Туршилтын судалгаагаар Их Британи дахь хэсэг жирэмсэн эхчүүдийг хамруулан үр хөврөл хөгжиж байх жирэмсэн үед тамхи татах нь ямар гаж нөлөөтэй байдгийг илрүүлжээ
.
Энэ зурган дээр тамхи татдаг эхийн ураг дээд талд нь, харин тамхи татдаггүй эхийн ураг доод талд нь байрласан байгаа:
Дурхам Их сургуулийн эрт үеийн хөхүүл ээж, хүүхдийн харилцан хамаарал дээр мэргэшсэн Nadja Reissland ахлан 36 долоо хоногийн турш 20 жирэмсэн эмэгтэй дээр урт хугацааны судалгаа хийжээ. Тэдгээр 20 эмэгтэйн 4 нь өдөрт дунджаар 14 тамхи татдаг бөгөөд 24, 28, 32 болон 36 долоо хоногууд дээр бүх эмэгтэйчүүд Жэймс Күүк Их Сургууль дээр 4D хэт авиан дурангаар харуулж ургийн бүх жижиг хөдөлгөөнүүдийг бичүүлсэн байна:
Nadja Reissland энэхүү видеог тайлбарлахдаа,
“Эрүүл ураг бүхий л шинэ эрхтэн, биеийн хэсгүүдээ өөртөө нь хамааралтай гэдгийг олж илрүүлэх мэт толгой нүүрнийхээ эргэн тойронд гараараа хүрч, янз бүрээр амаа хөдөлгөж байна.”
хэмээжээ.
Судалгаанд оролцсон бүх хүүхдүүд эрүүл төрсөн ч жирэмсэн үедээ тамхи татсанаар ургийн нүүр, амны хөдөлгөөнд муугаар нөлөөлдөг
болох нь энэхүү шинэ 4D дурангаар харагдаж байгаа юм. Судлаачид магадгүй ургийн эдгээр хариу үйлдлийн шалтгаан нь жирэмсэн үедээ тамхи татдаг байсан эхийн ургийн төв мэдрэлийн систем татдаггүй байсан эхийн урагтай нэгэн ижил түвшинд хөгжиж чадахгүй байж болох юм хэмээн таамаглаж байна.
Сэтгэгдэл бичих