Нийтлэл 01 сарын 29, 2015

1 САЯ 922 МЯНГА ДУГААР ИРГЭНИЙ ЭСЭРГҮҮЦЭЛ

Монголчууд албан ёсоор 3 саяуулаа боллоо.  Баяртай сайхан мэдээ. Гэвч үүнийг нөгөө л төрийн сүржигнэл, хэлбэрдэлт дагалдаж, элдэв ёслол арга хэмжээнээс эхлээд хүний хөл хорьдог нярайн гэр рүү хэдэн арван дарга цэрэг хир, бактеритэй гадуур хувцастайгаа олноор чихэлдэн цувах хэтийдсэн драма тавигдлаа.

3 сая дахь нэгнээ мэндэлсэнд баярлах эмоц, 3 сая дахь нь чухам хэний хэн байв гэдгийг хойш тавиад болж өнгөрсөн үйл явдлыг зарчмын хувьд  цэгнэж үзье.

  1. ХҮН БҮР ХҮН БОЛОХЫНХОО ХУВЬД ИЖИЛХЭН ЭРХЭМ ЧАНАРТАЙ:

“Монгол улсын үндсэн хуульд Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэжээ.  Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч "хүн бүр төрөхөөсөө эрх чөлөө, эрхэм чанарын хувьд адил тэгш байна" гэсэн бий. Тэгш тоонд төрснийг нь тэмдэглэж, батламж дурсгах бол байх гэхэд ямар тоонд бүртгэгдсэнээс хамааран байр хүртэл төрөөс бэлдэж байгаа нь хүн бүрийг хуулийн өмнө эрх тэгш хүндлэн үзэж, ижил боломж бүрдүүлэх ёстой төрийн институц өөрөө 2 сая 999 мянга 999 дахь хүүхдээс авахуулаад бусад иргэдийг ердөө л бүртгэлийн тоо хэмээх хийсвэр үзүүлэлтээр ялгаврлан гадуурхаж байгаатай агаар нэг юм.  Монголын төр монгол иргэн бүрд ижил гарааны боломж олгох үүрэгтэй. Ямар нэг бэлэгдлийн юм уу гоёмсог тооны араас хөөцөлдөж, ижил боломж бүрдүүлж өгөөч гэж итгэл дайсан иргэдийн сангаас нэг төгрөг ч үрэх эрхгүй.

 

  1. ҮРЭЛГЭН БАЙДАЛ

Цөөн иргэнтэй орны хувьд бидний хэдэн монголчуудад мэндэлж ирж буй хүн нэг бүр үнэтэй, эрхэм чанартай. Тиймдээ ч тооны нэг орон эргэхэд онцгой баярлаж, тусгайлан өргөмжилөх нь байх гэе.  Байр өгөх нь харин ялгаврлал, туйлшрал гэх санал цөөнгүй гарч байна. Гэтэл туйлшрал 70 саяын байраар дуусахгүй ажээ. 2014 оны 12 сарын 22-ны Засгийн Газрын 400 тоот тогтоолоор(яаж 3 сая дугаар тогтоол байгаагүй юм) МОНГОЛ УЛСЫН ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭНИЙГ ТОДОРХОЙЛОХ, АЛДАРШУУЛАХ-д 958 сая төгрөг зарцуулах зөвшөөрөлд ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар  гарын үсэг зуржээ.

 

 

Зардлын задаргаа нь дараах байдалтай аж.

 

 Монгол хүмүүс хүүхэд, иргэн бүрт эрүүл амьдрах, сурч боловсрох орчин бүрдүүлэх ажил даатгаж татвар төлснөөс биш нэгэнд нь бэлэг тэмдгийн чанартай бэлгэнд барь гэж, тэрний хоморгонд тэрнээс нь 13 дахин их мөнгө урсга гэж төлдөггүй! 3 сая дахь иргэнд ч тэр нярайн гэрт гаднын хөл хорьдог монгол ёс мэдэхгүй дарга цэрэг, олны анхаарлаас илүү цаашид өсөж хүмүүжихэд нь л бусадтай адил гараа олгогдсон амар тайван нийгэм хэрэгтэй. Тэд дугаар тоонд төрсөн, тэгээд бүр тэр тооны ойр орчимд төрсний улмаас нэг тэрбумаар халамжлах чадвартай байж, төрд мөнгө алга, та минь саналаа өгөөч, тоолдгоо хэмнээч гэж гуйх нь жигтэй. 

  1. ЯДАХАД ЗӨВ ТООЛЖ БАЙНА УУ?

