Нийтлэл 03 сарын 12, 2020

Кант ёс суртахууныг хэрхэн тайлбарласан бэ?

 Кант[1] 1724 оны 4 сард Зүүн Прүссийн Көнисберг/Одоогийн ОХУ-н Каллинград/ хотод дундаж амьдралтай айлд төрсөн. Эцэг эх хоёр нь протестант шашны пиетист урсгалынх ба энэ урсгал нь хүн амьдралдаа сайн сайхан зүйлс хийх ёстой гэж сургадаг.Тэрээр Гучин нэгэн настайдаа их сургуулийн орон тооны бус багш болсон ба түүний цалин хэдэн оюутан түүний хичээлд суухаас хамаарч байлаа.Тэрээр  шашин, логик,ёс зүй, хууль эрх зүй, газар зүй, хүн судлал зэрэг сэдвүүдээр долоо хоногт хорь гаруй лекц тавьдаг байжээ.

1781 онд Кант “Цэвэр ухамсарын шүүмж /Critique of the Reason/”,1785 онд “Ёс  суртахууны метафизикийн үндэс /Groundwork of the Metaphysic of Morals/” хэмээх номнуудаа бичсэн 1785 онд бичсэн дээрх номондоо тэрээр ёс суртахууныг голчлон авч үзхийн сацуу эрх чөлөө гэж юу вэ гэх том асуултад хариулт өгсөн.  Ёс суртахуун гэдэг бусдыг сэтгэл хангалуун ,таатай болгох явдал биш,Харин хүнийг өөрийг нь хүндэтгэх явдал гэжээ. Кант уг бүтээлээ бичиж байх үе болон тэрнээс өмнөх үеүүдэд Ютилитаризмын онол газар авч байсан ба уг номоороо Кант Ютилитаризмын онолд хүчтэй цохилт өгсөн.

            Ютилитаризмын онолыг точвхоноор буулгавал Гол төлөөлөгч нь английн философич Жереми Бентам, Жон Стюарт Милл . Бентам 1780 онд  “Ёс суртахуун ,хууль эрх зүйн зарчмуудын эхлэл-An introduction to principles of morals legislation” т номоо бичин шуугиан тарив. Бэнтам аз жаргалыг их болгож зовлон шаналалыг багасгах ёстой.Хүн бүр жаргал , зовлонгийн мэдрэмжээр жолоодуулдаг. Энэ мэдрэмж бүх тохиолдолд биднийг удирддаг. Хүн жаргалд дуртай , зовлонд дургүй учир Ютилитар үзэлтнүүд энэ зүйлийг эрхэм зарчмаа, ёс суртахуун ,улс төрийн үзлийнхээ суурь болгожээ.Хуулийн салбарт нөлөөтэй философич тэрээр ямар хууль санаачлах вэ гэж асуухдаа төр ард түмнээ илүү жаргалтай болгох л хууль санаачлах ёстой хэмээн үзэв.Нэр томъёоны хувьд “Ютилити” нь аз жаргал бий болгох чадвартай байна уу гэдгээр тайлбарлагдах ба хийж буй үйл ажиллагаа зөв үү гэдэг ютилитэйгээр тодорхойлогдоно/аз жаргал бий болгож байвал тэр зөв/. Жишээгээр тайлбарлавал 5 хүний амь насыг аврахын тулд 1 хохироож болно.

