Нийтлэл 03 сарын 17, 2015

ХӨВГҮҮН ҮРЭЭ ХАЙРЛА!

Охин үрээ хайрла! 
Омогдож загнахдаа ч хайрла! 
Охин үрээ хайрла! 
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Монголчуудын хайртай шүлэг ийн эхлэнэ. Шүлэг найрагт дуртай, уян сэтгэлтэй зон олны сэтгэлгээнд эдгээр мөрт хэдий хэмжээнд нөлөөлснийг хэмжиж эс мэднэ. Юутай ч омогдож загнахдаа ч, ойворгон зэмлэхдээ ч хайрлаж өсгөдөг монголын охидууд дор хаяж хүйсийн ялгаа, боловсрол, эдийн засгийн оролцооны хувьд дэлхийд дээгүүр байр булаалдах хэмжээнд хүрч чадсан. Гэхдээ асар энэрэнгүй, асар романтик сонсогдох шүлгээ цааш нь үргэлжлүүлээд анхааралтай уншвал сонин зураг харагдана. Яагаад хайрла гээд байгаа гэхээр өнөөдүүл нь өөрийн гэрээс гармагц өнөд зовж  үсээ цайтал шаналах тавилантай учраас тэр.

"Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ" хэмээн гадуур шоудаж ууж алга болоод ирэхгүй зарим нөхдийн угсаа эртнээс улбаатайг сануулах  мэт мөрөөс гадна  "Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана",  "Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна" , "Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна",  "Хадмын нүүрийг царайчилна", "Насаараа амсахгүй жаргал", "насаараа нууж урсгах гашуун нулимс", "Үс гэзгээ цайтал өнөд шанална", "Огшуун нулимсандаа живнэ", "Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно",  "Эргүүлэгт орчлон охин үрийг чинь хайрлахгүй" ... ээж ээ аав аа ямар аймар юм бэ?!

Толгой холбож, үгийн хэмнэл айзам тааруулсан шүлгийн хайрцгаас нь нэг гаргаж, агуулгад нь төвлөрөөд нэг харахаар нэг л биш.  Гэхдээ энэ тэмдэглэлийн сэдэв энэ шүлэг биш, яруу найрагчийн авьяас, сайхан бүтээлийг үгүйсгэх зорилгогүй. Харин нийтэд үнэлэгдэж, хүндлэгдсэн нэг бүтээл өнөөгийн бидний сэтгэлгээг, түүгээрээ бүтээсэн нийгмийг тольдон харуулах мэт тул мөр шадыг нь задалж харав.

Үс гэзгээ цайтал өнөд шанална гээд байгаа шүлэгт буруу байхгүй, худлаа юм биччихсэн ч юм биш. Үнэхээр ч эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, улмаар хүүхдийн хүчирхийллийн тухай чихэндээ итгэмээргүй тоо баримт олон байдгийг хэвлэл мэдээллийнхэн хангалттай бичиж мэдээлж, олон нийтийн ухамсар ч өөрчлөгдөж ирлээ. Гэхдээ биологиосоо сул дорой эмэгтэй хүн, бяцхан хүүхэд хүчирхийлэгдсэн, зодуулсан, амь үрэгдсэн байхыг хараад элэг эмтэрч, өр өвдсөндөө цаазал барь хорь гэж хашгирахаас биш үнэн хэрэгтээ тэр бүхнийг дутуу хайрлуулсан хөвгүүн үрс маань хийж буй талаар, бидний хайр хаанаа дутаж, хаанаа алдаад байгааг харах, сэхээрэх дуу хоолой цөөн байна.

