Нийтлэл 04 сарын 06, 2015

Итгэж болохгүй хүмүүсийн жагсаалтад ч итгэх арга алга

Нийтлэлч Б.Батбаяр өнгөрсөн долоо хоногт  “Монголын эдийн засгийн форум 2015”-д тавьсан илтгэлдээ улс төрд ойртуулж болохгүй хүмүүсийн жагсаалт гаргах тухай үг хэлсэн нь соошил медиа, вэб санал асуулгаар сэдэв болж эхэлсэн.  Фэисбүүк, твиттер, зарим санал асуулгын вэб хуудсаар жагсаалт гаргах аян өрнөсөн. Жишээ нь Асуулга.ком-ийн санал асуулгыг өнөөдрийн байдлаар 124  саналтай Р.Бурмаа гишүүн тэргүүлж байна.

 

 

Тэгвэл энэ санал асуулга хэр үнэн бодитой явагдаж байгаа бол? Р.Бурмаа гишүүнд санал өгсөн хүмүүсийн twitter хуудсаар зочилж үзэв.

 

 

 

 

 

 

Энэ мэтчилэн Р.Бурмаа гишүүнд шинээр нээгдсэн нэг л жиргээтэй олон шинэ Twitter account санал өгсөн байгааг харж болно.  Р.Бурмаа гишүүнийг төрд ойртуулж болохгүй гэх итгэл үнэмшлээр  санал асуулга гарангуут шинэ twitter хуудас  нээсэн үү,  зохион байгуулалттай хэн нэгний захиалгаар санал асуулгыг явуулж эхэлсэн үү гэдэг асуулт гарч ирнэ. Асуудал Бурмаа итгэж болох хүн үү үгүй юу гэдэгт биш.  Төр нийгэмд бугшсан шударга бус, болох бүтэхгүйгээс нийгэм залхсан учраас хэнд итгэх вэ биш хэнд үл итгэх вэ гэх хандлага үүссэн.  Гэтэл хэнд үл итгэхийг жагсааж харахад хүртэл ийм эргэлзээтэй арга харагдах нь үл итгэлийн хар циклийг нэг тойрог нэмэхээс биш хасахгүй нь. 25 жилийн хуучин итгэл дуусч, хэнд итгэж болохгүйгээ харъя гэх хасагдуулах арга санаа нь зөв мэт боловч, дор хаяж иргэний нийгмийн гарт очсон олны санааг нэгтгэх, хураах технологийг шударга ашиглаж байж шинэ итгэл, итгэлцлийн гэрэл хонгилын үзүүрт асаж мэднэ. 

Сэтгэгдэл бичих

arrow icon