Нийтлэл 03 сарын 12, 2015

Дэлхийн төрийн тэргүүнүүд хэдэн төгрөгийн цалинтай вэ?

Ерөнхийлөгч Барак Обама жилийн 400.000 ам.долларын цалинтай. 2001 онд Жорж Буш Ерөнхийлөгчийн Цалинг хоёр дахин нэмсэн.

Германы канцлер Ангела Меркел жилийн 216,000 евро ($ 234,383) цалинтай. Гуравдугаар сараас эхлэн Канцлер болон сайд нар цалингаа 2,2%-иар нэмэгдүүлсэн.

Их Британийн Ерөнхий сайд жилийн 142,500 фунт стерлинг ($ 214,782) цалинтай. Үүнд нь түүний УИХ-ын гишүүний £ 67.060 цалин багтсан байдаг.



Францын Ерөнхийлөгч энэ жагсаалтын хамгийн өндөр цалинтай удирдагч байх байсан ч 2012 онд ерөнхийлөгчийн цалинг 30%-иар бууруулсан. Цалинг бууруулаагүй байхад Францын Ерөнхийлөгч жилд 255,600 евро ($274,522) авдаг байсан.

Оросын эдийн засгийн хямралаас үүдэн Ерөнхийлөгч Путин цалингаа 10%-иар бууруулжээ. Одоо тэрээр жилийн 8.2 сая рубль ($ 136,000) цалинтай.

Энэтхэгийн Ерөнхий сайд жилд ердөө 1,900,000 рупи ( $ 30,300) цалин авдаг.

Хятад дэлхийн хамгийн том эдийн засагтай улс хэдий ч Си Жиньпин жилд ердөө $ 22,000 цалин авдаг. Оны эхээр 60%-иар нэмэгдүүлсэн нь энэ юм.

Эхсурвалж: http://www.cnn.com/

Сэтгэгдэл бичих

arrow icon