Өчигдөр Монгол HD телевизийн "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгээр "Үндсэрхэг үзэл Монголчуудад хэрэгтэй юу?" сэдвийн хүрээнд манай нийгэмд хурцаар ажиглагдаж байгаа үндсэрхэг үзэл ба эх оронч үзлийн ялгаа, давуу ба сул талуудын тухай хэлэлцсэн. Нэвтрүүлгийн зүгээс #НүүдэлШийдэл түлхүүр үгийг ашиглан соошил медиагийн хэрэглэгчдийн дунд сонирхох, мэдээлэл авах, маргах, мэтгэх аливаа сэдэл төрсөн хүн бүрт нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлэв. Энэ сэдвийн хүрээнд иргэд үзэл бодол, саналаа харамгүй хэлж байсан ч тухайн нэвтрүүлгийн өнгө аяс, оролцогчдыг шүүмжлэх нь их байлаа.
#НүүдэлШийдэл үзэж байна. Зочид нь халхаар ярьдаггүй юм байна гэсэн бодол төрлөө. Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл ... гэдэгсэн
— Сартуулхан (@sartuulhan) March 30, 2015
#НүүдэлШийдэл Оролцогчид бие биенээ сонсохгүй өөрсдийн үзэл бодлоо тулгаж бсан ч бүдүүн баримжаа гаргасан л бн Угаас барьцгүй бүдэг сэдэв :)
— Birdview (@lutaa01) March 31, 2015
Гадаадын хөрөнгө оруулалтад хэн нэгний санхүүжилт, явуулгаар ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ нэрийдлээр нөлөөлөх оролдлого явагдсаар байна. #НүүдэлШийдэл
— Б.Сүхбат Progress (@SukhbatMN) March 30, 2015
Хөрөнгө оруулалт гэгч байсны үр дүнд л дундаж айлын над шиг охин авдаг цалингаараа зээл аваад байрандаа амьдардаг #БодитҮнэн #НүүдэлШийдэл
— Мөнхнаран (@Mona_Tb) March 30, 2015
Жижиг үндэстэн байх тусмаа биеийн хүчээр бус харин ч оюуны хүчээр л өрсөлдөж, өөрийгөө авч үлдэнэ. #НүүдэлШийдэл
— Zola (@Zola_fem) March 30, 2015
Монгол хэл асуудалтай болсныг нэвтрүүлэгт оролцогчдын ярианаас ойлгож авлаа...#НүүдэлШийдэл
— Наранзун Бадрууган (@naranzun) March 30, 2015
Үндсэрхэг үзэлтнүүд үргэлж түүхээс өмнө, түүхээс илүү зүйлсийг өөрт хамааруулж, өрөөлийг шүүж бас шийтгэхийг хичээдэг. #НүүдэлШийдэл
— Булгаа (@ErdenebulganB) March 30, 2015
Монголын сэхээтнүүд RIP #НүүдэлШийдэл
— Ganzorig Vanchig (@ganzorigv) March 30, 2015
Асуудал нь туйлшрал гэж бодож байна..#НүүдэлШийдэл
— Наранзун Бадрууган (@naranzun) March 30, 2015
Савхи өмсөж, хас тэмдэг, шивээсээр өөрсдийгөө чимсэн сагсуу залуучуудыг үндсэрхэг үзэлтэн гэхгүй ээ. #НүүдэлШийдэл
— Б.Жаргалсайхан (@Tom_jaak) March 30, 2015
Үндсэрхэг үзэл яагаад оюутолгой болчивоо #нүүдэлшийдэл
— Билгүүн (@Gumpaa) March 30, 2015
Төрийн системийн гажуудлыг ЭЗ-н үр өгөөж хүртээмжгүй байгаатай хольж хутгаад солиоролдоод унахын. #НүүдэлШийдэл
— Элийрэгч (@Uyanga_ts) March 30, 2015
Тэр фашист бэлгэдлүүдийг задгай ашигладаг нь л илүүдчихээд байгаа юм шт... Тэрнээс тодорхой хэмжээгээр байх ёстой л эд. #НүүдэлШийдэл
— mick (@Makhval) March 30, 2015
Сэтгэгдэл бичих