Нийтлэл 03 сарын 13, 2015

Миний нүүрэнд алтан утас суулгалаа гээд зүү суулгасан юм билээ

Цахим ертөнцөд 12 цагийн дотор 1000-аад share хийгдсэн сэрэмжлүүлэг захидал түгж байна. Олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс захидлыг сийрүүлэв.

Захидал:

Өдрийн мэнд. Би та нартаа өөрийн сэтгэлд байгаа зүйлээ хуваалцмаар байна. Учир нь ганц өөрийгөө бодоод чимээгүй тэвчиж болж буй үйл явдлыг дараад өнгөрүүлэхийг хүссэнгүй. Би жил дөрвөн сарын өмнө нүүрэндээ алтан утас хийлгээд ямар ч үрчлээгүй, хөгширдөггүй гэсэн мэдээллийг уншин, алтан утас хийлгэсэн гэх олны танил эмэгтэйчүүдээс сонирхон асуутал миний сонссон мэдээллийг батлан ярьсан. Тэр ч бүү хэл нүд томорч, хамар өндөр болно. Уруул тал талаасаа томорч, дух наашаа төвийнө гэх мэт гоё үр дүнг амласан. Ингээд мэдээллийг баталж өгсөн танил маань “Надад алтан утас суулгасан эмч Монголд байгаа хэмээн заан өгч, надтай хамт очсон. Би түүнд итгэн 8500$ төлөн алтан утас суулгуулсан. /Солонгос эмчээр/. Гэтэл удахгүй нүүрний арьсны энд тэндээс нүүрэнд суулгасан гэх алтан утас гарч ирсэн. Үүгээр ч дуусахгүй нүүрний мэдрэл гэмтээж, уруул ам далийж, даралт харвасан хүмүүстэй адил боллоо. Ингээд гоо сайхны засал хийлгэсэн тухайн эмнэлэгтээ эргэн хандахад хүлээж авсангүй. Надад гоо сайхны засал хийсэн эмчийг байхгүй солонгос буцсан, бид мэдэхгүй хэмээн муухай харьцсан. Ийм хариу аваад би үнэндээ ямар эмчилгээ хийлгэхээ ч мэдэхгүй маш хүнд байдалд орсон. Арга буюу анх танилцуулж мэдээлэл өгсөн эмэгтэйд хандахад мөн л эмнэлгийн ажилчидтай адилхан хариулт өгсөн.

Ингээд яах учраа ололгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандахад “Монгол улсад стандартаар батлагдаагүй, сөрөг нөлөө ихтэй, хэзээ ч хайлдаггүй металл” гэсэн хариу авсан. Хамгийн аймаар нь арьсан доороос буцаан авч болохгүй, тэр ч бүү хэл арьсны хорт хавдар үүсгэж магадгүй гэсэн хариуг аваад байна.

Та нар минь миний энэ явдлаас сургамж авч, хэн нэгний үгэнд итгэн амьдралаа, гоо сайхнаа битгий үрээрэй. Би харамсаад ч барахгүй байна. Доорх зураг саяхан арьсан доороос суулгасан алтан утас цухуйж гарч ирсэн байдал. Сэрэмжлүүлэг болгох үүднээс бичлээ. Зөвөөр ойлгоно гэж найдаж байна. /Алтан утас гээд нүүрэнд минь зүү суулгасан юм билээ./ 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2021-10-04

    Тэгээд яасан, хорт хавдар тусаад үхчихсээ үү?

arrow icon