Олны үг ортой гэгдэнэ. Хэдийн 3 сая хүрчихсэн гэгдэх ам дамжсан яриа үнэний ортой. Өнөөдөр гэхэд соошил медиагаар Баянзүрх дүүрэгт байдаг улсад бүртгэл, бичиг баримтгүй хоёр нялхад туслах аян өрнөж байна. Соошил медиад эмээгийндээ байгаа гэгдэх шуудайнд боолттой нярайн зураг дэлгэгдээд буй ч хүний эрхийг хүндлэх үүднээс нийтлэлгүй орхив. Жинхэнэ "баатар" маань шуудайнд өлгийтэй бүртгэлгүй хэвтэж байвал яана вэ?  4-р хорооноос тодруулвал бичиг баримтгүй хоёр хүүхэд бий нь үнэн агаад одоогоор ээж нь иргэний үнэмлэх авахаар хөөцөлдөж байгаа гэв. Төр бэлэг тэмдэг, хоосон туйлшралын хойноос цаг мөнгө бага зарж, жинхэнэ иргэн бүрийн төлөөх нийгмийн бүтээн байгуулалтад төвлөрдөгсөн бол магадгүй бид өнөөдөр 3 сая давсан иргэдтэй, тэд нь ялгаврлал, ядуурал арай бага нийгэмд амьдарч байх байсан болов уу. Тийм байхад хэд дугаар иргэн нь ч бай төрөөс миний дугаарыг өргөмжилсөнгүй, надад нэр өгөөч гэж илүү юм гуйхгүй байсан нь лавтай.

Сэтгэгдэл бичих

    • zochin
    • 2015-02-02

    ard tvmen vneheer turduu itgehee bolijee tegeed tur ni yaj orshin togtnood bna ter l sonin bna

    • Зочин
    • 2015-02-02

    neg surguuli tsetserleg barih mungu budaa bolovoo

    • Доной
    • 2015-02-02

    Луйварчид далимдуулж байна аа,хямралтай байна гээд байсан яасн бэ?ийм шоу гаа болиоч!бусад хуухдийг ялгаварлаж байна

    • Зочин
    • 2015-02-01

    chi yund ni uxex geed bgaan mongolchuud oluulaa bolj bxad. shal teneg niitlel bn.

    • Зочин
    • 2015-02-01

    Erdenee mungu l gevel yun deer ch ajillana

    • zochin
    • 2015-01-31

    12 sariin 23-26 udruuded tursun buh huuhdiig aldarshuulh bayarluulah ni zub baih

    • Зочин
    • 2015-01-31

    Gazariin baylagaa uhaagui baihdaa altan deer suusan guilgachinl gej duuduuldag baisan uhaad uhaad guilgachin heweereel hugjihgvi amidral deeshlehguil bainash dee unendee bol. Tiimees uhaagui bolood baisan zuiliig uhaadch yadgiin hoich uyed mine ulam l uned orj hereg bolno.

    • Зочин
    • 2015-01-31

    yalgawarlagdaj bgaa irg en bvrtl xamaatai

    • Зочин
    • 2015-01-31

    Manai uls shig iim teneg uls oron delhii deer baihguiee. Yagaad iim teneg humuus bayajaad uls oron udirdah geed ard tumnii munguur togolood baidag bainaa?

    • Зочин
    • 2015-01-30

    denduuu urelgen huuramch pr huusun tur barigch nar

    • Зочин
    • 2015-01-30

    Мундаг бичжээ.

    • Зочин
    • 2015-01-30

    Hevlel medeeleld ter kinond zartsuulah odoo yu we

    • zov zov
    • 2015-01-30

    Onoogiin niigemd hun bur l ooriinhoo bodol sanaag ilerhiileh erhtei sh d zarim neg sarmagchin torloosoo salaagui teneg buduuleg yumnuud computeriin tsaanaas shulsee uschuulhees oor yumgui yum daa

    • Зочин
    • 2015-01-30

    Тэнэгтэнэ л биз... Цахимаар шууд бүртгэж л мэдээллэж байгаа... аль улс аль газар энд тэнд бүртгэлгүй төрсөн хүүхдийг тоолоод явхав дээ тэгвэл зөв тоо нэг ч гарахгүй... 3 сая дахь иргэнээ тосож авлаа гээд яачаад бгаан бээээээээээ ... битгий юм болгонийг улс төржүүл ...

    • Зочин
    • 2015-01-30

    Цагаан даваа хогын цэг дээр бүртгэлгүй хичнээн хүн байна.тэгэхээр аль хэдийн 3сая гарсан байнаа

    • Зочин
    • 2015-01-30

    өгөх юмаа өгөлгүй л яахав гэхдээ тэр бусад зардал нь арай ихдэж ээ

    • Зочин
    • 2015-01-30

    2 сая 625 дахь иргэн байна.Хаха

    • Зочин
    • 2015-01-30

    3 сая дахь иргэн 2-5 жилийн өмнө төрцөн байхаа.

    • Зочин
    • 2015-01-30

    3 сая дахь иргэнээ ёслол төгөлдөр хүлээн авах нь зөв шүү тэр иргэндээ эрүүл энхийг хүсье

    • зочин
    • 2015-01-30

    Арчаагүй бодолтой хүн байна даа өөр юу хэлхэвдээ

    • Зочин
    • 2015-01-30

    3 сая боллоо. бид чинь 300 сая хүн амтай улс биш шүү дээ. Энэ үйл явдлыг тэмдэглэж алдаршуулах нь байх л зүйл. 2 сая дахь иргэнээ хүртэл хүлээж авахдаа алдаршуулж байсан юм чинь 3 сая дахь нь яагаад байж болохгүй гэж.Харин өөртэй ч наасан юмгүй өрөөлд ч өгч чадахгүй гадныханд өчнөөн идүүлээд сууж байгаа биздээ.

