Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 21.30 минутаас Ийгл ТВ, Ярилцах цаг нэвтрүүлэгт оролцож иргэдийн асуултад хариулт өглөө. Тавантолгойн хэлэлцээрээс эхлээд Саусгоби Сэндсийн хэрэг, Мөнхбаярын хэрэг, шүүхийн шинэчлэл, өрийн тааз, популизм, хаана шинэчлэх тухай олон тал, олон сэдвийг хөндсөн ярилцлага боллоо. Ярилцлага өгсөн цаг хугацаа, олон төрлийн асуултад өгсөн хариултын агуулгыг үзвэл энэ удаагийн ярилцлага Тавантолгойг хэлэлцээрийн талаарх олон нийтийн эсэргүүцлийг зөөллөх, болгох талаас нь уриалах зорилготой ярилцлага байх магадлал өндөр
байна.
Цаг хугацааны хувьд төслийн удирдагч М.Энхсайхан хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа төслийн дүгнэлтийг цагаан сараас өмнө мэдээлнэ гэсэн бол ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн 7 хоногт Япон улсад хийсэн айлчлалынхаа үеэр НЧК телевизэд “Сүмитомо корпорац оролцсон консорциум Тавантолгойн тендерт ирэх 7 хоног гэхэд ялах төлөвтэй байна ” гэж ярилцлага өгсөн. Тэгэхээр өнөө маргаашгүй тендерийн дүн болон оролцогч талуудын хүлээсэн гэрээний нөхцөл зарлагдах ёстой.
Ярилцлагын агуулгын хувьд ерөнхийлөгч УИХ-д шүүмжлэлтэй хандах байр суурь илэрхийлээд, нэгдүгээрт төслийг Засгийн газарт даатгах нь зөв, хоёрдугаарт аливааг болох бүтэх талаас нь хийе, гацаахгүй байя, хурдхан заръя, хэнээс юунаас харамлах вэ гэсэн байр суурийг дахин давтан илэрхийллээ.
Бид Тавантолгой тойрсон “зодоон” олон нийтийн сүлжээ, хэвлэлээр өрнөж байна цаглабарт эмхтгэн мэдээлж байгаачлан УИХ-ын дарга З.Энхболд зэрэг нөлөө бүхий улс төрчид эсэргүүцэх байр суурь илэрхийлж байгаа. Энэ нь хэрвээ тендерийн нөхцлүүдийг УИХ-аар оруулвал батлагдахгүй байх магадлал 0 бус байгааг гэрчилнэ.
Ерөнхийлөгч ийм утга агуулга бүхий ярилцлага, ийм цаг үед өгч байгаагаас 2 зүйл дүгнэж болохоор байна. Засгийн газар, төслийн багийн хувьд олон нийтийн эсэргүүцлээс эмээж байгаа талтай гэж харагдаж байна. Хоёрдугаарт М.Энхсайханы ахалсан төслийн хэлэлцээрийг ерөнхийлөгчийн хувьд дэмжих байр суурьтай байгаа бөгөөд засгийн газарт даатгах хувилбарыг дахин давтан хэлснээс үзвэл АН дотор болон МАН, УИХ-д дэмжигдэхгүй байх магадлалтай байгаа зураг харагдаж байна. (Тавантолгойн хэлэлцээр ямар үр дүнд хүрэх төлөвтэй байгаа тухай тайлбарыг эндээс уншина уу.)
Дор ерөнхийлөгчийн хэлсэн үгээс тоймлон сийрүүлэв. Яг үг үсэгчлэн эшлэсэн эшлэл биш болно.
Төмөр замд 250 сая доллар зараад ч өөрсдөө барьж чадаагүй. Одоо төмөр замаа цугт нь өгч, цогцоор нь өгч байж л ажил явна.
- Эрдэнэс Таван Толгой 2025 оноос л ашгаа нөхнө, ийм эрсдэл хүлээгээд авъя гэж байхад нь өг л дөө.
М. Энхсайханыг үнэлэх хэрэгтэй.
Хэнээс, юунаас харамлаад байгаа юм бэ.
Алтыг Монголбанкинд хадгалж болно, нүүрсийг бол өнөөдөр л хэрэглье.
- Нэг нь ч гэсэн биржид гараад, олон улсад Монголын нэрийг өргөөд, орлого олоосой. Монголчууд бүгд хоорондоо өртэй. Яагаад гэвэл нэг талаас нь орлого орж ирэхгүй байгаад байна.
- Нэг аж ахуйн нэгж асуудлаа шийдээд явбал монголд л “бороо орж” монгол угаагдана. Монгол сайхан болоход 1 тэрбум доллар л хангалттай.
- Мөнгө бол эдийн засгийн цус.
Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шийдээд яваг. Шийдээд хараалгаж болно, зөв шийдвэл Монголын ядарсан ард түмэнд буян болно
.- Монголчууд нэг том төсөл хэрэгжүүлэх гэхээр өөрсдийгөө чөдөрлөөд байх юм. Өр, өрийн тааз гэж жүжиг тоглох биш хурдхан эдийн засагтаа орлого оруулж, айл бүр, хүн бүрийн эдийн засагт хүртээмжтэй хэрэглэе.