Жон Стюарт Милл[2] 1806-1873 Тэрээр Бентамын оюутан Жеймс Бейлийн хүү . Тэр Ютилитаризмыг  хувь хүний эрхтэй уялдуулах гэж оролдсон. 1859 онд бичсэн On Liberty[3]  номондоо /1854 онд уг сэдвээр эссэ бичсэн байдаг ба 5 жилийн дараа ном болгосон/ хүн бусдыг хохироогоогүй бол хүссэн бүхнээ хийх эрх чөлөөтэй хэмээн тунхаглажээ. Төр хувь хүний эрх чөлөөнд халдах ёсгүй, хувь хүнд олонхийн үзэл санааг тулгаж болохгүй. Бусдад хор хохирол учруулахгүй л бол хүн бүрэн эрх чөлөөтэй ба өөрөө өөрийнхөө бие ,оюун санааны бүрэн эзэн . Хүн өөрөө халдашгүй бүрэн эрхтэй ,хувь хүний эрх чөлөө тэр чигтээ ютилитар зарчим дээр суурилж чадна. Хүний мөнхийн ашиг сонирхол аз жаргал дээр суурилах ёстой.  Хувь хүний эрх чөлөөг хүндэтгэх нь хүмүүсийг хамгийн их аз жаргалруу хөтлөнө. Нийгмийн олонхи цөөнхийнхөө дуу үг хэлэх эрх чөлөөг боомилж ,сэтгэгчдийн сэтгэлгээг цензурдэх гэж оролдох нь одоодоо тэдний аз жаргалыг нэмэгдүүлж байгаа мэт авч алс хэтдээ нийгэмд хохиролтой. 1861 онд хэвлүүлсэн Ютилитаризм  номондоо Бентамаас ялгаатай нь жаргалыг дээд болон доод жаргал гэж хуваажээ.Шопен сонсоод авах таашаал Эминем сонсоод авах таашаал хоорондоо ялгаатай гэдгээр эсхүл сэтгэлгээ шаардсан ,бодоход хүргэсэн кино үзээд авах таашаал Crush landing on you үзээл авах таашаал гэдгээр дээд, доод ялгааг харж болно.  Бентамын хувьд Жаргалыг дотор нь хуваагаагүй юм.

            Кант ютилитаризмыг шүүмжлэхдээ: Хүмүүс  жаргалд дуртай зовлонд даргүйг Бентам зөв харсан ч хүмүүс  жаргалд тэмүүлэх тэмүүллийнхээ боол нь , энэ мэдрэмж биднийг жолооддог гэснээрээ алдсан. Кант логик ядаж хааяадаа ч болов хамгийн дээд зүйл болдог . Логик ,ухаан биднийг захирах үед биднийг хүсэл таашаал эсхүл шаналлаас зайлсхийх айдас биднийг удирдадгүй.

Тухайн үйлдлийн буруу зөв ,ёс суртахуунтай эсхийг тогтоохийн тулд ютилити зарчим баримтлаж болохгүй.Хүнийг жаргалтай болголоо,хүн жаргалтай боллоо гээд тэр хүн ёс суртахуунтай болж байгаа эсхүл илүү ухаалаг болж байгаа юм биш.Ёс суртахууныг таашаал дээр суурилуулах нь ёс суртахууны үнэ цэнийг үгүй хийнэ. Хүн бүр үнэ цэнэтэй , хүндлэл хүлээгүүштэй  яагаад гэвэл хүн логиктой сэтгэх чадвартай. Хүмүүс  бодох ,эрх чөлөөрүү тэмүүлэх чадвартай ба энэ чадвар бүх хүнд нийтлэг.  Бодох чадвар хүнд байгаа ганц чадвар биш ,хүн бас жаргал  , зовлонг мэдрэх чадвартай. Хүн логиктой сэтгэж бодох чадвартай учраас эрх чөлөөтэй байх чадвартай. Эрх чөлөө гэдгийг ямар нэг зүйлд саад тээг байхгүй байх явдал гэж ойлгодог боловч  Кант тийм биш гээд “эрх чөлөөг бодох чадвартай холбон томъёолсон.” Хэрэв бид таашаалын хойноос гүйгээл ,шаналалаас зугтаж байгаа бол бид үнэндээ эрх чөлөөтэй биш яг л амьтан шиг байна. Бид өөрсдөд маань байгаа тэрхүү хүсэл тачаал сонирхлын боол байна гэсэн үг. Энэ нь эрх чөлөө биш учир нь хүн хүсэл тачаалалдаа захирагдана гэдэг нь амьтантай адилхан байгалиас өгөгдсөн тохируулгын дагуу явж байна , байгалиас өгөгдсөн тохируулгын дагуу биш өөрийн сэтгэн бодох чадварыг ашиглан амьдрах ёстой.Өөрийнхөөрөө шийдвэр гаргахын тулд өөрөө өөртөө хэм хэмжээ дүрэм тогтоож өгөх ёстой Ингэснээрээ хүн нийгмийн юмуу байгалийн тушаасныг үг дуугуй дагадагаа больж Хүн өөрийнхөөрөө шийдвэр гарган жинхэнэ эрх чөлөөтэй байна гэж үзжээ.

