Нийтлэл 04 сарын 08, 2015

Өвөрмонголын захиргаанаас химийн үйлдвэрүүдийг хаах ам өглөө

Өвөрмонголд нэг хүний амь үрэгдэж, 100 орчим хүн гэмтэж, хэд хэдэн хүн баривчлагдсан жагсаал болон 2000 гаруй цагдаа нар хоорондын үймээний дараа Өвөрмонголын төрийн албанаас зарим химийн үйлдвэрийг хаана гэж ам өглөө. Мөрдөн байцаалт үргэлжилж байх зуур бүх үйлдвэрийг үйл ажиллагаагаа зогсоохыг үүрэг болгоод байна.

 

Эрчимтэй үйлдвэржиж буй Хятад улс, нэн ялангуяа арвин газрын баялаг, нүүдэлчний уламжлалын дунд зөрчил үүсдэг Өвөрмонголд сүүлийн үед Агаар болон хөрсний бохирдлын эсрэг жагсаал үе үе зохион байгуулагдах болсон.

Энэ удаа зөвхөн малчин Өвөрмонголчууд төдийгүй Хятадууд ч нэгдсэн байна. Өглөө сэрээд цонхоо онгойлгоход химийн бодис үнэртдэг аж.

Наймэн дүүрэгт өлгөсөн самбарт “Химийн бодисоо зайлуул, бидэнд цэвэр ус, цэнхэр тэнгэрийг минь буцааж өг” гэсэн байна. Цагдаа нар босогчдыг дарахын тулд резинен сум, нулимс асгаруулагч, усан бөмбөг хэрэглэсэн гэж холбогдох албадаас мэдээлжээ.

Өмнө нь ч бас үйлдвэрүүдийг хаах талаар төстэй амлалт өгч байсан ч хэрэгжээгүй. Энэ удаа элэг нэгт Өвөрмонголчуудын амиа өгсөн тэмцэл ямар үр дүнд хүрэх нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon