Нийслэлийн Онцгой байдлын газраас 2015 оны эхний 2 сард 42 барилгын зураг төсөл, ашиглалтанд хүлээн авч буй 100 барилгад хяналт тавьж ажиллажээ.
Мөн 4481 айл өрх, 1893 объектод үзлэг шалгалт хийж, 13302 галын зөрчил илрүүлж, 43 байгууллагын үйл ажиллагааг нь зогсоож, байгууллага, албан тушаалтан, иргэнд 472 заавал биелүүлэх албан шаардлага, 632 мэдэгдэл хүргүүлж, 12.0 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Нийслэл хотод 2015 оны эхний 2 сард ой хээрийн 2 түймэр, ахуйн 595 гал түймэр гарчээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар буурчээ. Гал түймрийн 6 нь Багануур, 3 нь Багахангай, 73 нь Баянгол, 154 нь Баянзүрх, 17 нь Налайх, 72 нь Сүхбаатар, 58 нь Хан-Уул, 82 нь Чингэлтэй, 130 нь Сонгинохайрхан дүүрэгт тус тус гарсан байна. Гал түймрийн улмаас 8 хүн (үүнээс, хүүхэд 1) амь насаа алдаж, 5 хүн (үүнээс, хүүхэд 2) түлэгдэж гэмтжээ. Гал түймрийн аюулаас 83 хүн, 334 байшин барилга, 1.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг аварчээ. Гал түймрийг гарсан шалтгаанаар нь ангилвал цахилгаанаас 127, санамсаргүй байдлаас 374, шалтгаан тогтоогдоогүй 86, бусад 8 гал түймэр гарсан байна. Гал түймэрт 258 гэр, орон сууц, 12 барилга байгууламж, тоног төхөөрөмж, 38 машин техник, бусад 287 объект өртсөн байна. Гал түймэрт иргэний хувийн өмчийн 403, төрийн өмчийн 158, хувийн аж ахуйн нэгж, байгууллагын өмчийн 34 объект өртөж, нийт 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Сэтгэгдэл бичих