Жинхэнэ эрх чөлөөтэй байна гэдэг бол хүн өөрийнхөөрөө биеэ даан шийдвэр гаргах явдал .

Өөрийнхөөрөө шийдвэр гаргахгүй гэдгийг ойлгохын тулд өөрийнхөөрөө шийдвэр гаргахгүй бол яах вэ гэдгийг авч үзсэн ба үүн дээр үндэслэн хетерономи хэмээх үг зохиожээ. Энэ нь гадны нөлөөгөөр гэсэн үг.  Кофе шопд ороод американо авах сонголт хийсэн ч американо-д дуртай болохоо өөрөө сонгоогүй./Энд гадны нөлөө үйлчилж байна. /[4]

Эрх чөлөөтэй байна гэдэг бол тодорхой зорилгод хүрэхийн тулд аль нь илүү дээр таатайг сонгох сонголт гэсэн үг биш.

Гадны нөлөөлөлд автсан үедээ хүмүүс ямар нэгэн зорилгын төлөө ажилладаг. Тухайн зорилгын төлөө ажилласнаараа зорилгод ашиглах багаж болж байгаа. Хүн бие даан өөрийн хүслээр үйлдэл хийж буй үедээ тухайн зүйлийг зүгээр л хийхийн тулд хйидэг. Зүгээр л хийхийн төлөө хийснээрээ ямар нэг өөр зүйлд ашиглагдаж буй багаж хэрэгсэл байхаа больдог. Ийнхүү өөрийн хүсэл зоригоор байх энэ чадвар хүнд үнэ цэнэ өгдөг. Энэ зүйл л хүнийг амьтнаас ялгаруулдаг.

Кантынхаар хүний үнэ цэнийг дээдэлнэ гэдэг нь өөрөө эцсийн зорилго ба тэр Ютилитаризм нь-  хүнийг зүгээр л нэг багаж хэрэгсэл,бусдын сайхны  төлөө ашиглаж болох зүйл гэж үзэж байгаа нь өөрөө буруу гэжээ.

Аливаа зүйлийн Ёс суртахуунтай эсэх нь тэр үйлдлийг хийвэл ямар үр дагавар гарахад биш харин ямар зорилго сэдлээр тэр үйлдлийг хийж байгаагаас хамаарна. Сэдэл гол зүйл бөгөөд ёс суртахуунтай байхын тулд сэдэл тодорхой шаардлага хангах ёстой.

Сайн зүйл чамд сайн үр дагавар авчирч байгаа учраас сайн зүйл биш. Үр дүнд хүрээгүй байлаа ч гэсэн сайн зүйлийн төлөө хийсэн зүйл үнсэн доторх үнэт эрдэнэс мэт гялалзана. Яагаад гэвэл сайн зүйл өөрөө үнэ цэнэтэй билээ.

Аливаа үйлдлийн ёс суртахуунтай эсэхийг мэдэхийн тулд сэдлийг нь буюу зөв зүйлийн төлөө хийх гэсэн эсэхийг нь харах хэрэгтэй гэсэн.

Тухайн зүйлийг зөв болохоор нь хийгээгүй харин өөрт нь ашигтайн улмаас хийсэн бол энэ нь ёс суртахуунгүй .

Кант дан ганц өөрт ашигтай биш басхүү өөрийн хүсэл сонирхол,тачаал,сонголт дурыг хангахын тулд тухайн зүйлийг хийсэн бол тэр нь ёс суртахуунтай байж чадахгүй.

Хувиа бодсон шалтгааны улмаас л зөв зүйл хийсэн бол тэр хийсэн зүйл ёс зүйтэй биш.

Зөв зүйлийн төлөө шудрага байх ,ашиг олохын төлөө шудрага байх ялгаатай. Эхнийх нь зарчимтай байр суурь харин хоёр дахь нь тодорхой ёс суртахууны зарчим баримтлах замаар ашиг олох гэсэн тактик.

Ёс суртахуунтай байхын төлөө хийсэн зүйл л ёс суртахуунтай . Бусдыг өрөвдсөнийхөө улмаас тусалж байгаа тус ёс суртахуунтай байж чадахгүй.

