Олон улсын валютын сангийн 2013 онд гаргасан тооцоогоор нэг хүнд ногдох ДНБ-р Монгол улс 104-т жагсаж байна. Нэг их бахархаад байх үзүүлэлт биш ч, ер нь бол тэг дундуур нь явж байгаа юм. Гэхдээ манай орны эдийн засаг цөөн тооны гэр бүлд хамааралтай байдаг талаар зарим эх сурвалжаас дуулснаа 100 хувь үнэн гэж үзвэл манай ихэнх иргэд маань дэлхийн нэн ядууралтайд тооцогдож магадгүй юм. Тэгвэл ядуус гэж хэн бэ талаар Энэтхэгийн Ранчи эсвэл Африкийн Конго улсын жишээг саная. Хүүхдүүд нь өлсөглөнгөөс болоод турж үхдэг, (үүнтэй холбоотой нэг аймшигтай фото зураг үзсэнээ санаж байна – турж үхэх гэж байгаа хүүхдийг өрөв тас шувуу идэхийг санаархан үхэхийг нь хүлээж байдаг), тэсээд гарсан томчууд нь хэр, буртаг, бохироос болж тогтмол өвчин орооно. Үнэхээр аймшигтай дүр зураг.
Түрүүхэн ядуучуудын тоонд оруулсан Монголчуудаа санавал хэдэн малын буянаар ч тэр үү, эсвэл тооцоо алдаад байна уу? яг ядууст оруулчих хүн их цөөн санагдаад байх юм
. Тоон утгаараа бол ороод байна, бодит байдал дээр бол үгүй байгааг хэлэх гээд байна. Хамгийн их зовлон тоочдог, гаслантай ядуу байгаа, төр засгийн буруу хэмээн өрөвдүүлдэг хүмүүс хачирхалтайгаар махлаг байх юм. Бүр хэвийн хэмжээнээс хэтэрсэн өөхтэй шүү. Гэтэл улсаас ядуусаа дэмжих гэж оролдохдоо тэдгээр ядуугаа гайхсан, хэл ам хийсэн хүмүүст л халамж очиж харагдах юм. Улам л таргалаад, улам л ажил хийхгүй зүг рүү урагшлаад байдаг.
Энд хамгийн гашуудмаар байгаа зүйл нь хувь хүний бүтээмжийн асуудал. Таргалаад байгаатай нь холбоотой. Хоол нь үнэгүй, юм хийхгүй, хийдэг юм нь тал талд очиж өрөвдүүлэх, болохгүй бол хэрүүл хийх. Хүн чинь нэг талдаа хоол идэж энерги авч, нөгөө талдаа ажил хийж энерги зарцуулж байдаг жамтай. Гэтэл энерги зарцуулалтын тал нь байхгүй болохоор өөхлөөд, нөгөө өөх нь цаашид ажил хийхэд хүндрэл үүсгэж байна.
Макро түвшинд яг ижил, эдийн засаг нь уул уурхай, түүнийгээ барьцаалсан зээл гээд л харьцангуй амархан орлого олж байв. Нөгөө талдаа бүтээн байгуулалт байхгүй. Яг хийж бүтээх залуус нь ажил, бизнес гэхээр л наймаанаас цаашаагаа олж харахаа больсон. Дийлэнх нь хиймэл боловсролтой, үнэндээ хоосон.
Аль ч өнцгөөс нь харсан манай эдийн засаг ямар ч булчингүй, бөөн өөх. Ийнхүү залуустаа захимаар байгаа юм. Битгий өөх байгаач, булчин байгаач. Өөх байснаар өөрөө ажил хийхгүй, дээр нь бусад булчингаа ажиллахад гай болж, дараас болж байгаа юм. Аахилаад зүгээр ч явахад хэцүү. Өөх идэх дургүй болоод ч тэр үү арай л их муулчихлаа. Мэдээж давуу талууд их байгаа байхаа... Гэхдээ би мэдэхгүй.
Сэтгэгдэл бичих