Нийтлэл 04 сарын 07, 2015

Гэр бүл салалт нь хүүхдэд “сайнаар” нөлөөлдөг

 

Гэр бүл салалт нь нийгэмд олон талаараа сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгвэл энэ нь  зарим тохиолдолд хүүхдэд сайнаар нөлөөлөх  тал байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл хүүхдээсээ болоод салж чадахгүй хамтдаа амьдарч байгаа олон гэр бүлүүд байдаг. Тэр дундаа ихэнх эмэгтэйчүүд “хүүхдээ бодоод” гэдэг шалтгаанаар салж чаддаггүй насан туршдаа дарамтлуулан хүчирхийлэлд өртөх нь бий. Үүнээс үүдэн аль ч улс оронд гэр бүлийн хүчирхийлэл гэсэн том асуудал гарч ирдэг. Харин ийнхүү хүүхдээ бодох шалтгаанаар амьдрах нь эсрэгээрээ хүүхдээ сэтгэл санааны дарамтад оруулж насан туршдаа айдастайгаар амьдрахад “тусалдаг” байна. Учир нь хүүхэд эцэг эхийнхээ дундах маргаан, зодооноос болж сэтгэлдээ мартахын аргагүй гүн шархыг авдаг. Бид хүүхдийн сэтгэлийг юу ч бичээгүй хоосон цаастай зүйрлэн ярьдаг. Тэр цагаан цаас адил сэтгэлд нь амьдралын хар бараан дурсамжууд, гэр бүлийн хүчирхийллийн айдас гэх хар толбо бичигдсэнээр тэр хүүхдийн ирээдүй цаашдын амьдрал ямар байх нь хэн хүнд ойлгомжтой. Тийм ч учраас өнөө цагт гэр бүлийн хүмүүжлийг хамгийн эхэнд тавих болсон.Тухайн хүүхэд  ямар орчинд өсөн төрж хүмүүжсэнээсээ шалтгаалан нийгэмд эзлэх байр суурь нь өөр өөр байдаг. Харин ийнхүү хүүхдээ насан туршийн хар бараан дурсамжуудтай, хар дарсан зүүд мэт амьдруулахын оронд эртхэн салах нь хүүхдэд олон талаараа ашигтай гэнэ. Өөрөөр хэлбэлхүүхдэд муу гэрлэлтээс сайн салалт нь дээр гэсэн үг юм.

Ингээд Америкийн гэр бүл салалтын өмгөөлөгч, зуучлагч, хуульч Гуарданы “Life handbook” сэтгүүлд нийтэлсэн зөвлөмжөөс хүргэж байна.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2023-01-17

    Шаалдаа завхарсан банзал авгай нар өөрсдөө хормой хотоо мэдэж явсан бол юу гэж салах вэ? Эмэгтэйчүүд маш их садар болсон

    • Зочин
    • 2022-12-29

    Ихэнх эмэгтэйчүүд хүүххдээс болоод салж чаддаггүй гэн үү? Уучлаарай харин эсрэгээрээ шүү тэнэг гичии минь

    • Зочин
    • 2022-12-29

    Ихэнх эмэгтэйчүүд хүүххдээс болоод салж чаддаггүй гэн үү? Уучлаарай харин эсрэгээрээ шүү тэнэг гичии минь

arrow icon