Бид Таван Толгойн 6 дахь эргэлзээ нийтлэлээр олон нийтийн сэтгэлзүйн манипюляц хийгдэж байгаа эсэх талаар, Ярилцлагын дараа ерөнхий сайд Сайханбилэгээс асуух 8 асуулт нийтлэлээр бүх нийтийн санал асуулгатай холбоотой зарим асуудлыг хөндсөн билээ. Ерөнхий сайд Сайханбилэг МҮОНТ-д ярилцлага өгөхдөө –“Ерөөсөө нэг удаа ард түмнээсээ асууя” гэж доргиосон санал асуулга одоо ид үргэлжилж байна.
2 дугаар сарын 3-ны 22 цаг хүртэл авна.
Монгол Улсаа нэг айл болгож жижигсгээд болж байгаа үйл явдлыг харцгаая.
Ганц улаан тарлан бяруу, бас нэг ганц хар тарлан гунжтай, таван ямаатай айл байх. Түүнээс бусдаар өмч гэх юмгүй. Таван ямааны дэлэн шувтарч, тараг сүүнийх нь заримыг зарж, заримыг ууж өдөр хоногийг аргацаана. Тараг сүүнийх нь үнэ унаж, урд айлын улцан Дамба, хойд айлын халзан Доржийн зардаг талх боовны үнэ тэнгэрт хадсанаар хамаг амьдрал ихэд гундуу болжээ. Улаан тарлан бяруу нь одоогоор өгөхөөсөө авах идэх нь их, ирээдүйд сүү мах сайн болох шинжийн тул айл хунараас тэжээл зээлс хийгээд аялдуулж буй. Харин овоо сүүтэй хар тарлан гунжийг нь хавийн хүн сонирхох агаад, харамлаж харамлаж нэг айлтай тохироо хийгээд өдгөө өрхийн тэргүүний ханцуйн дотор ид үнэ хаялцаа хийгдэж, хуруу гараа барилцаж буй. Нөгөө талын үнэ болгон гаргасан нэг хурууг бариад өрхийн тэргүүн бодсон нь: “Ерөөсөө хаяагаа маналгүй горьгүй. Хамаг үнэ хэлэлцээр ханцуйн дороос гармагц би буруудаж таарна”.
Ингээд өрхийн гишүүдээс асуулаа:
Улаан тарлан бяруу болон бусад гунжийг шийдэж талх боовны үнэ цаашид өсөхийг тогтооё
- Талх боов идэхээ ер нь багасгаж үнийг тогтооё.
Өрхийн тэргүүн юм гэсэндээ өөрөөс нь бусад өрхийн гишүүдийг өлсгөлөн байгааг мэдэж байгаа юм.
1 дүгээр хариултын нөгөөхийг өлсгөлөн хүн хэзээ ч дугуйлахгүй юм бодож оллоо. Хамгийн гол болох 1 дүгээр хариултыг бичихдээ харин өрхийн гишүүдийг толгой дараалан тэнэг гэж үзэв
. Тэнэг хүнд зориулс хийгээд туйлын зальтай, гэхдээ бас хүүхдийн мэт гэнэн залиар бичив. Нэгд, хариултад үнэ тогтооно гэдэг нь байна тэгэхээр их сайхан харагдаж байна. 2т, тэгье ингье яая ийе гэсэн тодорхой юм огт бичихгүй, гэхдээ шийдэх гэдэг их сайхан үгийг бас оруулж өгсөн. Гунжийг угтаа шийддэггүй, тэжээдэг, оношилдог, эмчилдэг, хариулдаг, саадаг, боловсруулдаг.
Гэхдээ "гунжийг шийдье" гээд л асуучихая, Тэгэхээр ханцуйн дотроос ямар ч “шийдэл” гарч ирсэн энэ сайхан үгэнд багтаад явчихна.
