"Өчигдөр бил үү, өнөөдөр ч бил үү орон зай цаг хугацаанаас илүү хамааран зүүдэлдэг минь хааяад төвөгтэй гээч. Тэгэх бүрийд би бээр зүүдээ манадаг айлын отчигон хүү шиг л зантай болчихно гээч.
За байз дурсамжаа самнах гээд үзье. Жоохон хүүхдийн сам олж билээ. Тэр саманд дүү бид хоёр үнэхээр хайртай. Ээж ааваас нуугаад дүүгийнхээ гялталзсан хар үсийг хааяад самнахыг яана.
Юу билээ, тэр үеэс л дүү минь өвдөж эхэлсэн. Дөрвөлжин хээтэй толботой самны дүрс үснээс тодорч үзэгддэг болчихсон сон. Яаг өнөөх самны дүрс гээч. Мөнгөний дархан хэв цутгачихсан юм шиг бодот зүйл байсан гээчТэрнээс хойш л дүү минь зүүдэлж эхэлсэн. Биш дээ би зүүдэлж эхэлсэн. Тэгээд ч удалгүй би дүүгээ зүүдэндээ хардаг, учирдаг болчихсон. Тийм ээ зүүдэндээ л зөвхөн зүүдэндээ л шүү.
Тэр зүүднүүдэд дандаа бид сам олдог. Сам олоод дүүгийнхээ хоёр гурван сартай зулайг би өнөөх самаараа гөлийтөл нь мөлчийтөл нь самнаад л сууна. Тэгээд цааш хөврөхдөө би дүүгийнхээ гараас хөтлөөд шатны хонгилоор дээш алхаад л алхаад л байдаг. Аймшигтай, дэндүү гунигтай. Би тэр хүрээд л сэрчихдэг.
За ямартай ч өчигдөр би зүүдэлсэн. Өнчин дээрээ нулимсаараа угаах үедээ л сэрсэн. Тэгэх бүрийд би зүрхэндээ уйлдаг. Өнөөдөр хэдэн билээ, мэдэхгүй юм, ямартай ч зүүдэлж эхэлсээр би 24 жил болж бай"
“Үл” тоож болох бичвэр
Үгүйлшгүй ихээр хэн нэгнийг санадаг бол чи Ариунтуяаг уншаад үз. Аглагт төөрөх эсвээс амьдралыг, гэнэн итгэмтгийг уншмаар байвал Ариунтуяаг үз гэж нэмэрлэмээр байна.
Сэтгэгдэл бичих