Гэрэл зургийн ертөнцийг олон нийтийн сүлжээнд алдаршуулж чаддаг хамгийн алдартай сошил медиа бол Instagram. Дэлхийн олон сайхан хотуудын гэрэл зургийг авч мөнхрүүлсэн #GUARDIANCITIES хаштаг Instagram-д трэнд болж байна. Энэхүү хаштагийг Guardian.com-с зохион байгуулж байгаа бөгөөд оролцохыг хүссэн хүн бүр өөрийн зурагт дээрх хаштагийг зүүхэд л болно. Урбан зурагчдийн сэтгэл хөдлөм зургуудаас тухайн хотын гайхалтай хэсэг, эрдэнэс болон үлдсэн түүхэн газруудыг харах боломжтой.
Гүрж, Тбилиси
@oheleno: Тбилиси бол эртний, хуучны шатаар дүүрэн хот. Би бүх цаг, өдрөө тэднийг авахад л зориулж байна. Хэзээ нэгэн цагт Тбилисид ирвэл, хаалгыг нь онгойлгоод дотогшоо хараад нэг үзээрэй.
Хятад, Хонконг
@typicalplan: Хонконгийн хамгийн ачаалалтай гудамж бөгөөд элсэн цөлөөс хэдхэн зуун метрийн зайд байдаг. Хотжилт ба онгон байгалийг хослуулж чадсанаараа үнэлэгддэг хот юм.
Их Британи, Лондон
@onelastmidnight: Лондон хотын энэ хэсэг бол дундад зууны үеийн гудамжны төлөвлөлтийг хадгалж үлдсэн хэсэг. Хуучны болон орчин үеийн барилга холилдсон энэ газарт нарийн гудамж, зөрөг зам, хашаа олон бий.
Энэтхэг, Мумбай
@everydaymumbai: Ядуусын хороолол, хувцсаа угааж буй охин.
Герман, Берлин
@nadia_carreira: Берлин бол адал явдалт ном шиг. Эрэл хайгуул хийхээ хэзээ ч зогсоож чадахааргүй тийм л газар.
Орос, Москва
@eugeneone: Москва бол бусдаар тэс өөр, гэнэтийн бэлгээр дүүрэн хот.
Бельги, Брюссель
@crisam: Парк, нуугдмал цэцэрлэгт хүрээлэнгийн жинхэнэ эвлүүлэг болсон газар. Энэ бол Mont des Arts дахь цэцэрлэгт хүрээлэн юм.
Дани, Копенгаген
@tejlgaard: Би гал тэрэг болон хуучны хагас үйлдвэрлэлийн орчны зургийг авах дуртай. Яг л Копенгагены баруун хойд хэсэг шиг.
Мексик, Мексик
@duranhugo: Би алхаад эсвэл дугуйгаар яван Мексик хотод агуулагдсан олон тал,өнцгийг харуулах дуртай.
Бразил, Сан Пауло
@instamooca: Сан Паулогийн Муука бол хурдацтай өсөлт, шинэчлэлийг хийж буй уламжлалт аж үйлдвэрийн хот юм. Гэсэн ч хуучны барилга, үйлдвэр, гудамж энд олон бий.
Нигери, Лагос
@snapitoga: Энэ зургаараа Лагосын “боломж ба эрч хүч”-ийг харуулахыг хүссэн.
Их Британи, Абердин
@marczakb: Абердины архитектур, гэрэл, нөхцөл байдал өөр ямар ч хоттой харьцуулшгүй.
Румын, Бухарест
@raltamas: Би хотын төвийн Каля Викториейгээс зураг авах дуртай. 20-р зууны хамгийн чухал нь байсан энэ зам одоо ч Бухарестийн хамгийн хосгүй зам хэвээр байгаа.
Хятад, Шанхай
@reycanlasjr: Би түүх өгүүлэх нь чухал гэж боддог. Тухайн үеийн чухал мөч, төлөвлөөгүй нөхцөл байдлын зургийг авах гэж хичээдэг.
Канад, Торонто
@soteeoh: Би нэг газрынхаа зургийг дахин дахин авах гээд байдаг. Явсан газраараа ахин явж, архитектур, хотын бүтэц, гудамжны урлаг, хүмүүсийн зургийг авах дуртай.
Турк, Истанбул
@sezgiolgac: Истанбулын орчин үеийн, хуучны гэх эсрэг хоёр байдал энэ хотыг надад онцгой санагдуулдаг. Түүхэн газрууд, гудамжны урлаг, загварыг эндээс харах боломжтой .
Сэтгэгдэл бичих