Ерөнхий

Цахим шаардлага таны санаа зовж буй асуудалд бусдын анхаарлыг хандуулж, тэдний дэмжлэгийг авах маш үр дүнтэй хэрэгсэл байж чадна. Гэхдээ таны хүсэн хүлээж буй өөрчлөлтөд хүрэхэд таны өөрийн оролцоо хамгийн чухал. Та найз нөхөд, хамтран ажиллагсад болон танилууддаа бүгдэд цахим шуудан бичих, таны санаа зовж буй асуудлыг хэлэлцэж болох групп, веб хуудаснуудын хэрэглэгч, гишүүдэд өөрийн цахим шаардлагыг түгээх зэргээр аль болох олон хүнд шаардлагаа хүргэх нь чухал. Хэрхэн амжилттай шаардлага үүсгэх талаар Trends.mn/Action сайтын Амжилттай шаардлага бичих заавартай танилцаарай.

Нэгдүгээрт, цахим шаардлага нь агшин зуурт дэлхий даяар байгаа хэдэн зуун сая хүмүүс таны шаардлагад дуу хоолойгоо нэгтгэх боломж олгоно. Та xормын зуур дэлхийн активист болохтой адил. Та энэ бүхнийг цаасан шаардлагаар хийж чадах байсан уу? Та гудамжинд гарч гарын үсэг цуглуулах гэж оролдож байсан уу? Магадгүй тийм бол сайндаа хэдэн зуун гарын үсэг, цуцсан хөлтэй л үлдэж байсан байх.

Хоёрдугаарт, цахим шаардлага нь гарын үсэг цуглуулахад орчин үеийн хамгийн хурдтай маркетингийн хэрэгслийг ашиглах боломж олгоно. Таны шаардлагыг уншсан зочид өөрсдийн Твиттер, Фейсбүүкээр дамжуулан таны шаардлагыг бусадтай хуваалцах ба тэдний найзууд ч мөн ийм байдлаар таны шаардлагыг хормын зуур олон мянга, сая хэрэглэгчдэд түгээх болно. Хамгийн гол нь энэ бүхэнд мөнгө хэрэггүй.

Гуравдугаарт, цахим шаардлага танд хэн хэн нэгдсэн, (хаана амьдардаг) гэх зэрэг мэдээлэлд статистик дүн шинжилгээ хийх боломж олгоно. Иймэрхүү мэдээлэл илүү үнэмшил төрүүлэх нь тодорхой.

Дандаа биш. Гэхдээ энэхүү өргөдөл нь Засгийн газар, бодлого хэрэгжүүлэгчдэд нөлөө үзүүлж болох юм. Засгийн газрийн албан байгууллагууд, хувь хүмүүс рүү манай шаардлагууд чиглэсэн байгаа.

Илүү их мэдээллийг "Бидний тухай" хэсгээс харна уу

Шаардлага дэмжигчид

Бид Trends.com/Action-даа таны хувийн нууцыг дээд зэргээр хамгаалдаг. Та манай хувийн нууцыг хамгаалах бодлогын талаар эндээс уншиж болно. Хэрэв та таны мэдээллийг буруугаар ашиглаж байна гэж үзвэл бүх холбогдох мэдээллийн хамтаар бидэнтэй нэн даруй холбогдоно уу.

Гарын үсэг зурсан шаардлагынхаа үйл явцыг ажиглах, эцсийн амжилтыг нь олж дуулах олон арга бий. Нэг сайн арга гэвэл тухайн шаардлагадаа тогтмол зочилж үзэж байх явдал юм. Нэхэмжлэл үүсгэгчид ихэвчлэн шаардлагынхаа онцлох мэдээний хэсэгт шинэ мэдээ, шинэчилсэн мэдээлэл зэргийг нийтэлдэг. Тогтмол нэвтэрч, үйл ажиллагааны бүртгэлээ үзэж, гарын үсэг зурж, дэмжсэн төрөл шаардлагын үйл явцыг ажиглаж болно

