Нийтлэл 02 сарын 03, 2015

Platform War

Мэдээллийн технологийн бизнес гэдэг маань тун өргөн ойлголт юм. Би өөрийнхөөрөө үндсэн хэсгүүдэд хуваавал 1. Хардвер үйлдвэрлэл 2. Системийн бүрдүүлэл 3. Софтвер үйлдвэрлэл гэж ангилах болов уу.
Хардвер үйлдвэрлэл гэдэг маань яг нөгөө хардвер-үүдийг үйлдвэрлэн мөнгө олж байгаа хэсэг. Систем бүрдүүлэл гэдэг нь аль нэг байгууллагын эсвэл дэд бүтцийн системүүдийг бүрдүүлж мөнгө олж буй хэсэг. Барилга угсралттай зүйрлэж болох юм. Монголд одоогийн байдлаар зөвхөн энэ бизнес л оршин тогтнож байна. Харин энэ удаад гурав дахь хэсэг болох софтвер үйлдвэрлэлийн гол өрсөлдөгчдийн талаар бичлээ. Бизнесийн энэ салбарыг гаднаас нь хараад ойлгоход тун төвөгтэй хэлбэрээр зохион байгуулагдсан байдаг. Та амьдралдаа софтвер худалдаж авахад мөнгө зарцуулж байсан уу? бараг л үгүй боловуу. Тэгвэл өнөөдөр хамгийн том баячууд энэ салбараас төрөн гарцгааж байна. Тэдний бизнес ямар хэлбэрээр явдаг вэ? Энэ асуултын хариуг олохын тулд 3 компанийн бизнесийг сонирхож үзье: Microsoft, Apple болон Google. Эдгээр компаниуд нь хоорондоо маш хүчтэйгээр өрсөлдөж байдаг боловч гаднаас нь харахад хоорондоо тэс ялгаатай мэт харагдана.

Microsoft Revenue







Тэдний бүтээгдэхүүнүүд нь үйлдлийн систем, гар утас болон зар сурталчилгаа болохыг харж болно. Гаднаас нь харахад хоорондоо тун өөр харагдаж байгаа боловч эдний жинхэнэ үйдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүн нь нэгэн адил "Information Platform" юм. Эхлээд Гүүглийн талаар судалж үзье.

Google Platform

Өнгөрсөн 10 гаран жилийн туршид хайлтын систем гэсэн багана доор нуугдаж асар их хэмжээний хөрөнгийг яг үнэндээ мэдээллийн технологийг шинээр тодохойлоход зарцуулсан гэж хэлж болох юм. Гүүгль нь өнөөдрийг хүртэл бидний сургуульд үзэж ирсэн бүхийл зүйлийг өөрсдөдөө зориулан шинээр тодорхойлж ирсэн. Үүнд файл системээс, үйлдлийн систем, дистрибютэд систэм, мэдээллийн систем(database) тэр байтугай компайлэрийг хүртэл өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэнэ.Гүүглийн data center-үүдийг тооцоолон бодогч араатан-тай зүйрлэсэн байдаг. Дараах видеог сонирхоно уу.

Гэтэл энэ хэмжээний байгууламж дэлхий даяар гучаас дөч орчим байгааг тооцвол тооцоолон бодогч араатантай зүйрлэхээс аргагүй биз. Гүүглийн харж буй мэдээллийн технологийн ирээдүй нь "data center"-үүд болон "light fast devices" гэж хэлж болно. Chrome OS, Android зэргийг харахад энэ санаа нь тун тодорхой болж эхэлнэ. Chrome OS-ийн талаар дараах видеог сонирхоно уу.

 

Apple Platform

Apple гэж компанийг бид түүний ipod, iphone гэсэн хит бүтээгдэнхүүнүүдээр мэднэ. Гол ашигаа ч энэ л бүтээгдэхүүнүүдээс олж байдаг. Түүнтэй адил mp3 болон гар утас үйлдвэрлэгч компаниудыг нэрлэвэл sony , nokia, samsung, lg, HTC гээд маш олон. Гэтэл яагаад apple нийт гар утасныхаа 8% хүрэхгүй хувийг зарж борлуулаад зах зээл дахь нийт ашгийн 30-аас дээш хувийг авч одов? Ганцхан төлийн бүтээгдэхүүнээр яаж ингэж их ашиг олов? Гэсэн асуултууд ар араасаа урган гарч ирнэ. Тэгвэл apple-ыг эдгээр бусад гар утасны компаниудтай адил device үйлдвэрлэгч компани гэж хэлэхэд хэцүү.  Apple бол information platform үйлдвэрлэгч компани юм.

