Эхийн сүү орлуулагч Япон улсын “Вакода” компанийн “Хай Хай”, “Гүм Гүм” нэрийн бүтээгдэхүүн гаалийн байгууллагад нэвтрүүлэх барааны мэдүүлэгт мэдүүлэхгүйгээр хил, гүний мэргэжлийн хяналтаас гадуур оруулсан байсныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар тогтоосон байна.
“Хай Хай”, “Гүм Гүм” нэрийн бүтээгдэхүүн нь мэргэжлийн хяналтын байгууллагаас “их эрсдэлтэй” хэмээн үнэлэгдсэн бүтээгдэхүүн юм байна.
Бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж, иргэд барилгын материал, аж ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалдаг зөвшөөрөгдөөгүй цэгт худалдаалж байсан аж. Мөн шошгын мэдээлэл нь япон хэл дээр байснаас гадна, эмчийн зөвлөмж, санамж наагдаагүй, чанар, аюулгүйн баталгаажилтгүй байжээ.
Зөрчил гаргасан ААН, иргэдэд
“Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хуулийн 9-р зүйлийн 9.1 дэх заалт “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд улсын байцаагч буюу шүүгч дараах захиргааны шийтгэл ногдуулна”
гэснийг үндэслэн шийтгэврийн арга хэмжээ тооцож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахаар болжээ.
Хил, гүний хяналтыг сайжруулах чиглэлээр: Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны төрийн бус байгууллагад хамтран ажиллах чиглэлээр албан тоот хүргүүлсэн байна. Ингэснээр цаашид энэ төрлийн зөрчил гарч, хүүхэд эхийн сүү орлуулагчаас хордох, эрсдэх магадлалыг багасгах аж.
Сэтгэгдэл бичих