trends.mn өчигдөр Сэм Уолш "татварын маргаан дуусахгүй бол олон улсын арбитарт хандана" гэж айлгасан тухай мэдээ хүргэсэн. Өнөөдөр харин үйл явдлын өрнөлд өөрчлөлт гарлаа. Төрийн байгууллагын хэрэг явдалд ойр албан тушаалтнаас авсан мэдээгээр Оюу Толгой монголын Засгийн газар хоёр 6,5 тэрбум долларын өртөг бүхий Оюу Толгой уурхайн бүтээн байгуулалтын нэг тээг болж ирсэн 30 сая долларын татварын маргаанаар зөвшилцөлд хүрчээ.
“Үл ойлголцол болон бусад асуудлууд шийдэгдсэн”
гэж Ройторст ярилцлага өгсөн ажилтан хэлэлцээрийн нарийн ширийн, цаашид ажил урагшлахын тулд өөр ямар асуудлууд үлдээд байгаа талаар тодорхой юм хэлээгүй гэж Ройторс мэдээлсэн байна.
Албан ёсоор зарлаагүй байгаа тул нэрээ нууцлахыг хүссэн агаад “
хоёр тал далд уурхайн төсөл дээр харилцан ойлголцолд хүрэхээр ажиллаж байна”
гэж нэмж хэлжээ.
Рио Тинто талын хэвлэлийн төлөөлөгч, мөн Уул уурхайн яамны хэвлэлийн төлөөлөлгч тайлбар хийхээс татгалзсан байна.
Рио Тинто энэ татварын маргаан болон 5,4 тэрбумын далд уурхайн санхүүжилт тойрсон хэлэлцээрт өгөх саналаа өнгөрсөн оны 11 сард монголын Засгийн газарт хүргүүлсэн гэгдэж буй ч уг саналын нарийн ширийн, манай Засгийн газрын бодлого ил тод мэдээлэгдэхгүй байгаа. Ямар ч гэсэн нэг том тээг болж байсан 30 сая(127 саяаас буурч 30 болсон) долларын татварын асуудал нэг тийш болсон бололтой. Саяхан энэ хэргийн шүүх хурал болж өнгөрсөн ч олон нийтэд төдийлөн мэдээлэгдээгүй. Төсөв санхүүгийн хувьд хүндхэн байдалтай Монгол улс bargaining power буюу хэлэлцээрийн карт муутай үедээ Сэм Уолшийг ирэхэд ямар наймаа хийсэн
нь 4-р сарын 5-нд ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандан үг хэлэхэд тодорхой болж магадгүй байна.
Сэтгэгдэл бичих