Ipod-оос илүү үзүүлэлтэй илүү үзэмжтэй mp3 хаа сайгүй л байдаг гэтэл яагаад ipod гэж. Энэ бүтээгдэхүүн нь зөвхөн device биш мэдээллэл дамжуулагч түнелийн үүргийг гүйцэтгэнэ. Хэрэглэгчид ipod-ийг худалдан авснаар itunes-ийг хэрэглэх боломжтой болдог үүгээр дамжуулан хүссэн media-аа татан авах боломжтой болдогт гол нууц нь оршино. Apple itunes-ээс тийм ч их ашиг олоод байдаггүй. Энэ нь зөвхөн platform-ийн үүргийг гүйцэтгэж байдаг. Тэгвэл iphone гэж юу вэ? iphone нь device-ийнхаа хувьд үзүүлэлт тун тааруухан, samsung-аас гаргаж буй дурын смарт утаснаас үзүүлэлтээрэй хол хоцорно. Харин мэдээллийн бизнесийн салбарт асар том нээлтийг хийсэн нь appstore юм. Нэг ёсны гар утасны программын дэлгүүр бөгөөд хэн дуртай нь программ бичээд энэ дэлгүүрт тавьж зарж болно ашгийн 30%-ийг apple өгнө. Ингэснээр хэдэн зуун мянган софтвер үйлдвэрлэгчид iphone-д зориулж программ бичиж, бичсэн программ нь шууд хэрэглэгчдийн гар дээр очих боломжтой болно. Ингэснээр iphone бол зүгээр нэг device биш мэдээллийн платформ болж хувирна. Хуучнаар бол гар утасны сүлжээний компаниуд бүх эрхийг гартаа авч нийгмийн хөгжлийг бөөгнүүлж байсан бол apple шинэ нийгмийг бий болгож чадсан байна. Түүний ачаар олон төрлийн ижил төстэй маркетууд бий болоод байна.

Mobile application markets



Apple-ийн харж буй ирээдүй нь "мэдээллийн түгээгчид", "тэдгээр зориулсан тусгай түнел" гэж хэлж болох юм. Энэ санааг нь ipad-аас ч тун тодорхой харж болно.

Microsoft Platform

Энэ компанийг бид хамгийн сайн мэднэ. Хэдийгээр хувь хүн тэдний бүтээгдэхүүнийг мөнгө төлөн авах нь ховорч бидний худалдан авч байгаа компьютер, гар утас бүхий л зүйлд Microsoft-д төлж буй лицензийн үнэ шингэсэн байдаг. Бид өөрсдөө ч мэдэхгүй маш их хэмжээний мөнгийг тэдэнд төлсөөр байгаа. Microsoft-ийн тухайд өнөөг хүртэлх мэдээллийн технологийн платформыг дангаараа тодохойлж ирсэн болов ч өнөөдөр маш хүчтэй өрсөлдөгчидтэй болоод байна. Тэгвэл microsoft ирээдүйг хэрхэн харж байна вэ? Тэдний харж байгаа ирээдүй нь: бидний амьдран буй ойр орчинд өндөр хүчин чадал бүхий тооцоолон бодох машинууд бий болж түүн дээр асар хүчтэй үйлдлийн системүүд ажиллаж байгаагаар харагддаг. Энэ санаа нь тэдний сүүлийн үеийн судалгаа болох xbox, microsoft surface болон microsft wall гэсэн keyword-үүдээс харж болно. Дараах видеонуудыг сонирхоно уу.

Платформ ба хурдны зам
Платформ гэдгийг хурдны замтай адилтгаж болох юм. Эдгээр гурван компани нь бүгд хурдны зам тавих бөгөөд хэн сайн тавих вэ гэдгээр өрсөлдөх болно. Харин энэ хурдны замаар мөнгө олох арга нь өөр юм. Microsoft замын татвар авна. Apple-ийн тавьсан замаар зөвхөн тэдний машинууд явах боломжтой. Тэд харин өөрсдийн машинаа зарна. Google-ийн тавьсан замаар ямар ч машин үнэгүй давхих боломжтой боловч замын хажуугаар зарлалын самбарууд байрлуулж мөнгө олно. Тэдний барьсан замууд ч хоорондоо ялгаатай. Microsoft-ийн тавьсан замаар маш үнэтэй, хүчтэй машинууд явах боломжтой. Apple-ийн тавьсан зам нь зөвхөн хэдэн том хотуудын хооронд тавигдсан учраас дуртай газраа хүрэхэд төвөгтэй. Google-ийн тавьсан замаар хаа ч хүрч болох боловч бартаа ихтэй гэж хэлж болох юм.

Сэтгэгдэл бичих

    • exp
    • 2015-02-03

    ios bol yaaltchgui iluulde UX taldaa. Android bol odoogoor arai l programist humuusin heregleenii tuvshind zoriulsan met.

arrow icon