Эцэг эхчүүд уйлж зөрүүдэлсэн хүүгээ эсвэл хоол идэхгүй, сахилгагүйтсэн охиноо аргадахдаа таблет, гар утсаа бариулна. Эсвэл компьютер, зурагт асаагаад хүүхэлдэйн кино тавиад өгчихнө. Энэ нь эцэг эхчүүдийн хувьд бол асуудлыг шийдэх орчин үеийн хамгийн амархан арга. Биднийг хүүхэд байхад сонсдог байсан эмээ өвөөгийн үлгэрүүд, ээжийн бүүвэйн дуу өнөө цагт бол “хоцрогдсон арга”
. Ээжийн бүүвэй сонсоод унтдаг, эмээ өвөөгийн үлгэрийг төсөөлөн бодож мөрөөддөг хүүхэд өнөө цагт ховор. Харин эсрэгээрээ ухаалаг утас тэвэрч унтана, pc тоглоом тоглодог хүүхдүүдийн хувьд зүүдэндээ шөнөжин буудалцаж, хэн нэгнийг алж, эсвэл өөрөө алуулна. Үүнийг товчоор тодорхойлвол өнөө цагийн техник, технологийн дэвшил гэж нэрлэх байх. Зарим хүмүүсийн хувьд нийгмээ дагаад өөрчлөгдөж буй шинэчлэлт ч гэж бодит байдлаа өмөөрөх биз. Техник, технологийн эрин үе байж болно. Гэхдээ аливаа зүйлд хэмжээ хязгаар, хэрэглэх арга барил гэж бий. За яахав томчуудын хувьд амьдралын зайлшгүй чухал хэрэглээ байж болох ч энэ нь орчин үед бага насны хүүхдийн өргөн хэрэглээ болчихсон.
Тэгвэл тэрхүү ухаалаг төхөөрөмжүүд нь бага насны хүүхдийн эрүүл мэнд, оюун ухаан гэхчлэн олон зүйлд сөрөг нөлөөг үзүүлдэг гэдгийг манайхан тэр бүр мэддэггүй. Зөвхөн наад захын жишээг дурдахад, хүүхдүүдийн хувьд амьдралынх нь эхний хоёр жил тархи хөгжих маш чухал үе байдаг гэнэ. Гэтэл манай эцэг эхчүүд ой хүрээгүй жаахан хүүхдэдээ зурагт асаагаад хүүхэлдэйн кино тавиад өгчихнө. Энэ нь хүүхдийн бүтээлч сэтгэлээгээ, төсөөлөн бодох чадвар буруулдагийг эрдэмтэд тогтоожээ. Угтаа энэ нас тэдний хувьд шинэ тоглоом зохиох, оюун бодолдоо өөрийн гэсэн ертөнцийг бий болгох, төсөөлөн бодож ургуулан бодох үе байдаг.
Мөн ухаалаг утас нь хүний эрүүл мэндэд тамхинаас илүү хортой
г судалгаагаар тогтоожээ. Ялангуяа ухаалаг утаснаас ялгарах хор нь хүүхдэд 10 дахин нэмэгдэж очдог
байна. Учир нь хүүхдийн толгойн хэмжээ жижиг, гавлын яс нимгэн байдаг учраас долгионыг насанд хүрсэн хүнээс 10 дахин илүү шингээж, хүлээн авдаг гэнэ.
Хэсэгхэн хугацаанд таны хүүхдийг тайвшруулж, багахан хугацаанд таны асуудлыг шийддэг ухаалаг төхөөрөмж эргээд таны амьдралаас хамгийн үнэтэй зүйлс болох хүүхдийн тань эрүүл мэнд, оюун ухаан, сэтгэх чадвар зэрэг олон зүйлийг таниас “булаадаг”
. Өөрөөр хэлбэл энэ нь эцэг эхчүүдийг үнэ цэнэгүй зүйлийн төлөө үнэ цэнэтэй зүйлээ алдахад хүргэдэг байна. “Уйлаад уйлаад нүд минь сохрох биш дээ”
хэмээн ээж нь хайч бариулсаас болж сохорсон охины халагласан гунигт түүх бий. Хэт нь таны охин, таны хүү таньд ингэж гомдоллохыг хэн ч хэлж мэдэхгүй.
Сэтгэгдэл бичих