Монголын хөвгүүд хөөрхий. Хөвгүүн бүр өмнөө тавьсан мөрөөдөлтэй, өмссөн зүүсэн нь ч ганган, өмч хөрөнгөтэй, өөрийгөө ч өрөөлийг ч хохироож байх шаардлагагүй хэмжээнд өсөж хөгжсөн, хийсэн бүтээсэн нь дэлхийтэй өрсөлддөг... ийм орон ийм нийгмийг харах тусам хамаагүй золбоотой хийморьтой явж болох байсан монголын сайхан эрчүүдээ гундуу явахыг харахаар өвөрдмөөр, харамсмаар байдаг билээ. Хүнд хэцүү хөгжлийн бэрхшээл тээж төрөөгүй л бол хөвгүүн бүр маань энэ өндөр хөгжилтэй орны залуус шиг л өсөж хөгжих, дэлхийн дайны эр хүн болох потенциалыг өвөрлөж төрдөг. Ийм хүн эрдэнэ, хүн нөөц бидний дунд өсөхдөө хэн болж бүтээгдэж байгааг харуулах хэдэн тоо жишээ татъя.  Бага сургуульд 97-98 хувьтай бүгд сургуульд ордог. Харин бүрэн дунд боловсрол болмогц эмэгтэй 85 хувь, эрэгтэй 81 болж буурч ирнэ. Тэрнээс дээш түвшний боловсрол болмогц эмэгтэйчүүд 72, эрэгтэйчүүд 50 хувь. Хүн бүрт диплом хэрэггүй, гэхдээ дунд сургууль төгссөнөөс хойших дээд сургуулиас өөр техник мэргэжлийн боловсрол үндсэндээ хаягдсан хоёр арванд хоёр монгол хөвгүүний нэг нь дунд сургууль төгсөөд мэргэшсэн боловсон хүчний эгнээнээс хасагдаж иржээ. Дундаж наслалт. Эмэгтэй 63, эрэгтэй 56. 7 жил буюу дэлхийн дунджаас даруй бараг гурав дахин их ялгаатай. Энэ тоо эрчүүд өөрийн амь биет арчаатай байх хэрэгтэйг, энэ тоо эдийн засагт эмэгтэйчүүдээс 20 гаран хувиар илүү оролцож, хөдөлмөрлөж буй эрчүүдээ хэр гамнаж, зөв хооллоход нь тусалж, түшиж яваагаа асуу гэж эмэгтэйчүүдэд сануулна.

 

Эрчүүд маань бусад оронд бол хоёр дахь амьдрал, хоёр дахь мөрөөдлөө хайх гарааны насан дээрээ хальж одох нь монголын гуниг. Гэр бүлийн хүчирхийлэлд охидоос илүү хөвгүүд өртдөг, нийт гэмт хэрэг үйлдэгчид 2013 онд 86, 2014 онд 85 хувь нь эрэгтэй гээд гунигийн тоонууд үргэлжилнэ.

Баатарлаг түүхтэйг хэлэх үү, бардам омголон түмэн билээ. Өрөвдөж бариад, муу муухайг нь тоочихоор хүүхэд шиг уурлаж, биеэ өмөөрч, бид яасын, болж л байна гэж мэднэ.  Бүгдийг нь болохгүй гээгүй нь мэдээж хэрэг. Нийгмийн асуудал хэзээ ч  100 хувь хүн бүхэнд хамаарахгүй. Гэхдээ гэмт хэрэг, гэр бүл хүүхдийн хүчирхийлэл, архидалт, ядуурал, бүр энэ бүхнийг больё гэхэд олон улсад үйлдвэрлэл, бизнесийн өрсөлдөх чадвараар манайхан болохгүй байна. Хөвгүүдээ хайрлах, хөгжүүлэх, бүтээх хэрэгтэй байна. Хайрла гэхээр өөрийн мэдрэмжийг шүтэж энхрийлж, нялуурч эмзэг дорой болгохын нэр бас биш. Эр хүний хат суулгаж, сургаж боловсруулж, хүмүүжүүлж томоор хайрлахын нэр.

Ийн бодож эргэцүүлж үзэхээр  хэдий урлаг утга талаасаа сайхан бүтээл боловч Охин үрээ хайрла шүлгийн логик ерөөсөө буруу юм. Шүлэгч хүн бидний сэтгэлгээг л буулгасан, бид алга ташин хүлээж авсан. Тэгэхээр бидний сэтгэлгээ буруу.  Охид дутуу хайрлуулсан хөвгүүдийн гарт хүний гэргий болж үсээ цайлгаж, үгээ хэлж суух болохоор хайрлагдах ёстой гэдэг ерөөсөө буруу. Хүүхдийн эрхийн төлөө төрийн бодлогын газар нь хүртэл монголын нэг хөвгүүн монголын нэг охиныг хөнөөчингүүт "Охин үрээ хайрла" гэж уянгалсан эмгэнэл хадах нь бүр буруу.  Хайрлаж хайрлаж цэцэг шиг охин гаргаад явуултал хохироод, зодуулаад, шаналаад байх юм бол ямар хэрэг байна? Хөвгүүн ч бай охин ч бай хүн болж мэндэлсэн болохоор, хожим ханилсан ханиа жаргаах учиртай болохоор, хөвгүүн охин өөрийн үрсээ хайраар дүүрэн өсгөх учиртай болохоор, хүний нийгмийн бүрэн эрхт, хөгжсөн иргэн болохын учир  хайрлуулах учиртай.   Хөвгүүнээ ч охиноо ч хайрлаж байж нийгмийн хайр бүтэн болно.  Хүүхэд хүүхэнд өмөг болж, хангай шиг түшигтэй амьдрах учиртайг нь бодож хөвгүүн үрээ хайрла! 

