Монголчууд маань удахгүй цагаан сарын баяраа хийх гээд хөл хөдөлгөөн ороод эхэллээ. Цагийн сарын баярын өмнө тухайн жилдээ юуг хийж бүтээв, ирэх жилдээ юу хийх вэ гээд хийснээ дүгнэж, хийхээ төлөвлөдөг. Тийм ч учраас шинийн нэгний өглөө эртлэн босч мөрөө гаргадаг нь тухайн жилдээ ажил албаа цалгардуулалгүй явуулж, явсан мөр өөгүй байхын өлзийт учралыг билэгддэг юм болов уу гэж мунхаг би дотроон боддог.
За би гээж бадарчин жилдээ юутай ч Бээжин руу ганц хоёр харайлгачаад байдаг хүний хувьд тэнд очиж хужаанууд хэр их ажиллаж, ямар их хичээл зүтгэл гарган байж дундад иргэн улсыг босгож байгааг харах юм.
Монголд ажил их удаан явдаг юм шиг санагддаг байсан нь үнэхээр санагдах ч биш, харин бодит байдал гэдгийг энд ажиллах хугацаандаа ойлгож мэдсэн. Үүний учир шалгаан гэвэл урт жагсаалт гарах байх, гэхдээ энд гол хүчин зүйлсийг нь ганц хоёр үгээр оноож буулгахыг оролдоё: өрсөлдөөн бага (less competition), үр бүтээмж доогуур (low productivity), бизнесийн ёс жаяг бүрэн бүрдээгүй (low business ethics) ба хүмүүсийн сэтгэлгээ (mindset) зэргийг нэрлэж болох байх. Гэхдээ гол нь өрсөлдөөн, өрсөлдөх чадвар хоёрт л байгаа юм. Өрсөлдөөн л аливаа зүйлийг шөнө өдөргүй хөдөлгөх гол хүчин зүйл болдог
юм шиг.
Өрсөлдөөн байхгүй гэдгийг энэ зам засварын ажил харуулаад өгөх байх. Зун болгон л хамаг замаа хааж, хүний амьтны нервийг бараад байхаар нэг удаа нам засаад дахиад арван жилийн хугацаанд гар хүргэж, газар шороо онгичихооргүй болгочиж болдоггүй юм байх даа гэж бодох юм. Бас зун болгон л халуун ус тасарч сар гаруй шороон царайлах гээд нэг гэр оронгүй хүн шиг айл хунар бараадаж халуун усанд орох юм. Хммм, нэг л юм болохгүй байгаад байна шүү дээ. Шугам турба нь мууддаг гэвэл Нью Йорк-т ч бас мууддаг л байхгүй юу
гэхдээ л тэнд энд тэндгүй газар ухаад жил болгон халуун усаа тасалдаггүйг бодоход турбандаа биш менежментдээ л байгаад байна. Ингэхээр энэ менежментийг хэрхэн сайжруулах вэ гэдэг нэг асуулт гарч ирнэ. Энэ асуултыг дотроо бодож, сайн тунгааж байгаад дараа хариултыг сийрүүлье. Хүн өөрийнхөө хүч чадлын цаад хязгаарыг мэдэх хэрэгтэй
гэж сайхан үг байдаг билээ. Бид бүгд л өөрийнхөө хэмжээ хязгаарыг мэдэх ёстой гэсэн зорилго тавьбал өөрийнхөө хүч хаана хүрч дуусч, бидний ухаан хаана хүрч шавхагдахыг туулж байж л та өөрийгөө, би өөрийгөө хэн бэ гэдгийг мэднэ гэсэн үг. Магадгүй өөр аргаар хүн өөрийгөө таниж мэддэг л байх. Гэхдээ өөр өөрийгөө мэднэ гэдэг бол эцсийн зорилго биш, зүгээр л дундын процесс байх. Миний бодлоор бол хүн өөр өөрийгөө мэдсэнээр өөрийгөө хөгжүүлж чадна.(Connais-toi pour t'améliorer) Эргээд урвуу гаргалгааг ашиглавал хүн хөгжихийн тулд өөрийгөө мэдэх хэрэгтэй, өөрийгөө мэдэхийн тулд өөрийнхөө хэмжээ хязгаараа нээж олох хэрэгтэй гэж гарч байна.
Сүүлд нэг зүйлийг бас сайн ойлгож авлаа. Миний гурван шүтэн биширч явдаг хүний нэг болох Стев Редгрейв хэлэхдээ "аливаа зүйлд хожигдох нь ялахтай адилхан байдаг юм
. Учир нь ялагдах нь танд урагш улам их тэмүүлэх хүч тэнхээг өгдөг юм" гэж хэлсэн нь юутай үнэн. Хэн нэгэн аль нэг салбартаа амжилтанд хүрэвч, байнга өрсөлдөөнийг бодогдуулж, оргилын цаана оргил байдаг гэдгийг сануулж байх өрсөлдөгчгүй бол ихэд тайвширч улмаар доройтох явдал гарч болзошгүй гэж боддог. Тэгвэл ч үе үе муугаа мэдэрч, нэг сайхан ухамсарын шанаа хусаад байхад хүн лав унтаж чадахгүй босч, хэвтэж чадахгүй суух вий. Тэгэхээр бизнест ч бай, академик орчинд ч бай өрсөлдөөнийг л сайхан бойжуулах хэрэгтэй байна.
Хятадад дургүй байж болно, гэхдээ хужаа гэж хар ярианы хэлээр бичих ёсзүй талаас алдаа байх?
ursulduuniig ihesgehiin tuld ursulduh orchniig burduuleh heregtei bgamda