Trends.mn/Action ийм төрлийн аливаа гомдлыг ихэд чухалчлан авч үздэг бөгөөд та аливаа шаардлагад ёс бус агуулга байна гэж үзвэл нэн даруй бидэнтэй холбогдоно уу. Бидэнд мэдээлэхийн өмнө та уг агуулгатай ердөө санал нийлэхгүй байна уу эсвэл уг агуулга үнэхээр ёс бус байна уу гэдгийг нягтлан үзнэ үү. Бид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг мөн дээдэлдэг бөгөөд та уг шаардлагатай ердөө санал нийлэхгүй байна гэдэг асуудал үүссэн тохиолдолд та санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэх хамгийн сайн арга бол эсрэг нэхэмжлэл үүсгэх явдал юм.

Хэрэв та бусдын тавьсан шаардлагыг дэмжин гарын үсгээ зурсны дараа өөрөө шаардлага үүсгэх хүсэлтэй бол та энд даран яг одоо шинэ шаардлага үүсгэнэ үү

Шаардлага үүсгэгчид

Та ямар ч үнэ төлбөргүйгээр шаардлага үүсгэн, бусдын үүсгэсэн шаардлагуудыг дэмжиж болно.

Та шаардлага үүсгэхдээ ямар ч техникийн мэдлэгтэй байх шаардлагагүй, манай сайт дээр байгаа гуравхан алхмыг даган шаардлага үүсгээрэй

Таныг Trends.mn/Action-д бүртгүүлэх үед бид таны бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг руу бүртгэлээ баталгаажуулах зурвас илгээх болно. Та долоо хоногийн дотор уг цахим шуудан доторх цахим холбоос дээр дарж гишүүнчлэлээ баталгаажуулах хэрэгтэй. Долоо хоногийн дотор гишүүнчлэлээ баталгаажуулахгүй бол та Trends.com/Action дахь өөрийн бүртгэл болон шаардлагын мэдээлэлдээ нэвтрэх боломжгүй болно. Та идэвхжүүлэх цахим шуудан хүлээж аваагүй бол бүртгэл рүүгээ нэвтэрснийхээ дараа баталгаажуулах цахим шуудан дахин хүлээн авах хүсэлт гаргаж болно. Бүртгэлээ идэвхжүүлэхэд бэрхшээлтэй байвал бидэнтэй холбогдоно уу.

Www нь хувийн нууцыг дээд зэргээр хамгаалдаг. Таны цуглуулсан гарын үсгийн жагсаалт таных байх бөгөөд бид түүнийг дараах хоёр тохиолдлоос өөр аливаа зорилгоор ашиглахгүй.

Нэгдүгээрт, аливаа дэмжигч аливаа шаардлагад гарын үсэг зурж, дэмжлэгээ илэрхийлэх үед бид түүн рүү гарын үсгээ баталгаажуулах цахим шуудан илгээдэг. Мөн Trends.mn/Action-д нэвтэрч, шаардлагын үйл явцыг ажиглах урилгыг цахим шуудангаар илгээдэг.

Хоёрдугаарт, гарын үсэг зурсан хүн цаашид бусад шаардлага болон Trends.mn/Action-тай холбоотой арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг цахим шуудангаараа хүлээн авч байхыг зөвшөөрч, тухайн нэхэмжлэлийн доор байрлах дөрвөлжинг чагталсан тохиолдолд (зөвхөн энэ тохиолдолд) бид уг дэмжигч рүү үе үе цахим шуудан явуулж байх болно. Дэмжигчид энэхүү мэдээлэл хүлээн авах хүмүүсийн жагсаалтаас хүссэн үедээ гарах боломжтой байна. Ямар ч тохиолдолд бид дэмжигчийн мэдээллийг гуравдагч талд худалдахгүй, мөн хуваалцахгүй болно. Манай хувийн нууцыг хамгаалах бодлогын талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энд дарна уу.