    • Л.Алтангэрэл
    • 2015-01-30

    Сүүлийн 3 баганны 35 сая төгрөг бол үнэндээ илүү л байна даа. хэвлэл мэдээлэл өөрөө оччихдог юм ш дээ.

    • Zochin
    • 2015-01-30

    Hun burt yu ch taalagdahaa bolison hervee mungu gargaagui bol bas l muu helne yduu haramch tur zasag geed l ,,,, iim l niiigem shuu dee

    • Зочин
    • 2015-01-30

    ЗӨВ ШҮҮ

    • Зочин
    • 2015-01-30

    Төр хуулиар гэчээд басл мөнгө үрэхдээ гарамгай бишүү

    • Зочин
    • 2015-01-30

    Ингэж мөнгө гаргаж байгаа нь зөв гэж бодож байна. Тэртэй тэргүй энэ мөнгө байсан байгаагүй нь мэдэгдэхгүй л дуусах байсан мөнгө. Даварсан хэдэн луйварчин л хувааж идэх байсан, бидний мөнгө. Хэдэн хүн ч болов дулаан байранд орж, хэдэн хүн ч болов санаа зовохгүй цагаан сараа тэмдэглэг. Миний татварт төлсөн мөнгөний багахан хэсэг нь ч болов луйварчдын ходоодонд ороогүйд баярлаж байна. Монголын үрс маш олон болж, эрүүл энх өсөх болтугай.

    • Зочин
    • 2015-01-30

    gue yahawdee eneg heden oligarhuud bga mungiin idej baisnaas bas shine humuusdee tus bolj bga ni boljil bna

    • amar
    • 2015-01-30

    Орчлон ертөнцөд туйлын үнэн гэж үгүй. 3 сая дахь нь мөн ч юмуу биш ч юмуу хэн ч мэдэхгүй. Статистик дундаж хэмжигдэхүүний л шинжлэх ухаан. Хамгийн чухал нь бид 3 сая л боллоо. Урашуулах нь зүйтэй. Урамшуулаагүй зарлаад л орхисон бол харамч төр гээд л унах байх даа. Юутай ч Монгол хүн бүрийг баярлуулах одонд төрсөн бяцхан нярайдад дахин баяр хүргэе. Азтай байна.

    • Зочин
    • 2015-01-30

    Аливаа зүйлийн босгыг давах гэдэг амаргүй зүйл байдаг. Хүү болгон эцгийнхээ босгосон босгыг давж байж /хүрсэн амжилтыг нь/ачийг нь хариулсанд тооцогдох бизээ. Монголчууд түүхэндээ 30 сая хавтгай дөрвөлжин километр газрыг эзэмшиж явахдаа ч хүн ам нь 3 саяыг даваагүй байсан гэдэг. Бид өнөөдөр 3 саяын босгыг Монгол түмний өлгий нутагтаа даваад байна. Хотол олноороо энэ баярыг тэмдэглэж төр боломжийнхоо хэрээр л хүмүүст тусласан байна ш дээ. Одоо өөрийн чинь хэлж байгаагаар Түвшинбаяр олимпын алтан медалийг хүртсэн нь ер нь зөв ч юм уу буруу ч юм уу жинхэнэ олимпын медаль авах хүн нь спортоор хичээллээгүй гэртээ хэвтэж байгаа ш дээ гэж байгаа юм шиг л сонсогдож байна. Ийм зүйлийг хүн болгон л ярьдаг шүү дээ. Хүмүүсийн яриа ортой гэж ямар шинжлэх ухаан байна аа? Гурван саяыг аль эрт давсан гэх мэтээр хүмүүсийн толгойг эргүүлэх хэнд хэрэгтэй юм бэ? Бид 3 саяулаа боллоо гэсэн мэссэжийг аваад баярлаж суугаа дэлхийн олон мянган монголчууд бий

    • Зочин
    • 2015-01-30

    Tim shv vnen tolj chada bolu ergelzej l bhin ha saigvi ner hvnd hooh bolj de

    • Зочин
    • 2015-01-30

    Tiim shdee tertei tergv beleg,mungu, bairgv baisan ch hvn tordogooroo torno shde ... Odoo bgaa hvmvvs ni 3say bolohod nemer bolson l baih vnehr 3say bolsondoo bayarlj bwal niigmiin emzeg bvlgiihendee tuslah heregtei

    • Зочин
    • 2015-01-30

    Ene ch bas arai l dongio asuudal gnaw

    • Зочин
    • 2015-01-30

    Belgedeld denduu durtai baina, yaaj hogjinoo?

    • Зочин
    • 2015-01-29

    Ыүл нэмж байгаа нь сайхан хэрэг. Ядарсанаа ачлах нь бүүр ч сайн. Харн тэр ямар тэмдэг, дурсамж 150, 0 мянга болдог юм бэ. хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдөө очоод нэвтрүүлгээ хийнэ биз. Юун 10,0 сая, арайн ерөнхийлөгчийн утасаар ярьсаныг

arrow icon