Таашаал авахын тулд бусдад туслах өөрт нь таагүй байсан ч ёс суртахууны үүднээс бусдад туслах хоёр ялгаатай. Энэ хоёрын сүүлчийнх нь ёс суртахуунтай.

Бусдад тусалснаасаа таашаал авдаг хүний үйлдэл сайн зүйл хэдий ч нийтэд түгээгээд байх тийм сайн зүйл биш.Хэдийгээр туслах хүсэлгүй ч туслах ёстой гэж бодсныхоо улмаас өөрийнхөө дургүй байгаа тэр мэдрэмжийг дарж тусалсан бол ёс суртахуунт тус гэжээ.

Бусдад туслах нь хүний ёс зүйн үүрэг мөн гэдгийг ойлгоод энэ үүднээс бусдад тусалсан хүн ингэж тусалсныхаа төлөө сайхан мэдрэмж авч , сэтгэл нь дүүрэн байгаа бол ингэлээ гээд үйлдэл нь ёс суртахуунгүй болохгүй.

Кант : Ёс суртахуун, эрх чөлөө , логик гэсэн гурван том үзэл санааг гаргаж ирэн холбосон.Үүрэг хариуцлагаа ухамсарласан үйлдэл л ёс суртахуунтай. Өөрөө өөрийнхөө хүсэл зоригийг өөртөө тавьсан дүрэм буюу хуулийг баримтлан тодорхойлж байгаа үедээ л өөрийн хүслээр буюу эрх чөлөөтэй байж чаддаг гэж үзсэн ба Хэрэв  эрх чөлөөтэй л юм бол ,амьтны хуулийг дагалгүй ,үүнээс өөр хуулийг дагах чадвартай байх ёстой. Эрх чөлөөтэй л юм бол бид бидэнд тулгасан хуулийг дагах биш харин өөрсдөө хууль гаргах ёстой. Тэгвэл тэр нь ямар хууль байх ёстой вэ? Хаанаас тэр хуулийг олох вэ? Кантын хариулт: Логик

Хүн зүгээр нэг таашаал ,өвдөлт мэдэрдэг биш сэтгэж чаддаг ухаант амьтан.Хүн бодох чадвартай учраас байгалиас өгөгдсөн өгөгдлийн эсрэг явах боломжтой. Эмпирик /мэдрэмж/ философичид болон ютилитар үзэлтнүүдийн хувьд логик бол зүгээр л сэтгэлгээний багаж байдаг. Логикийг тодорхой зорилгын хувьд тэд ашигладаг болохоос логик өөрөө зорилго нь байдаггүй.

Байгалийн болон нөхцөл байдлын шаардлагыг гагцхүү би өөрөө өөртөө өгсөн хуулийг баримтлан байж л таарна. Энэ үүднээс эрх чөлөө, ёс суртахуун хоёр холбоотой хэмээн Кант үзжээ. Эрх чөлөөтэй байна гэдэг нь өөрийнхөөрөө байна гэсэн үг, харин ёс суртахуунтай байна гэдэг нь зарчмын шаардлагыг хангана гэсэн үг.

Хүний эрх чөлөө,ёс суртахуун нь шинжлэх ухаанаар батлах юм уу үгүйсгэгддэг зүйлс биш.

Ёс суртахууны метафизикийн үндэслэл  /Groundwork of the Metaphysic of Morals/ зохиолдоо тэр ёс суртахуунгүй байдлын хамгийн том жишээ гэдэгт худал хэлхийг дурьдсан ба Үр дагавар нь ямар ч байсан хамаагүй хүн үнэнийг л хэлэх ёстой.

Хүн гэдэг  хүсэл сонирхлын баглаа боодол биш. Хүн эрх чөлөөтэй, байхын тулд бие даах ёстой ,бие даахын тулд хүн өөрөө өөртөө өгсөн хуулийг дагах ёстой гэсэн.Кантын бие даасан байдал зүгээр нэг гэрээнээс  илүү их зүйл нэхдэг. Хүн өөртөө хууль тогтоохдоо тухайн үеийн мэдрэмжээ хойш тавьж байгаад  цэвэр логикийн үүднээс асуудалд хандах ёстой гэжээ./Жон Раулс шудрага хууль тогтоход баримтлах зарчмын тухай бичсэн дараагийн удаад оруулах болно./