Www нь гарын үсэг баталгаажуулах олон төрлийн хэрэгсэл ашигладгаараа бусад Интернет хуудаснуудаас ялгардаг. Та манай хэрэгслүүдийг ашиглан давхардсан нэр, цахим шуудангийн хаяг зэргийг шүүх, нэг IP хаягаас гарын үсэг зурах тоог хугацаагаар нь хязгаарлах зэрэг боломжуудыг эдлэх болно. Энэ нь тодорхой компани буюу нийгмийн бүлэг таны нэхэмжлэлийг дэмжсэн хүмүүсийн жагсаалтыг үзэх хандалтыг хязгаарлах маш сайн арга юм.

Танд хоёр сонголт бий. Та шаардлагааа өөрөө хэлбэржүүлж, цахим шуудангаар илгээхийг хүсч байвал “My Account” (Миний бүртгэл) гэсэн цэсээр орж, гарын үсэг зурсан дэмжигчдийн жагсаалтыг татаж авч болно. Та дэмжигчдийн нэрсийг хэвлэж гаргах эсвэл цахим шуудангаар нэхэмжлүүлэгч рүү илгээж болно. трэндс мөн шаардлага хүргэх үйлчилгээ үзүүлдэг. Тодорхой үнээр бид таны нэхэмжлэлийг хэлбэрт оруулж, хэвлэсэн хувилбарыг нэхэмжлүүлэгч рүү илгээх бөгөөд гарын үсэг зурсан дэмжигчдийн жагсаалтыг үзэж болох тусгай цахим холбоос үүсгэж өгдөг. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдон авна уу.

Шаардлагаа Онцлох Шаардлагын жагсаалтад оруулснаар хүмүүст харагдах боломж нь ихсэж, дэмжигчдээс авах гарын үсгийн тоо нэмэгддэг. Та Шаардлагаа Онцлох Шаардлагын жагсаалтад оруулах сонирхолтой байвал бидэнтэй холбогдоно уу. Бид ирсэн хүсэлт бүрийг нягтлан үзэх болно. Гэхдээ бүгдийг нь онцлох жагсаалтад оруулна гэсэн баталгаа өгч чадахгүй.

Шаардлагаа устгахын тулд та бүртгэлтэй цахим шуудангийн хаягаасаа бидэн рүү цахим шуудан явуулах хэрэгтэй. Таны цахим шууданд доорх мэдээлэл болон “Зөвшөөрч байна” гэсэн үг орсон байх ёстой бөгөөд доорх текстийн хажууд таны бүтэн нэр байх ёстой:

Шаардлага үүсгэгчид: Танай цахим хуудас (www) дээрх миний нэхэмжлэл болох “богино нэр [богино нэрийг нь тодорхой бичнэ үү]”-г устгаж өгнө үү. Миний бие шаардлагаа устгах хүсэлт гаргаснаар Trends.com/Action энэхүү шаардлагаа холбоотой аливаа өгөгдөл, мэдээллийг устгаж, цаашид уг мэдээллийг сэргээн авах боломжгүй болгоно гэдгийг ойлгож байгаа. Түүнчлэн шаардлагаа устгаснаас үүдэх аливаа хохирлыг трэндс болон түүний аливаа ажилтан эсвэл түнш хүлээхгүй бөгөөд бүх мэдээлэл устсаны хариуцлагыг миний бие дангаараа хүлээнэ гэдгээ ойлгож байгаа.

Дэмжигчид: Танай цахим хуудас (www) дээрх миний хэрэглэгчийн нэр болон түүнтэй холбогдох бүх шаардлагыг устгаж өгнө үү. Миний бие хэрэглэгчийн нэрээ устгах хүсэлт гаргаснаар Trends.com/Action миний хэрэглэгчийн нэртэй холбоотой аливаа өгөгдөл, мэдээллийг устгаж, цаашид уг мэдээллийг сэргээн авах боломжгүй болгоно гэдгийг ойлгож байгаа. Түүнчлэн хэрэглэгчийн нэрээ устгаснаас үүдэх аливаа хохирлыг трэндс болон түүний аливаа ажилтан эсвэл түнш хүлээхгүй бөгөөд бүх мэдээлэл устсаны хариуцлагыг миний бие дангаараа хүлээнэ гэдгээ ойлгож байгаа.

Тийм, нэг хэрэглэгч 10 хүртэл шаардлага үүсгэx боломжтой.