Нийтлэл 04 сарын 02, 2015

Хуучирсан жинсэн юбкыг трэнд болгох зөвлөмж

 


Зуны налгар өдрүүд хаяанд ирлээ. Бүсгүйчүүд та бүхэн зуны хувцсаа сонгож амжсан уу. Хэн ч тунхагладаггүй боловч хүн бүхэн өөрийн мэдэлгүй дагадаг дэлхийн нийтийн түгээмэл нэг дүрэм бий. Тэр бол трэнд. Та ч ялгаагүй зуны үнэтэй трэндийг худалдаанд гарахыг хүлээж сууна уу.Худалдаж авахын оронд хуучин хувцсаа трэнд болгох санаа таны толгойд орж байсан уу. Тэгвэл энэ удаад бүсгүйчүүд та нартаа олон жил хувцасны шүүгээнд тань хадгалагдаж загвар нь хуучирсан жинсэн юбканүүдээ  шинэхэн трэнд болгох гайхалтай санаануудыг санал болгож байна.

  1. Ажил хэрэгч

Урт жинсэн юбка, халаастай цамц, өндөр өсгийт, дэгжин зуны цүнх, ээмэг зүүлтийг хослуулан зүүж дэгжин ажил хэрэгч бүсгүй болоорой.

  1. Спортлог

Товчтой жинсэн юбка, сул загварын цамц, спорт загварын цүнх дээрээс нь нарны шилийг хослуулвал та даруухан энгийн хэрнээ спортлог харагдана.

 

  1. Болзоо

 Богино өмдний загвартай жинсэн юбка, захтай футболка, урт мөртэй цүнх. Мөн  ээмэг, зүүлтээр хослуулан гоёж болзоонд явж болох нээ.

  1. Харц булаам

 Бэлхүүс барьсан урт загварын юбка, цээж ил гарсан богино цамц, аяллын загвартай цүнх таныг дэгжин харагдуулж хажуугаар өнгөрсөн эрчүүдийн харцыг булааж болох нээ. 

  1. Зуны зугаатай өдрүүд

Богино спортлог сул жинсэн юбка, дал майк, сандал, нарны шил, гадаа сэрүүхэн бол та дээгүүр нь богино хүрэм өмсөж болно.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon