрэгчээс гэгээрэгч болсон Ц.Уянга одоо сонгогдох Ерөнхийлөгчийг наад зах нь 3 гадаад хэлтэй байх ёстой гэсэн шалгуурыг тавьж байна. Түүний шалгуурт тунаж үлдэх нэр дэвшигч хэд байх бол?
Монгол Улсыг дэлхийд төлөөлдөгөөс гадна сүүлийн жилүүдэд талцал хуваагдалд тамирдаад байгаа олны чин хүслийн нэг нь яах аргагүй үндэсний эв нэгдэл болоод байна.
Танк хүлдэгийн хүслийг түмэн олон ч хүсч байгаа. Танк хүлдэг хүн олон байхгүй ч гэсэн алсын хараатай Ерөнхийлөгчийг олон хүн хүсч байгаа юм.
МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодорсны дараах жиргээ. Ерөнхийлөгч сууж байхдаа налайгаад сандалдаа бүтэн багтаж байснаараа олны нүдийг дүүргэх онцгой нөлөөтэй гэнээ...
Холливудын тайзан дээрээс ирдэг үг нулимстай учир “шал нойтон” харин манай улс төрчдийн "матарын нулимс" хуурай.
Ертөнцийг аврах үг биш Монголыг урагшлуулах зүтгэлтэй хүнийг иргэд хүлээж байгаа нь тодорхой.
Жиргээний Танхайболд М.Энхболдод Мантуунболд нэр хайрлав. Танхайболдын нэрлэснээр Мантуунболд Ерөнхийлөгчид өрсөлдөх нь өнөөдөр тодорхой боллоо. Хаашаа мордсоныг бүгд хараа байлгүй дээ.
МАН-ын уяач тодорсон ч одоогоор АН-ын бөх хараахан тодорч амжаагүй байна. Харин МАХН-д харваач нь элсэж амжсан болов уу?
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ За гэвэл ёогүй Ерөнхийлөгчтэй болохыг хүсээд амжилт хүсчээ.
Цэнхэр шувуудаас гадна олон хүн 2017 оны 6 дугаар сарын 26-нд болох сонгуулиар шинэ Ерөнхийлөгчөө олон улсад улс үндэстнээ төлөөлж чадах улс төрийн алсын хараа, холч бодлоготой юуны өмнө мэдлэг боловсрол өндөр дипломатич, өндөр ёс суртахуунтай, шударга чигч хүн байгаасай гэж хүсч байна. Мөн зарим "мэрэгч төлөгч" жиргээчдийн урьдчилан таамагласнаар эрэгтэй бас 45-аас дээш насны хүн Ерөнхийлөгч болох нь бүр тодорхой гэсэн шүү.
Сэтгэгдэл бичих