Хэдхэн өдрийн өмнө Хятад улсад зохион байгуулагдсан ховордсон өвийг хадгалж хамгаалах, тэдгээрийг ашиглах боломжийг олон нийтэд хүртээмжтэй болгох зорилго бүхий ЮНЕСКО-гийн Дэлхий Дурсамж хөтөлбөрт манай улс алтан үсэгт Жадамба судрын талаар илтгэл тавьж оролцсон.
Харин энэ үнэт судрын нэг олон улсын онлаин худалдааны вэб Ebay-д 29000 доллараар зарагдаж буй тухай Ширчин Баатар өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдээлээд, цааш түгээхийг хүссэн байв.
Түүний нийтлэлийн доорх сэтгэгдлийг үзвэл уг судар “ XIX зууны сүүл ХХ зууны эхэн үеийн хүрээ дэгээр хийсэн Жадамба буюу Хоосон чанарын 8000 шүлэгт хэмээх ном" ажээ.
Сэтгэгдэл бичих