Нийтлэл 03 сарын 10, 2015

Хараахан худалдаанд гараагүй байгаа 5 гоё багаж

Petunia Circadiaе – Өнгөө өөрчилдөг цэцэг

Хэрэгцээндээ тохируулан цэцэгнийхээ өнгийг өөрчлөхийг хүсэж байв уу? Тийм бол биологичидод талархах хэрэгтэй болж байна. Био инженерийн хувьсгалчид Николай Браун болон Кэйра Хэвенс нар энгийн цэцэгний биологийг устгах замаар нэг өнгөнөөс өөр өнгө рүү хувиргахад амжилт олжээ. Тэд цагаанаас улаан руу мөн буцаагаад улаанаас цагаан руу эсвэл хүссэн өнгө рүүгээ өөрчлөх чадалтай хар хөх өнгийн үр бий болгосон аж.

 

Yerka - Хулгайгаас хамгаалагдсан дугуй

Өмнө нь дугуйгаа хулгайд алдаж байсан удаатай бол дугуйн хулгайчид ямар муухай овжин зальтай байдгийг мэдэж байгаа байх. Ямар түгжээтэй байхаас үл хамаараад тэд яаж түгжээг нь эвдлээд хэрхэн хулгайлах аргаа олж чадна. Гэхдээ одоо тийм ч их санаа зовох хэрэггүй; энэ асуудлыг шийдэх гайхалтай шийдэл гарчээ. Yerka нь өөрийн гэсэн тусгай түгжээтэй дугуй бөгөөд хэрвээ хулгайч түгжээг эвдлэхийг оролдвол дугуйны нэгэн чухал хэсгийг гэмтээж, унаж явах боломжгүй болгодог байна. 

 

Артифон зэмсэг-Олон үйлдэлтэй хөгжмийн зэмсэг

Хөгжмийн зэмсгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлснээр нэг хөгжмийн зэмсэгт хураангуйлж нэг дор өөр өөр төрлийн дуугаралтыг гаргаж болно гэсэн үг. Артифон зэмсэг нь гитар, хийл, басс, төгөлдөр хуур болон өөр төрлийн хөгжмүүд рүү хувирах боломжтой. Мөн өөрийн хөгжмийн аппликэйнтэй хялбархан холбоод тоглож болно, ажиллахад хялбар байдлаар загварчлагдсан, яг уламжлалт хөгжмийн зэвсэг тоглож байгаа мэт эвтэйхэн ажээ. Артифон өөрийн хөгжмийн аппликэйшнүүдээс гадна GarageBand, Moog’s Animoog гэх алдартай программуудтай ч бас ажиллана. Ингэснээр өмнө хэзээ ч сонсож байгаагүй дуугаралтыг нээн илрүүлж чадахаар болжээ.

 

Podo — Stick-and-shoot camera

Selfie stick бариад зургаа авч байгаа хэн нэгэн шиг тэнэг харагдмааргүй байвал Podo-г шалгаад үзээрэй. 8 мегафиксэл зураг, 720p видео авдаг  энэ жижиг төхөөрөмж бараг бүх хавтгай гадаргуу дээр наалддаг бөгөөд зургуудаа Bluetooth ашиглан IOS болон Андройд гар утас руу шилжүүлж болно.  Podo юу харж байна түүнийг ухаалаг утас чамд харуулахад зориулагдсан болохоор зураг авах товчин дээрээ дарахаас өмнө чи яг зөв байрлалаа олон дарах боломжтой.

 

Монолит – Цахилгаан скэйтбоардын дараагийн эрин үе

Сүүлийн хэдэн жил батарей болон электрон моторууд аль аль нь  жижиг бас илүү хүчтэй болсны ачаар  одоогийн байдлаар цахилгаан скэйтбоардын олон гоё загварууд гарсан. Гэхдээ ихэнх загварууд өмнөхөөсөө бага зэрэг ялгаатай боловч ерөнхийдөө бүгд хүнд хэвээр, овор ихтэй, энгийн скэйтбоард шиг унахад хэцүү гэсэн сул талуудтай байсан. Гэхдээ Калифорниос үүсэлтэй Монолит эдгээр асуудлуудыг шийдсэн гэдэгт зохион бүтээгчид нь итгэлтэй байна. Хэт нимгэн батарейг ашигласан энэ загвар яг л жирийн скэйтбоард шиг хөнгөн, овор багатай болжээ. 

 

Эх сурвалж: http://www.digitaltrends.com

Сэтгэгдэл бичих

arrow icon