Нүүр зураг: Б.Тошка

Сэтгэгдэл бичих

    • bhuu
    • 2018-03-12

    gggghhh

    • Tuul
    • 2017-11-20

    Энэ Болушка гэж хүн ойлгохын эцэсгүй галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичдэг хүн байна аа, ямар ч нуршуу уйтгартай юм бичдэг юм залхуу хүрчихлээ

    • Otgolt
    • 2017-06-21

    Tiim ee, bidnii setgelgee tashuu baina. Hun bolohod, setgeliin hairaa hugjuuleh n' chuhal. Ter hair uuriiguu ch uruul busdyg ch baigaagaar n' hairlaj chadah tseejnii gunees undran garah hair yum. Harin bid busdaas iluu hAragdah gadnah turh, alban tushaal, bolovsrol, ed hurungu, bardam zan, hel amyg n' deeguur uzeh yum daa. Busadtai har'tsuulahyn argagui unet buhen bidnii dotor bii.

    • ээж
    • 2016-06-25

    Энэ шүлгэнд дургүй.. хар философитой болохоор нь.. заавал охин үр минь зовох ч албагүй. Эерэг талаас нь хараад шүлэглэж бас болно. Хөвгүүдийн тухайд гэвэл ирээдүйд гэр орон, улс орон гээд тэдний авч явах зүйлс олон тул илүү хариуцлагатай байж, охидоос дутахгүй боловсрол олгож, хайрлаж, хатуужуулж өсгөх нь чухал гэдгийг одоо л хөндөж ярьдаг болж.. бахиалын эзэн гэчихээд тоодоггүй үе байсны горыг одоо бид амсч байгаа. Хөөрхий манай монгол эрчүүл... гайгүй шиг нь авилгачин болох, гайтай шиг бол хийморь сүнсгүй мэт, амьдарсан ч биш гүй ч биш байх эрсдэлтэй байгаа нь үнэ шүү дээ.. муухай хэлсэн бол уучлаарай. Хөвгүүн үрээ охинтойгоо ижил хайрлая.

    • Баянбүрд
    • 2016-03-31

    Шүлэгчийг буруутгаад яахав...Охин үрдээ хатуурхсан аавд зориулсан шүлэг болохоос, нийгэмд нийтэд нь хэлсэн үг биш...Харин энэ шүлэг нь хүмүүст таалагдсаар ....явсаар охидуудыг хайрлаад байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байгаа болохоос, шүлэгчийн зорилго хөвгүүдийг үл тоож зөвхөн охидоо хайрла гэсэн үг биш юм... Ямар ч эх хүн охидоо аавууд хатуу загнаж зодоход өмөөрөх сэтгэл төрдөг...Охиноо өмөөрөх сэтгэлээс үүдсэн эх хүний шаналалын шүлэг байна. Би ингэтлээ зохиож чадахгүй ч, ийм байдалд орж байсан...

    • Зочин
    • 2015-10-31

    Бичсэн хүн нь эмэгтэй хүн байна гэдэг нь илт мэдэгдэж байна. Тэр сөхөх гээд орхиод байгаа статистикуудын ард хүн биш төлөвшсөн эрэгтэй хүмүүс байгаа гэдгийг тодруулан хэлье. Тийм айхтар нийт эрчүүдийн тэдэн хувь гээд байхаар тоо биш байдаг. Энэ асуудлыг Монгол уламжлал талаас нь харвал Монгол улс Азид байтугай дэлхийд ховорхон жендерийн тэгш эрхтэй улс. Өөр өөрийн үүрэг рольтой арга билиг хосолсон гэр бүлийн уламжлалтай. Үүн дээр нэмээд эмэгтэйчүүд нөгөө эрх нь зөрчигддөг Япон Европ Араб-ын жендерийн хөдөлгөөнүүдийн улбааг нэмэрлээд ирэхээр ямар нөхцөл байдал үүсэхийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Монголд жендерийн асуудал хурцаар тавигдах болсон. Энэ нь эмэгтэйчүүдийн хэтийдсэн эрхийн асуудал юм.

