МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж намын дотоод болон улс оронд үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр хуралдаж, уг хурал дээр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, хотын дарга Су.Батболд нарыг ажлаа өгөх шаардлага тавьсан. Өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-ний орой 22.30 хүртэл хуралдсан Удирдах зөвлийн хуралдаанаар хотын дарга Су.Батболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг огцруулах дээр санал нэгджээ. УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах саналын хувьд маргааш Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс бүлэгт санал оруулж дахин хэлэлцэх аж.
Хотын иргэдийн хурлын эрхэнд халдаагүй биз. Боловсролгүй нөхдүүдэд төр 100 хувь очлоо яанадаа. Нугалаа завхрал хэлмэгдүүлэлт ингэж л эхэлдэг дээ
Хотын иргэдийн хурлын эрхэнд халдаагүй биз. Боловсролгүй нөхдүүдэд төр 100 хувь очлоо яанадаа. Нугалаа завхрал хэлмэгдүүлэлт ингэж л эхэлдэг дээ