Кант өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байснаар хүмүүс өөрсдийгөө ч мөн объект болгон хувиргахгүй, мөн  өөртөө илүү хүндэтгэлтэй хандана. Бид өөрсдийгөө ямарваа нэгэн зүйлд ашиглагдах багаж хэрэгсэл болгож, хаяж устгаж болохгүй . Хүн өөрийнхөө бие,эд эрхтэн , гар хөл, шүдээ ч зарах ёсгүй. Ингэх нь өөртөө эд юм мэт хандан, зарж үрж болох эд зүйлс болгон хувиргасан явдал. Ашиг олохын тулд  хүн өөрийн биеэ өөр хүнд бэлгийн таашаал олох зорилгоор ашиглуулна гэдэг бол өөрийгөө зүгээр нэг эд юм, бараа болгож  байгаа хэрэг.

 Бэлгийн таашаал авах зорилгоор хэн нэгэнд мөнгө төлж байгаа бол тэр үйлдэл ёс суртахуунгүй ба хүний үнэ цэнийг хүндлэхгүй ,хүнийг доромжилж буй хэрэг гэсэн. Хүн өөрийн болон бусдын биенд эд материал мэт хандаж болохгүй тийм эрх байхгүй. Бусад хүмүүсийг хүн гэдэг үүднээс нь хүндэтгэх ёстой хэмээх ёс суртахууны зарчим нь хүн өөр ямар нэг зүйлд хүрэх шат дамжлага,эд зүйл биш харин өөрөө эцсийн, туйлын зорилго гэдгийг харуулсан. Кант Хүний нэр төр, үнэ цэнэ өөрийгөө хүндлэх үзлийг гутаан доромжилж болохгүй гэсэн хязгаарлалт тавьсан юм.

Би эрх чөлөөтэй гэж бодож байгаагаараа амьтнаас ялгарч,эрх чөлөөт хүсэлтэй болж байна.

Би эрх чөлөөтэй , өөрийн хийсэн үйлдлийн үр дагаварыг хариуцах чадвартай хэмээх үзэл нь бусад хүнийг мөн энэ үүднээс харж, тэд ч бас хийсэн үйлдлийнхээ үр дагаварыг хариуцах чадвартай хэмээн харах ба энэ үүднээс тэднийг зүгээр нэг зорилгодоо ашиглах эд зүйлс биш гэж үзэхэд хүргэнэ.

Хэрэв хүн эрх чөлөөгүй бол, өөрийнхөө амьдралыг ойлгож ,таньж, эрх чөлөө,ёс суртахууныг ойлгох чадваргүй гэсэн үг болно.

Хүн логиктой сэтгэх чадвартай учраас хүн бүр хүндлэл хүлээх эрхтэй.

 

Ашигласан материал:

  1. Immanuel Kant- Critique of the Reason / http://www.metaphysicspirit.com/books/The%20Critique%20of%20Pure%20Reason.pdf/
  2. Jeremy Bentham-An introduction to principles of morals legislation / http://www.angelfire.com/md2/timewarp/bentham.html
  3. Immanuel Kant Groundwork of the Metaphysic of Morals
  4. Jeremy Bentham-An introduction to principles of morals legislation
  5. Micheal Sandel -Justice :Whats the right thing to do ?P26-30 ,2008
  6. Micheal Sandel-What money cant buy ? P47-50,2012
  7. John Rauls - On liberty / https://socialsciences.mcmaster.ca/econ/ugcm/3ll3/mill/liberty.pdf /
  8. Immanuel Kant :https://plato.stanford.edu/entries/kant/
  9. John Stuart Mill: https://plato.stanford.edu/entries/mill/

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Bukhbat
    • 2020-05-08

    Saihan zuil bn, Hoer taldaa tushih hana, tulguur barimjaa mini bolloo, Bi bodoj l yvaam bn, Minii mergejil bish bolohoor tom onolchdoos eshlej, sudlaj chaddaggui.

    • Зочин
    • 2020-03-27

    Майкл Ж. Санделийн ШУДАРГА ЁС номын 113-153 талын агуулга байна.

    • ganaa
    • 2020-03-15

    zurgan deerhi baachka er emni medegdku ymr lalariin tsaraitai ym be xaxa

    • Ganbaa
    • 2020-03-13

    Mash sain bichjee

arrow icon