Бид өмнө нь "Агаарын бохирдол 20 хувиар буурсан гэдэг бодит тоо" ярилцлага нийтлэсэн. Энэ удаа агаарын бохирдлыг бууруулахаар хийгдэж байгаа ажил болоод нэгэнт зарцуулаад буй хөрөнгийн дүнг нэгтгэв. Агаарын бохирдлыг бууруулах бодлого хэрэгжүүлснээс хойш улсын төсвөөс болон буцалтгүй тусламжийн хүрээнд 73.9 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж.
Агаарын бохирдолд зарцуулж буй хөрөнгө:
- Мянганы сорилтын сан 53.0 тэрбум /2011-2013 онд/
- Цэвэр агаар сан 20.26 тэрбум /2014 он/
- Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл 24.0 тэрбум /2013-2017 он/
“Улаанбаатар хотын цэвэр агаар” төсөл:
Санхүүжилтийн эх үүсвэр: Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл
Санхүүгийн хэмжээ: 15 сая ам. доллар
Хэрэгжих хугацаа: 2013-2017 он
Хийсэн ажлууд:
- ШУТИС-ийн дулааны үйлдвэрлэл, экологийн хүрээлэнтэй хамтарч зуухны лабораторийн үйл ажиллагааг жигдрүүлж тогтворжуулж, нийт 10 байгууллагын 15 зуухыг лабораториор оруулсан.
ЦАС-тай харилцан ойлголцлын гэрээ байгуулсан. - УБ хотын ногоон байгууламжийг сайжруулах судалгааны зөвлөх багийг шалгаруулж, судалгааны ажилд нь оруулаад байна.
Хийхээр төлөвлөж байгаа ажлууд:
Нийслэлийн Засаг Даргын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагаатай уялдуулан МСС-ийн хөтөлбөрөөс үлдсэн 45000 орчим айлын зуухыг солихоор төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Цэвэр агаарын сангийн төсөвт нийт 91.25 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 79.72 тэрбум төгрөг зарцуулсан байна.
- 19.6 тэрбум төгрөгийг эрчим хүчний хэмнэлттэй сайжруулсан зуух тараахад татаас олгоход,
- 13.6 тэрбум төгрөгийг захын хорооллын халаалтын зуух (уурын зуух)-ны шинэчлэл, төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн шугам сүлжээ байгуулах,
- 9.9 тэрбум төгрөгийг гэр хорооллын утаа, хөрс, орчны бохирдлыг бууруулах,
- 8 тэрбум төгрөгийг автотээврийн хэрэгслээс ялгарах утаа бууруулах үйл ажиллагаанд тус тус зарцуулж
- 11.13 тэрбум төгрөгийг Төрийн санд эргэн төлсөн.
Цэвэр агаар сангаас 2014 онд төсөвлөсөн 20.26 тэрбум төгрөгийн зарцуулалт:
- Сайжруулсан зуух авсан иргэдэд татаас олгох, сайжруулсан түлш тараахтай холбоотой тээвэр, агуулах, борлуулалтын зардлыг санхүүжүүлэх,
- Нүүрс шатаадаг халаалтын зуухнуудыг татан буулгаж хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох,
- Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд цахилгаан эрчим хүчний хангамж сайжруулах, хэт ачаалагдсан дэд станц, ЦДАШ-ын ачааллыг хөнгөвчлөх ажлуудыг санхүүжүүлэх,
- Хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор агуулахын багтаамж нэмэгдүүлэх,
- Агаарын чанарын ухаалаг хяналтын систем бий болгох,
- Өмнөх жилүүдэд төслөөр тараагдсан зуухны хяналт тооллого, шинэ стандарт нутагшуулах, судалгаа шинжилгээний ажлууд,
- Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих сурталчлах зэрэг
Сэтгэгдэл бичих