Олон улсын мэдээний гигант Ройторс агентлаг “Хөрөнгө оруулагчид монголын санхүүд санаа зовж байна” нэртэй дараах мэдээг өчигдөр нийтэлсэн. Монгол улсын түрийвч хэр байгаа, маргааш төлөх төлбөрийн чадвар гол сэдэв мэт харагдаж буй ч ийм нөхцөл байдалд Риотой хэл амаа ололцох нь хөрөнгө оруулагчдыг буцааж татах сүүлийн найдвар
гэж алсуур хэлжээ. Ройторс болон олон улсын томоохон мэдээний агентлагууд ийм утга агуулга бүхий мэдээ үе үе цацдаг. Энэ нь нэг талаар үнэний ортой ч, нөгөө талаар бодит эрсдэлийг улам дэвэргэж, олон улсын бие даасан хөрөнгө оруулагчдад сөрөг мэссэж үргэлжлүүлэн өгсөнөөр манай улсын цөөн хэдэн төслөөс хамаарах хамаарал, түүнээс үүдэлтэй гадаад валютын эрсдэлд давхар нэрмээс болж ирлээ. Иймд манай засгийн газраас Монголын тухай англи хэл дээрх төвийг сахисан мэдээнд анхаарал хандуулах, олон улсын мэдээний акулуудтай хамтран ажиллахад анхаарах шаардлагатай мэт. Ингээд уг мэдээний гол хэсгийг сийрүүлэн хүргэе:
Хөрөнгө оруулагчид монголын санхүүд санаа зовж байна
Эдийн засгийн өсөлтийн бодлогод томхон ахиц гарахгүй бол ирэх 3 жилд Монгол улс өрөө төлөхийн тулд хэцүүхэн цаг үеийг туулна гэж шинжээчид үзэж байна. Хэдийгээр 2014 оны 7,8 хувийн өсөлт бүс нутгийн зарим орныг хойноо хаясан хэдий ч 2011 оны 17,5 хувь, 2013 оны 11,3 хувиас буурч, гол экспортын бараа зэс, нүүрсний үнэ унаад байгаа нь улсын санхүүд дарамт учруулж байна.
Төсвийн алдагдал, үнэ унах, гадаад валютын нөөц хомсдох. Энэ бүхний дүнд Монгол улс Хятадтай хийх своп хэлэлцээр(хоёр тал харилцан валютаа сольж арилжаалах)-ээс улам бүр хамааралтай болж ирлээ. 2014 оны 7-р сард 10 тэрбум юан буюу 1,6 тэрбум ам.долларын своп зээл гаргах хэлэлцээр хийсэн. Монголын Засгийн газрын хувьд 2018 онд 1 тэрбумын засгийн газрын бондоо төлөх, 2017 онд Хятадтай хийсэн своп хэлэлцээрийн заримыг төлөх хэрэгтэй болно. Шинжээчид эдгээр төлбөр, гүйлгээг төлөх хүртэл хугацаа байна, мөн заримыг нь дахин санхүүжилтээр шийдэж болно гэж үзэж байна. Гэхдээ асуудлыг хүндрүүлж мэдэх эрсдэлүүд бий, тухайлбал зээлийн төлбөр төлж чадахгүйд хүрэх, улмаар мөнгөний ханш дахин унах. Аль аль нь дахин санхүүжилт авахыг улам хэцүү, улам үнэтэй болгоно.
Moody’s зээлжих чадварын үнэлгээний агентын шинжээч Анушка Шах Монгол улс B2 үнэлгээтэй байгаа нь заавал дефолт хийнэ гэсэн үг биш. Гэхдээ ийм үнэлгээ зээлжих чадварт эрсдэлд байгааг дохиолж байгаа. Засгийн газарт цаг байгаа ч 2017, 2018 он дөхөх тусам боломж хумигдах болно.
Засгийн газар зарим салбарт хандсан бодлогын хувьд хөрөнгө оруулагчдад сайн, муу холилдсон дохио өгөх байдалтай ажиллаж байна. Ялангуяа Оюу Толгой тойрсон маргаан хэрхэн дуусах нь анхаарлын төвд байна. Хөрөнгө оруулалтад таатай, таагүй гэхээсээ тодорхойгүй байдлын улмаас жилийн дотор гадаадын хөрөнгө оруулалт 81 хувь унаад байна.
“
Экспатууд цөөрч, мөнгө багассан. Сайн компаниуд, нөөц байгаа ч уул уурхайгаас бодитоор гаргаж авч байгаа юмгүй ажиглаж байна. Монголын засгийн газар орлого олох хөтөлбөрт мөнгөө хийхгүй байгаа нь хэн бүхэнд бараг илэрхий. Орлогын үнээ болох хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чадваргүй байдал эдийн засагт нь стресс үүсгэж байна. Тэгээд
Рио хэрвээ засгийн газартай хэл амаа олж чадахгүй бол бусад нь яах юм бэ
?” Хонконгийн хөрөнгө оруулагч.
Сэтгэгдэл бичих