    • Zz
    • 2015-10-29

    Eregtei emegtei gej yalgax ni mash buruu er ni ail geriin noyon nuruu boloh hovguud maani dandaa ymnii ard uldeed baij bolohgui Tanii minii saihan Ohin uriig ter humuujilgui huu ugui hiine shu dee iimees huugee zuv humuujiltei bolohod anhaaray etseg ehchuudee

    • Zochin
    • 2015-10-27

    Dahiad l bolovsrol yrisaar l. Etsest ni ondor bolovsroltoi hun ger buliin huchirhiilel hiidegggui geh ymar batalgaa baigaa ym. 2 deed surguuliin diplomtoi Bold gertee nuutsaar ehneree daramtaldagch ym biluu yaj medhiin. Mongoliin ger buliin bolovsrold neg tom aldaa bii. Ondor bolovsroliin hoinoos hoodog. Huuhedee ter surguulid surgachihval tsaashaagaa aljahgui ee gene. Gevch nogoo humuujiliinh ni suuri bolovsrol baihgui humuus yah ve dee iljignii chihend alt hiisen ch segserne us hiisen ch l segserne gedeg baihaa. Tiim l ym boldog. Gol ni tedendee setgeliin tenhee huniig hairlah hairiig zaaj surgaachee. Neg ym bolohgui bolonguut arhi uugaad avgaigaa zoddoggui l bol ter ger buliin az jargal joohon ch gesen nemegdene biz. Ene zuiliig ehleed surgachaad daraa ni ondor bolovsrol ezemshvel ih sain hun boloh baih daa.

    • ud
    • 2015-10-27

    nasand hursen er huniig orgoj urchilj avahiig gerlelt gene gej sonsood ineed hurch bilee.hooloo idsen uu huvtsasaa dulaal arhi baga uu geh met halamj ihdeed ireheer yadargaatai um bitgii mallaad bai bitgii zaagaad bai gedeg ni uyniih ve.nogoo l hezeenees haan baatar baisniih geh baih l daa. huugee etseg ni jinhen er hun bolgoh tal deer anhaarlaa handuulah ni zuitei ch gadaahiig amjuulah geed zavgui .tiim uchir eh hund ene uureg onoogdono.eh hun ur huuhdee hairlaj osgoh ni todorhoi.gevch het ih hairlasan bootsiilsen huu huuhed ' eejiin huu' bolon huvirch biee avch yavah chadvaraa ehdee daatgaj ehner avsan hoinoo buh amidralaa eheeree shiiduulj etsestee salj sarnin arhi darsand orj gutarch gunij yavahad ni ch eh ni tolgoig ni ilj huugee zovtgosoor suudag. ingeed urguulaad yariad baival duusahgui ni todorhoi. mongol erchuudiin mini surch bolovsorch chadvar ur uhaan tevcheer uhamsar ni nemegdeesei nogoo yas tsusand ni baidag hemeedeg haan baatar geh metdee hureh boltugai gej erooe. b.lvagvasuren guain ' huisendee bagadsan er hun nohroo muulsan em hun 2 t bi yasnaasaa durgui ' gedeg ug sanaand buuj bna.er hun gedeg nerendee jijigdeh gedeg orovdmoor shuu.

    • zochin
    • 2015-10-27

    зөв дэмжиж байна. Хөвгүүд ч гэсэн хүн шүү дээ. Сүүлийн үед эрэгтэй хүүхдийг хайрлахаа байсан. Ингэж хүйсээр хүүхдийг ялгаж болохгүй. Эр эм 2-ын эр хүн дандаа буруутан байна гэж байхгүй. Зарим үед хүүхнүүдэд буруу байдагштэ

    • BB
    • 2015-10-27

    Зөвөө зөв. 200% дэмжиж байна.

    • Зочин
    • 2015-10-27

    Сайхан логиктой бичжээ.

arrow icon