Борис Немцов Гэгээн Базилын дуган болон Кремлин харагдах гүүрэн дээр Баасан гарагийн орой 23 цаг 40 мин орчимд буудуулсан байна.
Оросын хамгийн том эсэргүү улс төрч, хуучин дэд ерөнхий сайд Борис Немцов Москвад үхлийн шарх авахаар буудуулж нас барсан
гэж ОХУ-ын холбогдох албанаас мэдээллээ. Үл мэдэгдэх машинтай зэвсэгт этгээдүүд түүнийг Кремлин харагддаг гүүрээр гарч явахад нь олуулаа машинаас бууж ирээд ар нуруунаас нь 4 удаа буудаж хөнөөжээ. Тэрээр Украйнын дайны эсрэг бүтэн сайнд болох Москвагийн жагсаалыг тууштай дэмжиж, олон нийтэд уриалж байснаасаа ийнхүү хэдхэн цагийн дараа улс төрийн аллагын золиос боллоо.
Ерөнхийлөгч Владимр Путин аллагыг буруутгаад, мөрдөн байцаах ажиллагааг өөрөө томилж шалгуулна гэсэн гэж Кремлин мэдээлсэн аж. Саяхан өгсөн ярилцлагадаа Немцов "Украйнын дайныг эсэргүүцэж байгаагаас болоод Путин намайг алах вий гэж айж байна
" гэж хэлсэн удаатай.
Борис Немцов Ельцинийг ерөнхийлөгч байхад дэд ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан, 55 настай байлаа. Тэрээр оросын томхон хотын нэг Новгород хотыг шинэчлэн хөгжүүлсэн реформер гэдгээр олонд хүлээн зөвшөөрөгдсөн нэртэй улс төрч байв.
Европын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Жагланд уг аллагыг хүчтэй буруушааж, алуурчин шударга ёсоор шүүгдэх ёстой гэж жиргэсэн байна. Мөн АНУ –ын ерөнхийлөгч Обама “хэрцгий аллага” гэж нэрлээд ОХУ-ыг шуурхай, нэгдсэн, ил тод мөрдөн байцаах ажиллагаа явуулахад уриалжээ:
I am shocked and appalled key opposition leader Boris #Nemtsov was shot. Killers must be brought to justice.
— Thorbjørn Jagland (@TJagland) February 27, 2015
Нэг намын нөхөр Иля Яшин түүнийг нас барсан үнэн гэж батласан агаад, “харамсалтай нь одоо түүний цогцос миний өмнө байна” гэснийг оросын мэдээний вэбүүдэд эшлэсэн байв. Аллага болсон газар шөнө цэцгээр дүүрчээ.
Сэтгэгдэл бичих