Өрхийн гишүүдээс санал асуулга авах хууль эрх зүйн боломж, хоёр замын аль алийг нь зэрэг хийх боломж, хариултын логик энэ тэр ч дүүрчээ. Оюутолгой болон бүтээн байгуулалтын төсөл гэхийг бодоход Оюутолгой бүтээн байгуулалтын төсөл ч биш болж, тэр ч бас дүүрчээ. Нэгэнт 2 хон сонголттой тул 1 дүгээр хариултыг сонгосон өрхийн гишүүд хамаагүй үргүй зарж, талх боов тамтаггүй идсэн ч өрхийн тэргүүн даах бололтой, тэр ч бас дүүрчээ. Өрхийн тэргүүний хувьд хамгийн гол нь л “та нар шийдье” гэж сонгосон биз дээ “тэгээ л би шийдлээ штэ” гэж хоолой зангируулан хэлэх эрх л чухал юм
. Тэнэг хийгээд өлсгөлөн өрхийн гишүүд бидний хувьд өрхийн тэргүүнээс 1 дүгээр хариулт гарлаа гэж сүр жавхлантай зарлах, тэгээд та бүхний бүх нийтийн сонголтоор "шийдье гэж шийдсэний дагуу ингэж шийдлээ" гэж бас дахин сүр жавхлантай зарлахыг нь үзэх л үлдэнэ. Аргагүй л шийдлийн засгийн газар, тун шийдэмгий байна! Ийм сүр жавхлантай санал асуулгын хариу, түүний үр дүнг эрх биш сүр жавхлантай зарлаж таараа.
Өвчтэй хүүхдэд хандивын дугаар авах гээд олддоггүй тусгай дугаар билээ. Төр нь ажлаа хийдэг нийгэмд бол өвчтэй хүүхэд ч цөөн, өвдсөн нь ч тусгай дугаар царайчилж биш эмнэлэгт ном ёсоор нь даатгалаа хэрэглээд үйлчлүүлдэг. Тусгай дугаар үнэд орсон нийгмээ дахин нэг элэглэж "тарлан гунжуудаа ШИЙДЬЕ" гэдэг туйлын тэнэг шийдэмгий хариулт гаргахаар төрөөс тусгай дугаараар санал асуулга авч байна. Хариулт нь тодорхой байхад наад дугаараа өөрсдийн чинь муугаас болоод эмчилгээ хайж байдгаа барж яваа нэгэнд хэрэглүүлэх байсан юм даа.
saihnaa min saihnaa min
ийм утгагүй санал асуулгад саналаа өгч байгаа тэнэгүүд цөөхөн байгаа гэж найдаж байна. хариу нь аль хэдийн бэлэн болчихсон байгаа гэдгийг ойлгож байгаа байлгүй дээ. ийм ч хүмүүсээр энэ улс орныг удирдуулж байх ч гэж дээ... God bless Mongolia....
tiim gejuu minii bodloor ali ali zam zuv shuu dee. hervee yuu ch hiihgui bol dampuurah geed bna dampuurahguin tuld esvel dollar oloh esvel hemneh esvel uur 3 dahi zam baigaa yum uu? Medeej baigaa tatvar nemeh harin jiriin huviaraa ajilaa hiigeed yavj baigaa bidend 3 dahi zam ontsgui. Tegeed yaagaad ulsgulun hun 2 dahiig songohgui gej bidnii tulsun tatvariig hemneye gesen bizdee bi bol za gene yamar minii tsaling hasah gej baigaa bish... UIH tusuviig barag 1 terbum dollaroor hetruuleed batalchihlaa shuu dee. e/z muu baihad hemneh yostoi getel hemneegui... UIH ard tumnii tuluulul tendees garsan shiidveriig zasgiin gazar bieluuleh yostoi. Saihanbileg ergelzsen baih ard tumen e/z muu baihad hemnelt yaagaad hiih hereggui geed bna shuud asuuya gesen utga yum bishuu? Za nuguu zam 1 gesen songolt uul uurhaig yavuulah geheer shantaajilah hun zunduu garna hervee nadad ene saaliin uneenees avah huvi uguhgui bol bi za gesen knop darah baitugai esreg yum yariad horlood yavj chadna harj baigaarai margaash sonin deer yu bichihiig geed.... Ene bas l ard tumen bugd tegej baigaa yu? yaagaad asuuj bolohgui gej???? Hervee ard tumen 1-g songovol ter shantaajilaad baigaa humuust helj bolno shuu dee ard tumen tegseen bi ajilaa hiij bna gej. Er ny bugded tohirosn hariu gej baihgui, baih bolomjgui yamarch sain yum hiilee geed tend gonginoj baih hun baidag. Tiim hund olonhiinhoo sanaliig hundetgeh heregtei gej heldeg shuu dee uur yaah yum? Ene asuulgand gants buruu zuil baigaa 2 utastai hun 2 sanal uguh erhtei gesen ug uu? Yaarval daarna gedeg ehleed sanal asuulga iim argaar avbal zuv gedgee gargaad daraan yavuulah yostoi baisan baih. Tehleer sanaa zovood heregguie yamarch hariu garlaa geed etsestee huchingui bolno...
ulsgulun'