Удахгүй зун болох гэж байгаа юм чинь хүүхнүүддээ зориулаад гар доорх материалаар турж болох диетийг танилцуулмаар байна. Энэ бол ТАРАГ・ВИНО ДИЕТ!!! Мөн сайхан арьстай болоход маш үр дүнтэй.
Тэгвэл тараг, вино турахад яагаад нөлөөлдөг вэ?
Тарагны сүүний хүчлийн бактери, вино ний антиоксидант нь өтгөн хаталт, хөгшрөлтийн эсрэг, бие даарах зэрэгт сайнаар нөлөөлдөг байна. Мөн:
- Өтгөн хаталт
- Арьсны элдэв проблем
- Өндөр цусны даралт
- Бие хөрөх
- Өндөр xлостерол
- Сахар
- Яс сийрэгжилт
- Хавдраас сэргийлдэг
Олон эмэгтэйчүүд өтгөн хаталтын зовлонг мэдэх байх. Өтгөн хатахад гэдсэнд байдаг хэрэгтэй бактериуд багасаж, өтгөн гарахгүй удсанаар өмхийрч муу бактериуд өсөн үрждэг байна. Муу бактериуд нь хортой элдэв биет, хавдар үүсгэх биет гаргадаг. Тэдгээр нь гэдэсний ханаар гарч цусанд орж бүх биеэр тархаж, биеийн үйл ажиллагааг муутгадаг.
Тиймээс өтгөн хатах үед арьсны элдэв проблем бий болж, толгой өвдөж, хуянтаж, нервтэнэ
. Мөн өтгөн болж гарах ёстой байсан xлостерол хүртэл биенд үлдэж цусан дах xлостерол ихсэнэ.Тэгснээр элдэв өвчин болон таргалалтын үндэс болдог гэж хэлж болно.
Тиймээс эдгээрээс хамгаалахын тулд бифидо бактери болон сүүний хүчлийн бактери зэрэг хэрэгтэй сайн бактериудыг агуулсан тараг хамгийн тохиромжтой. Мөн тараг нь ясны сийрэгжилтээс хамгаалах кальци болон тослогын хэт исэлдэлтийг задалж өгөх витамин ихээр агуулсан байдаг.
Мөн энэ диетний хамгийн гайхамшигтай нь улаан винонд агуулагдах антиоксидант юм
. Антиоксидант нь улаан виноны улаан өнгө гаргадаг профенол гэдэг биет бөгөөд ид шид нь үл исэлдүүлэх үйлчилгээнд нь бий.
Бид амьсгалснаар агаарыг авч байдаг боловч, үүний нэг хэсэг нь биед хортой биет болон хувирдаг. Энэ биет нь биед байгаа өөхтэй нийлснээр хортой бодис болж биеийг исэлдүүлж нэг үгээр хэлбэл зэврүүлж, хөгшрүүлдэг. Эдгээрээс салгаж өгөх нь виноны антиоксидант юм.
Хийх ЖОР:
Тараг-100гр
Улаан вино - том халбагаар хоёр
1.Тарагаа аяганд хийж, улаан виногоо хийнэ.
2.Бэлэн болсон тараг виногоо холиод өдөрт нэг удаа, хоолны өмнө ууна.
Өдөр НЭГ УДАА ХООЛНЫ ӨМНӨ БАЙХАД хангалттай шүү.
Сэтгэгдэл бичих