- ААН-үүдийг хувьцаагаа гадаадын биржид гаргахаас гадна Монголын хөрөнгийн биржид гаргахад уриалж байна. Тэгж байж монголын баялаг монголын иргэн бүрт очно. Хөрөнгийн биржийг хурдхан хувьчилж, ААН-үүдийн эрх ашгийг биржид уяж өгөх ёстой.
- Хөрөнгийн биржид гэхэд 20 жилийн өмнө яригдаж бсн ажил хийгдээгүй байна. Энэ бол нэгнийгээ уядаг бүлэглэлүүдийн зөрчилтэй холбоотой. Нэгнийхээ ажлыг уяхгүй байя.
Надад Тавантолгойд хүрз нүүрсний ч сонирхол байхгүй.
- 10 жилийн өмнө хийгдээгүй юмыг өнөөдөр яриад суух нь байж боломгүй асуудал.
Нэмэлт:
Ярилцлага дууссанаас хэдэн мөчийн дараа А.Гансүх дараах мэдээг твиттерт жиргэсэн байна:
Таван толгойн ордыг ашиглах гэрээг Улсын Их Хурлаар хэлэлцэхээс өөр арга байхгүй http://t.co/U2kPfKbX3W
— Gansukh. A (@ganaa_gts) February 16, 2015
Хөрөнгө оруулалтыг оруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг дэмжиж байна. Харин хэрхэн яаж гэдэгт л хамаг учир жанцан, хэрүүл бий болоод байна даа. Тэр гэрээнүүд арай л биш ээ. Бурхан минь
ядарсан ард түмэнд буян болно ч гэх шиг хэхэ. бага хошхируул дөө
Хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулсан тендер зохих журмын дагуу явагдсан эсэхийг шалгахыг шаардаж байна.
Одоогийн Концессын гэрээгээр санхүүжүүлэгч нь хүсвэл Засгаас санхүүгийн баталгаа шаардаж болох зохицуулалт нь нээлттэй байгаа шүү. Энэ тохиолдолд өмнөх төсөл хэрэгжүүлэгчээс ялгарах юу байна. Гэрээг нийтээр хэлэлцүүлэхийг дахин шаардаж байна. Хөрөнгө оруулагч олон нэрээр байгаа ч нэдэр дээрээ Шинхуа л байгаа шүү. ММС ямар хөрөнгө оруулалт хийнэ гэж? зөвхөн зээл авна. Зээлийг хэн ч авч болно. Яагаад ММС-г гээд байнаа?
иймэрхүү байдлаар тал засах нь лав ард түмэнд өгөөжтэй биш байгаа шүү. Засгийн газрын баталгаа байвал одоогийн төсөл хэрэгжүүлэгч дээр хөрөнгө оруулагчид маш тодорхой саналуудаа ирүүлчихсэн байсан. Засаг зөвшөөрөхгүй байгаа. 250 сая доллароор нь ажил одоог хүртэл хэвий явж байгаа. 49 хувиа хүлээн зөвшөөрөөд байгаа хөрөнгө оруулагчид яг одоогийн төсөл хэрэгжүүлэгчид болох ЭТТ болон МТЗ-н төслийн компанид хөрөнгө оруулаад явахад л улсаа ч хохироохгүй, хуулиа ч зөрчихгүй бүх зүйл зүй ёсоор хэрэгжихээр байхад, таны өмөөрөөд бүгдийг найдаад орхи гээд байгаа Засаг гуай чинь лоббины 268 гэдэг тогтоол гаргачихаад (бөөн зөрчилдөөнтэй) улайм цайм зүтгүүлээд байна шүү дээ. Улс, орноороо тоглосных нь дараа та нар хариуцлага нэхдэг бил үү? хэн хохирч үлддэг билээ. Бага элийр Ерөнхийлөгчөө. Хөрөнгө оруулалтын гэрээ болон Концессын гэрээг нийтэд ил тодоор хэлэлцүүлэхийг шаардаж байна.
Ерөнхийлөгчөө, Хөрөнгө оруулалтын гэрээ, Концессын гэрээтэйгээ танилцсан уу? танилцчихаад нэг юм хэлнэ байгаа.
Женкогийн бууны нохой Гансүх анх рекет хийж баяжсан хүн шүү дээ Японы хөрөнгө оруулагч өвгөний гэрт хар тамхи оруулаад хөрөнгө болон барилга барих гэж байсан газрыг нь дээрэмдсэн гэж БААБАР ах хэлсэн энэ үнэн
Gansvh chi zailoo. Chi bol utsan hvvheldei. Uuruu hj chadahgvi bj gai bololgvi her hemjeeniihee yumaa hiiheel bod.
gansukh -iig bitgii guts gej helmeer bn. chi bol zugeer deeremchdiin gar hul. uuriin tolgiogui hun.
Bi orosuudtai naizlahiig husehgui bn. orosuud bidnees deeremdene uu gehees nairtaigaar huvaaj avahgui. 60 jil bidnees humsalsan bizdee. ueiin ued manai urvaach noyoduudiin gaigaar mongolchuud dotroo hagaraldaj irseniig tuuh heleed uguh bailgui dee.
Ene gansuh zi jenco nar haasha l buh shig zutgeed baina daa?! Oros mafiudad bol ednii ochuuhen chinee ulaan ami yu ch bish baih, gehdee amia hoohloj rh ornoo horloh hereg baidag l um baih daa